НИЙГЭМ

"Гурван хөлтэй хүүхэд" буюу Монголын боловсролын эмгэнэл

Гурван хөлтэй хүүхдийн зурагтай "Би сурагч боллоо" шинэ сурах бичгийг сургуулиудаас эргүүлэн татъя!

Эрдмийн өргөөний босгоор анхлан орж буй нэгдүгээр ангийн сурагчдадаа гурван хөлтэй хүүхдийн зураг бүхий "Би сурагч боллоо" хэмээх шинэ сурах бичиг тарааж өгчээ, манайхан. Монгол хүүхэд багачууд бусдаас "нэг хөлөөр" илүү байж, илүү сайн боловсролтой болохын дохио эхлэл тавигдаж байгаа юм даг уу. Егөөдөж хэлбэл, Монголын боловсролын салбар нэгдүгээр ангийн сурагчдад зориулсан шинэ баатрын дүртэй болжээ, тэр нь "гурван хөлтэй хүүхэд".

Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн сурах бичгийн зураг, текст, агуулга, хэвлэлийн чанар, хүнд жин, хангамж хүрэлцээ, үнэ гээд бүх талаар хэрүүлийн сэдэв тарих болсон. Хэвлэх үйлдвэрүүд ажлаа хөнгөвчлөх зорилгоор AI ашиглахдаа яаж хайнга ханддагийн тод жишээ нь өнөөдрийн Монсудар хэвлэлийн газраас мэдээлэл хийхдээ баримт болгон илчилсэн гурван хөлтэй хүүхдийн зураг байлаа.

Хамгийн гол нь энэ алдааг хийсэн гол буруутан нь AI биш. Хиймэл оюунаар хийлгэсэн бол ар дээр нь сайтар хянаж шалгах ёстой хүмүүс ажлаа хийгээгүй, нэгдүгээр ангийн хүүхдийн гарт очих хүртэл нь хэн ч анзаараагүйд байгаа юм.

Нэгдүгээр ангийн хүүхдүүд сурах бичигтэйгээ эхлээд зургаар нь танилцдаг. Хүүхдийн нүд ямар гярхай билээ дээ. Өнөөх "гурван хөлтэй хүүхэд"-ийн зурагтай хуудас гараад ирэхээр багшаасаа "Энэ яагаад гурван хөлтэй байгаа юм бэ" гэж асуун нүүрийг нь улалзуулах энүүхэнд.

Гэтэл татвар төлөгчдийн өчнөөн 100 тэрбумаар сурах бичиг хэвлэх тендерт эрх мэдэл, албан тушаал, танил талаараа түрээ барин шалгардаг хэвлэлийн компаниудын ажилтан, редакторууд бол ядаж гурван хөлтэй хүүхэд хараад анзаарах, гайхах, ичих нэрэлхэх хэмжээнд хүрчихсэн баймаар. Эсвэл мэдсэн ч өр төлбөрт унахаас эмээгээд тэр чигт нь тараачихдаг хэрэг үү. Тэгвэл Боловсролын яам, Боловсролын ерөнхий газрын сурах бичиг хариуцсан "мануухайнууд" юугаа харж, хянаж суудаг улс вэ.

Сурах бичиг бол “ойролцоогоор зөв” байхад болдог зүйл биш. Ялангуяа нэгдүгээр ангийн хүүхдийн ном зохиох гэдэг бол бүр ч хариуцлагатай ажил. Учир нь зургаан настай хүүхдүүд анхны номноосоо зөвхөн үсэг, тоо, зураг сурахгүй. Ном нь 100 хувь үнэн гэж итгэдэгт гол учир байгаа юм.

Тэгэхээр бидний хүүхдүүдэд өгсөн анхны хичээлүүдийн нэг ном дээр гурван хөлтэй хүүхэд байвал “Хүүхэд ер нь хоёр хөлтэй байдаг. Гэхдээ номон дээр гурван хөлтэй байвал бас гайхах хэрэггүй. Технологийн хөгжил” гэж багш нь тайлбарлах хэрэг үү.

