НийгмийнУлс төрийн халуун сэдэв

Төрийн гурван өндөрлөг нэг намаас байж болдоггүйн жишээг харуулагчид

Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар институцынхээ хувьд нэг намын угшилтай хүмүүсээр удирдуулбал хаашаа царайтай засаглал үүсчихдэгийг бид МАН-ын 10 жилийн ноёрхлоос харж болно. Үндсэндээ манай Ерөнхийлөгчийн инстутиц нь хууль тогтоох, гүйцэтгэх засаглалуудаа эдүгээ бүрэн "базчихлаа". Учир нь, Ерөнхий сайд Н.Учрал ч, УИХ-ын дарга С.Бямбацогт ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гүн нөлөөн дор томилогдсон. Эв энгийн логикоор тэд томилсон субьектээсээ зөрж, хаа холдох билээ.

Яг үндсэн үүргээрээ бол УИХ-ын даргын хувиар С.Бямбацогт парламентын засаглалаа бэхжүүлэх, хамгаалах, байнгын ажиллагааг нь хангаж, хэлбэрэлтгүй явуулах учиртай. Н.Учрал ч Ерөнхий сайдын Үндсэн хуулиар олгогдсон гүйцэтгэх засаглалын эрх хэмжээгээ хуваалцашгүй байдлаар бүрэн хадгалж, ачаагаа үүрэх, ажлаа явуулах шаардлага бий.

Гэтэл бодит байдал дээр С.Бямбацогт эдүгээ "Чуулгандаа суухгүй бол Ерөнхийлөгчийн өргөн барьсан гишүүдийг эгүүлэн татах хуулийг баталж, хэрэгжүүлнэ" гэж айлгаад сууж байна. Н.Учрал "Намайг огцруулбал, УИХ тарах эрсдэлтэй" гэж намынхандаа удаа дараа сануулав. Утгачилбал, гүйцэтгэх засаглал, хууль тогтоох институцын тэргүүлэгчид нь өөрсдийн хүчтэй байх аргачлалаа Ерөнхийлөгчийн эрх хэмжээтэй холбож авч үзснийг эндээс харж болно.

Атал нөгөө айлгах хэрэгсэл болоод буй Ерөнхийлөгч тань тангараг өргөхдөө намын гишүүнчлэлээс татгалздаг. У.Хүрэлсүх ингэж тангараг өргөсөн ч МАН-ын бүр гүнд ороод, эдүгээ удирдлагын багийг бүрэн гартаа авчхаад байна. Тэндээс Н.Учрал, С.Бямбацогт нар томилогдсон учраас төрийн гурван өндөрлөг нэгнээсээ айхтар хамаарах болсон нь энэ.

Энэ үзэгдэл манайд бас шинэ юм биш ээ. Н.Энхбаярын үед ч, Ц.Элбэгдоржийн төрийн тэргүүн хийсэн 8 жилд ч, Х.Баттулгын Ерөнхийлөгчөөр ажилласан хугацаанд ч нам нь төрийн тэргүүний халааснаас гараагүй. Нэгэнт төрийн тэргүүний халаасанд буй нам хяналтаас нь гарна гэж үгүй. Гэхдээ хамгийн гүнзгийрүүлсэн нь У.Хүрэлсүх яах аргагүй мөн.

Тухайлбал, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа АН-аа самарч, сонгуульд ялалт байгуулж танхимаа бүрдүүлсэн Н.Алтанхуягийг түлхэж унагаад, Ч.Сайханбилэгт гүйцэтгэх засаглалыг өгч байв. Ч.Сайханбилэг нэгэнт Ц.Элбэгдоржийн нөлөөгөөр томилогдсон тул "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг монголд шилжих процессыг УИХ-аар оруулалгүй, ХХБ-д өгөхөөр танхимдаа алх цохьчхож байлаа. Аа, Ерөнхийлөгч нь АН-ыг тэгж задалсны төлөөсөнд 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдаж, МАН-ын урагшаа явах замыг засаж өгсөн өрнөлтэй.

Дараа нь, Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдоход нэгэнт доройтсон АН-ынхан ЕТГ-ын зардлаар төмөр замын ажил үзэж явах дээрээ тулж, хүчгүйдсэн юм. Мөн л Ерөнхийлөгчийн нөлөөгөөр АН-ын УИХ дахь бүлгийн гишүүд талбайд өлсгөлөн зарлаж, Засгийн газрын хийж хэрэгжүүлэх учиртай төмөр замын ажлыг Ерөнхийлөгчийн институц өөрийн нөлөөндөө бүрэн авчхаж байв.

Х.Баттулгын аж ахуйн ажилтай ингэж зууралдах замыг У.Хүрэлсүх тавьсан ч Ерөнхий сайдаас буухдаа хууль хүчнийхнээр шалгуулах чиглэл өгсөн байдаг. Эрх биш өөр намын хүмүүс институц яаж нэгэндээ найр тавьсан ч задрах нь өөрөө жам юм.

