Газрын тосны хайгуул эхлүүлсэн 15 байршлыг Дотоодын цэргийн хамгаалалтад авна гэв

Ерөнхий сайдын дэргэдэх Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийн анхны хурал /2026.10.08/ болов. Ерөнхий сайд Н.Учрал Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүргийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамирт өгч, ажлын хэсгийг ахлуулахаар боллоо.
Ажлын хэсэг сар бүр тогтмол хуралдаж, тулгарч буй асуудлаа урт, дунд, богино хугацаанд эрэмбэлэн, шуурхай шийдвэрлэж ажиллах гэнэ.
Энэ үеэр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг "Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах чиглэлээр хөгжлийн төлөвлөгөө гаргаж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд хүргүүлсэн. Ажилтны хотхон байгуулах, “Ширээт” дэд станцын өргөтгөлийг үйлдвэрийн Дулааны цахилгаан станцтай холбох, үйлдвэрт эхний хоёр жил гадаадаас инженерийн баг авчирч ажиллуулах зэрэг арга хэмжээнд ахиц гарч байгааг хэлээд үйлдвэр ашиглалтад орсны дараах бүтээгдэхүүний түгээлт, тээвэрлэлт, логистикийн асуудлыг эртнээс шийдвэрлэх шаардлага байгаа" гэж хэллээ.
Шатахууны хомсдол үнийн өсөлтөд нөлөөлж байна. Импортоос хараат байдлыг бууруулахын тулд Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг хурдтай урагшлуулах нь чухал гэдгийг Ерөнхий сайд онцлоод, хуулийн хүрээнд Үйлдвэрлэл, технологийн парк болгох асуудлыг 14 хоногийн дотор Засгийн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхийг үүрэг болгов.
Газрын тосны үйлдвэрийн түүхийн эдийн тогтвортой хангамжийг бүрдүүлэхээр 15 байршилд хайгуул эхлүүлсэн бөгөөд эдгээр байршлуудыг Дотоодын цэргийн хамгаалалтад авна гэлээ. Мөн Газрын тосны үйлдвэрт ажиллах дотоодын нарийн мэргэжлийн инженер, техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, суралцагчдыг Боловсролын зээлийн санд хамруулж, дэмжихийг Боловсролын болон Гэр бүл, хөдөлмөр, ниймгийн хамгааллын сайдад тус тус үүрэг болгожээ.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уран болон газрын ховор элементийн ордуудыг бүгдийг цэргээр хамгаал.Ойр орчны малчдыг хүчээр хөөж зайлуулах ёстой.Тэдэнд төрийн өмчийн газарт мал сүргээ бэлчээдэг шүү гэдгийг хатуу ойлгуул.
ТИЙМЭЭ УЛС ОРНЫ ХӨГЖИЛ ДЭВШИЛД ГАЙ БОЛСОН ТЭР АЛТНААС ҮНЭТЭЙ ЭРДНЭСЭЭ ДАРААД ХЭВТЧИХСЭН ХАРАНХУЙ БҮДҮҮЛЭГ ОРКУУДЫГ БАРЬЖ ХОРИОД ШОРОНД НЬ ХАТАА
Зөв. Улс хамгаалалтанд авах ёстой.
Зөв
Зөв
Энэ нийгмийн тогтолцоонд нэг ч сайн зүйл болохгүй бүгд тархи угаалт худал хуурмаг луйвар гадны талд үйлчилсэн урвагчид! Ардчилал нэрийн дор урвагчидаар дамжуулан газар нутгийг зарж, эд баялагыг нь тонон. ард түмнийг өрийн боолчлолд хүчээр оруулж, төр барьсан нам нэртэй гэмт бүлэглэлүүд хаан шиг аиьдарч ард түмэн нохойнорс ч дор амьдхуулж байгааг яагаад ойлгохгүй байгаа юм бэ?
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Ингэж зардал нэмэх хэрэггүй ашиглалтыг хятадаас өөр улсад өгөөрэй одоо тосоо ашиггүй ашиглуулж байгаа үүү
Зүйтэй, сайн хамгаалалгүй болохгүй. Газрын тосны үйлдвэр, Цахилгаан станцыг барьж байх явцад нь ч , барьсан хойно нь ч тун сайн хамгаалууштай даа. Юу ч болж байж мэднэ шүү.
Ашигт малтмалын орд газраа хамгаалалтад авах нь зөв. Ямар ч компанид харъяалуулахгүйгээр зөвхөн улс өөрийн мэдэлд авах хэрэгтэй .Тэгэхгүй бол олзворлож байгаа, ашиглаж байгаа гэсэн нэрийн дор баахан хужаа нарыг оруулж ирээд, тэд нь энэ бол хамгаалалттай газар, манай өмч гээд л даам гарна даа...Арми нь энэ бол онцгой чухал объект , хамгаалах ёстой газар гээд л хужаа нарын өмчийг хамгаалаад л....Энэхүү шийдвэрийг зөвөөр шийдвэрлэхгүй бол буруугаар, өөрсдөдөө ашигтайгаар шийдүүлэх гэсэн санаархалтай гарууд зөндөө гарна шүү....
Одоо л ухаан сууж дээ
Оюу толгоигоо хамгаалахгүи юм уу тэнэгүүдээ
Ёстой зөв , нутгийн маанаг монголууд ирвэл хий буудаад ч гэсэн хөө