Португалын дасгалжуулагч: Роналду хүсвэл багтаа буцаж ирж болно
Криштиану Роналду өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2026.09.30/ Португалын хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Жорже Жезустэй маргасны дараа бэлтгэлийн баазыг орхин гарсан юм. Үүнээс өмнө буюу есдүгээр сарын 24-нд Уэльсийн эсрэг хийсэн тоглолтод Роналдуг солилцоогоор суулгасан байна. Мөн есдүгээр сарын 27-нд Норвегийн эсрэг 2:1 харьцаатай ялахад Роналдуг гарааны бүрэлдэхүүнд оруулаагүй юм. Үүний улмаас маргаан үүсэж Роналду бэлтгэлийн баазыг орхин гарчээ.
Тэгвэл Жезус ням гарагт /2026.10.04/ мэдэгдэл хийхдээ Роналду хүсвэл багтаа эргэн нэгдэх боломжтой гэсэн байна. Тэрбээр “Крисийн (Роналду) хувьд тэр Al Nassr клубд тоглосоор байвал дараагийн бүрэлдэхүүнд дуудагдах боломжтой. Хэрэв тэр хүсвэл шигшээ багтаа эргэн ирж болно. Бид энэ удаагийн бүрэлдэхүүнийг зарлахаас өмнө ярилцсан шиг түүнтэй ярилцах болно” гэсэн юм.
Эх сурвалж: Al Jazeera












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.