Гэтэл У.Хүрэлсүхийн Засгийн газраас тусад нь хэрэгжүүлсэн асар их мөнгөний төсөвтэй хөтөлбөрүүдэд Л.Оюун-Эрдэнэ ч, Г.Занданшатар ч, Н.Учрал ч хориг тээг тавиагүй юм. Бүр УИХ дээрх сонсголын ирцийг нь ч бүрдүүлсэнгүй.

У.Хүрэлсүхийн хэрэгжүүлсэн аж ахуйн чанартай, Гүйцэтгэх засаглалын хийх учиртай энэ хөтөлбөрүүдийг АН-аас сонгогдсон төрийн тэргүүн санаачилсан бол эдүгээ аль ч инстутиц нь хяналтаа асар сайн тавих байв. Засгийн газар ч ийм их төсөв найр тавьж өгөхгүй эсэргүүцэж, парламент дээр эрүүл шүүмж өрнөх боломжтой. Гэтэл ийм орчин төрийн гурван өндөрлөг нь нэг намын угишлтай энэ цагт огтоос үүссэнгүй.

Нэг намаас төрийн гурван өндөрлөг сонгогдсноор энэ цаг парламентын ардчилал хамгийн ихээр бүдгэрэх эрсдэл үүсчхээд байна. Холимог тогтолцоот сонгуулийн хэлбэрт шилжиж жагсаалтын хэдэн муу нэртэй, шүүмжлэгч гишүүн нэмээгүй бол хуучин 76 бүтэц бол эдүгээ цаг тхэдийнэ Ерөнхийлбөгчийн институцтээ дагаар орчхоор сул байна.

Ирэх 2027 оны сонгуулиар ард түмэн хэн нэгнийг зүгээр л Ерөнхийлөгчөөр сонгох бус. Төрт улс нь ардчиллын замаар явах эсэхийг, парламентын ардчиллаа хадгалж чадах эсэхийг сонгох гэж байна.

Товчхондоо нэг намаас төрийн гурван өндөрлөг сонгохгүй байх алхмын хамгийн ойр нь Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль. Цаана нь нэг намыг арван жил төрийн толгойдоо залж яваагаа халах УИХ-ын 2028 оны сонгууль байна. Иргэн төрөө байгуулцдаг алхмын өмнө энэ мэт агуулгыг сануулах...

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
34 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үндсэн хуулиар бол Ерөнхийлөгч нь нам бус байх ёстой биз дээ, Хүрэлсүх бүр намыг зангидаад сурчихаж.

Зочин
Зочин
Reply to  Зочин

тэхээр хууль зөрчиж байнаа

Зочин
Зочин

Mongold odoo turlin gurvan undurlug bugd MAN geheer yamar ch hyanalt alga daa.

Зочин
Зочин

Арчилсан орны шинж чанар бүрэн алдагдлаа, нэг намын диктатур тогтлоо шүү.

Zochin
Zochin
Reply to  Зочин

Манайд ардчилал шиг их юм байхгүй хэт дураараа. Хариуцлага л гэж алга.

Зочин
Зочин

2027 onii songuuliaraa l ene buruu togttson togttoltsog tsegtslehgui bol bolohgui ee.

Зочин
Зочин

Ганц намын ноёрхол удах тусам улс орны эдийн засаг, ардчилал доройтдог жамтай.

Зочин
Зочин

Hurelsuh gantsaaraa buh erx medliig avchihsan geed baigaa ni unenshee.

Зочин
Зочин

Eronhii said, UIH-in darga 2 ni zoriud Hurelsuhiin amig haraad baigaa юм шиг л харагдаж байна.

Зочин
Зочин

Elbegdorj, Battulga-gin ued ch gesen iim l bsan, ene darga nar yag adilhan.

Зочин
Зочин

Парламентын засаглал гэж ярихаас цаашгүй, Ерөнхийлөгчийн засаглалтай болчихсон юм биш үү.

Зочин
Зочин

Mongold odoo turlin gurvan undurlug bugd MAN geheer yamar ch hyanalt alga daa.

Зочин
Зочин

Eronhii said, UIH-in darga 2 ni zoriud Hurelsuhiin amig haraad baigaa юм шиг л харагдаж байна.

Зочин
Зочин

Арчилсан орны шинж чанар бүрэн алдагдлаа, нэг намын диктатур тогтлоо шүү.

Зочин
Зочин

Elbegdorj, Battulga-gin ued ch gesen iim l bsan, ene darga nar yag adilhan.

Зочин
Зочин

2027 onii songuuliaraa l ene buruu togttson togttoltsog tsegtslehgui bol bolohgui ee.

Зочин
Зочин

Парламентын засаглал гэж ярихаас цаашгүй, Ерөнхийлөгчийн засаглалтай болчихсон юм биш үү.

Зочин
Зочин

Нам гэх юм ккк. Тэр МАН нэдэг нам зүгээр субьектив, зарчмын нэр. Зүгээр л бүлэг хулгайчид шүү дээ, бүх бүтцийг хувааж аваад хэрээд торлочихсон. Гурван удирдлага гурвуулаа байх нь ойлгомжтой.