Манай боловсролын салбар, багш нар хүүхдүүдээс алдаагаа засаж сурахыг өдөр бүр шаарддаг. Тэгвэл энэ удаад томчууд бид өөрсдөөсөө эхлэх шаардлагатай боллоо. Гурван хөлтэй хүүхдийн зурагтай "Би сурагч боллоо" шинэ сурах бичгийг эргүүлэн татъя.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Л. Ганчимэг

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. "Өнөөдөр" сониноос ажлын гараагаа эхэлж, хэвлэл мэдээллийн салбарт өдгөө 17 дахь жилдээ ажиллаж буй. Өдгөө Eguur мэдээллийн сайтын Ерөнхий редактороор ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ бол Монголын төрийн эмгэнэл. Хорлон сүйтгэх үйл ажиллагаа. Боловсролын яамны хариуцлагагүйн харгаа. Төр чадамжгүй, хулгайч нараар дүүрсэний шинж

Зочин
Зочин

Ядаж хэвлүүлэхээсээ өмнө драфт гээд Боловсролын яамны тэр ерөнхий боловсролын газарт хянуулна гэж байхгүйгээр шууд хэвлээд гаргачихдаг гэсэн үг үү?

багш
багш
Reply to  Зочин

тэнд ч үнэндээ хянах чадвартай мэргэжилтэн байхгүй шдээ

Үнэнч
Үнэнч

Монголын боловсролын систем үнэхээр дампуурал зарлалаа. Сурах бичиггүй сургалт гэж юу байх вэ? Боловсрол хариуцсан сайд, дарга нар нь яаралтай огцрох хэрэгтэй. Үнэхээр гутамшигтай.

Зочин
Зочин

Эргүү Төрийн нарийн бичгээсээ эхлээд худлаа гоё ярьж мөнгө угаах аргаа л хайж бдаг биз дээ

Зочин
Зочин

Ховдын багшийн сургууль гол бодлогыг нь барьдаг болсон. Ийм л түвшин. гайхах юм бхйхгүй

Хаана тэр вэ
Хаана тэр вэ

Эргүү муу амнууд. Тэгээд юуч хийж чадахгүй, мэдэхгүй мөртлөө тэрийгээ мэдэхгүй их зантай гэж. Ёстой новшнууд. Хараал идээсэй билээ.

Зочин
Зочин

Арай ч дээ хэлэх үг олдсонгүй.

Зочин
Зочин

Доторх агуулга нь зөв бол зураг ч дүүрчээ хэвлэлийн алдаа. Эргүүлж авах бүр их мөнгө үрнэ

Хорлоо
Хорлоо

Энх-амгалан хэрүүлч чавганцын суганы үс болсон нөхдүүд яам агентлагаар нь удирдлагад голдуу байх бөгөөд зөвхөн яаж хэдэн цаас хусхуу гэдгээ л боддог новшнууд.

Зочин
Зочин

ЕЭ ХҮҮР ЭЭ!

Зочин
Зочин

Сурах бичигээ маш сайн хянаж гаргахгүй ийм алдаанууд гаргаж боловсролын системд гажуудсан асуудал гаргаж байгаад харамсаж байна.

Иргэн
Иргэн

МАН -АН мафиуудын толгойлогч Энхамгалган байхад Монгол улсын боловсролын салбар өндийхгүй!! Цагаан хөөс цахруулсан Энхамгалган хэдэн зуун тэрбумын цавчаа хийгээд бултана!!

Ахмад настан
Ахмад настан

одооны залуусын ажилд яаж ханддагын наад захын жишээ тэрнээс биш боловсрол энэ тэр гэж нэг салбарыг гутаах хэрэггүй боловуу

Ахмад настан
Ахмад настан

Тэгээд л нэг сүржин татвар төлөгчдын мөнгө гэж сүржигнэнэ эмнэлэгт үнэгүй үзүүлж эмчлүүлж дунд сургууль, цэцэрлэгт үнэгүй хүүхдээ сургадаг бишүү хувийн хэвшлийхний хэд нь татвараа шударгаар төлдөг болоо

Зочин
Зочин

Заавал хөлийн зураг хийдэг нь яадаг юм бол Тэгээд өрөөсөн хөлтэй энэ нь зориуд хийсэн доромжлол байх.

Зочин
Зочин

Mongol komited hilnee

Холбоотой мэдээ

Back to top button