Бат инженер
Бат инженер

Асуудлын гол нь нэг нам удаан засагласан даа ч биш. Коммунист угшилтай, чөлөөт зах зээлийг үзэн яддаг нам төр, засгийн эрхийг удаан хугацаагаар барьж байгаад оршино. Дэрээс нь ардчилалын тулгуур АН-ыг дотроос хагалан бутаргах ажлыг МАН чадмаг хийх юм даа. Бас нэг хүчин зүйл бол тоталатор дэглэмтэй 2 том гүрний дунд оршиж байгаа газарзүйн байршил маань бас их үүрэгтэй байх юм аа.

Зочин
Зочин

Нэг гол шийдвэрлэх хүчин зүйл нь Орос ын тавиулийн ЗГ манайд их хүчтэй бгаа явдал юмаа. Женко, 10% аваасүрэн нтр том төслийг бүгдий нь зогсоож бна шүү дээ ! Ж нь: Даваасүрэн гайхал Оросоос өөр улсаас бинзен авахыг зад эсэргүү цэж, шууд мэдэгдэл хийж бна.

Зочин
Зочин

Нэг намаас байж л нэг бодлогоор удирдана

Зочин
Зочин

Энэ гурван зүтгэлтний буруу биш шүү дээ. Бас МАН-ын ч буруу биш. Чухам үнэндээ бол өрсөлдөгч намуудын урагшгүй ажиллагааны л буруу биз дээ.

Зочин
Зочин

Өө за.

Зочин
Зочин

Одоо Параламентаа 2 танхимтай болгож Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай, дээд танхимд нутгийн захиргааны нэгж бүрээс тусгай цалин хангамжгүй төлөөлөгчөөр бүрдүүлэх эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болох гарц л үлдлээ

Zochin
Zochin

одоо энэ цаг үед хэт улстөржих хэрэггүй

Zochin
Zochin

Сэтгүүлц нар энэ цаг үед ийм хэрэггүй юм бичиж суумааргүй байна.

Zochin
Zochin

Хэдэн улс төрчөө хэмлээл, төрр улсынхаа сүр сүлдийг унагаах юм бичиж смнсацлаж байхаар хөгжилд хэрэгтэй, дэмтэй юм бичиж бай. Өнгөрсөн 5 жил дугаарч шатахууны нөөц ийм байна нэм энэ тэр гээд 4 дэх засаглалынхаа ажлыг хийж байхгүй яасн юм бэ сэтгүүлч нар. Хамгийн муухай хар муухай болгоын сэвдэг, ажил үймүүлдэг хүмүүс бол та нар шүү. Өөрсөндөө дүгнэлт хийнэ биз.

Зоо
Зоо

Энэ өлөн намчин бузрууд ээлж ээлжээрэээ гоё ярьж попорч олон дүрд тоголсон дарга долоогч цүнхчин пялдгууд монголын баялгыг тоножл хагартлааа баяждаг юм бишүүү нүгэл гэж биидэээ

Zochin
Zochin

Хэрэггүй юм бичиж суух улс төрчөөс өөр муулах, хэрүүл хийхээс өөр ажилгүй арчаагүй сэтгүүлч нар.
Ургац хураалт юу болов, Хөшигийн хөндий-Эмээлтийн төмөр зам дуусч байна уу?, хот дундах төмөр замаар хурдан галт тэрэг явуулах боломж байна уу? ..... тулгамдаж буй стратегийн чухал зүйлс бич.

Зочин
Зочин

Хүн шоолбол тусгай албанд өөд нь татна гээд бга энэ хүмүүс чинь шал худлаа гарууд юм шивдэ

Зочин
Зочин

Одоо ямар шинэ шийдэл, но хау, боломж бна тэрийг л ярих ёстой. Тэрнээс энэ хэдэн хүнийг насаар нь л зүхлээ. Улиг брлсон сэлэв ш дээ. Чадлаараа авч явчих гээд хичээж байгаа бх. Бид ард иргэд нь хүчтэй байж хамжих ёстой. Энэ цаг үед сөрөг, урам зориг унагаасан мэдээний шаардлага бхгүй. Ажил хөлөлмөр шинэ сэргэлт ярих ёстой шүү.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Учрал, Бямбацогт хоёр өөрсдийн гэсэн зарчимгүй, даргаасаа айн хусч суугаа нь эмгэнэлтэй.

Зочин
Зочин

Хүрэлсүх угийн овилгогүй, боловсролгүй хүн болохоор үнэхээр энэ төрийг самарч дууслаа. Намаа ч хүнд байдалд орууллаа. Уг хүн нь аймхай хүн боловч эрх мэдэлд ч их улайрч, том том авилгын хэргүүд нь илрэхээс ч маш их айдастай байгаа хүн

Холбоотой мэдээ

Back to top button