УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

УИХ батлаагүй төсвийг Засгийн газар урьдчилан зарцуулаад байвал парламентын эрх мэдэл хэрхэх вэ

Хэдийгээр Монгол Улс Үндсэн хуулиараа парламентын засаглалтай, эрх мэдлийн харилцан хяналт, тэнцвэрийг хадгалах зорилгоор хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван тусдаа бие даасан институцэд хуваарилсан ч засаглалын хямрал газар авч, гүйцэтгэх засаглалд эрх мэдэл хэт төвлөрөх хандлага илэрхий ажиглагдаж байгааг төсөв хэлэлцэж буй энэ өдрүүдэд сөрөг хүчин АН-ынхан эрс шүүмжилж буй. 

Төсвийн маргаан зөвхөн хэдэн тэрбум төгрөгийн зардлын тухай биш. Энэ бол улсын мөнгийг хэн зарцуулах эрхтэй, тэр эрхээ хэтрүүлбэл хэн хариуцлага хүлээх вэ гэсэн эрх мэдэл хуваарилалтын асуудал юм. 

Монголд улсын төсвийн төсөл, хөгжлийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, бонд гаргах, татварын реформ гэхчлэн парламентад өргөн барьж буй аливаа хууль, тогтоомжийн ихэнх төслийг Засгийн газар боловсруулж УИХ-д оруулдаг. Улсын төсөв хэлэлцэх бүрд улстөрчид иргэдийн амьдрал, эдийн засгийн өсөлт, төрийн үйлчилгээний чанарыг ярьдаг. Харин 2026 оны төсвийн тодотголын хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдийн хөндөж буй асуудал үүнээс ч суурь шинжтэй байна. 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин байнгын хороодын хэлэлцүүлгийн үеэр сайд нар УИХ-аар батлагдаагүй төсвийг зарцуулсан тухайгаа ярьж байгааг өчигдөр шүүмжлэн, Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйлийг эш татаж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахтай холбоотой хариуцлагын асуудлыг хөндсөн. Нэгэн цагт Хууль зүйн сайд байсан эрх зүйч хүн улсын төсвийг УИХ-аар батлахаас өмнө зарлага гаргасан, зарцуулсан мөнгийг нь тодотголоор баталж өгөхгүй бол холбогдох хүмүүсийн цалинг буцаан авах тухай хүртэл яригдаж байгаа,парламентын хяналт бодит амьдрал дээр алга болсон гэж буй нь хоёрын хооронд дэмий улс төр гэхэд итгэмгүй.  

Тэгэхээр Ерөнхий сайд Н.Учралын "боож" оруулж ирсэн энэ удаагийн төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төсөл зөвхөн төсвийн сахилга бат алдагдсан, эсэхээр асуудал хязгаарлагдахгүй, парламентын бүрэн эрх бодит байдал дээр хэрхэн хэрэгжиж байгаа тухай институцийн түвшний маргаан руу дахиад хөтөллөө гэж харж болохоор. Ардчилсан тогтолцоонд төсөв батлах эрх мэдэл зөвхөн ард түмнээс сонгогдсон УИХ-д, түүнийг хэрэгжүүлж захиран зарцуулах эрх нь Засгийн газарт бий. 

Засгийн газар өдөр тутмын төрийн үйл ажиллагааг явуулахын тулд төсвийн хөрөнгийг захиран зарцуулах шаардлагатай ч энэ нь парламентын баталсан төсөв, хуульд заасан эрх хэмжээний хүрээнд байх ёстой. Гэтэл төсөвт тусгагдаагүй, эсвэл УИХ-аас батлаагүй зардлыг урьдчилан гаргаад дараа нь төсвийн тодотголоор батлуулахыг шаардаж байгаа бол ямар үр дагавартай вэ?

Нэгдүгээрт, парламентын төсвийн шийдвэр гаргах эрх бодит агуулгаа алдах эрсдэлтэй. Учир нь УИХ төсвийг батлахдаа зардал гаргах, эсэхийг урьдчилан шийдэхийн оронд аль хэдийн гарсан зардлыг хууль ёсны болгон алх цохиж баталгаажуулах сонголтгүй сонголттой нүүр тулна.

Хоёрдугаарт, төсвийн хяналт урьдчилсан хяналтаас хойших тайлбар, зөвтгөх ажиллагаа болон хувирах эрсдэлтэй. Төсвийн тодотгол нь эдийн засгийн нөхцөл өөрчлөгдөх, зайлшгүй хэрэгцээ үүсэх үед төсвийг засах хууль ёсны механизм. Өмнө нь гаргачихсан аливаа зардлыг автоматаар баталгаажуулах хэрэгсэл байх ёсгүй гэсэн үг.

Гуравдугаарт, хууль хэрэгжүүлэхэд албан тушаалын ялгаа нөлөөлөх ёсгүй гэсэн зарчим хөндөгдөнө. Х.Тэмүүжин гишүүний тавьж буй гол асуудал ч төсвийн хөрөнгийг хууль зөрчин зарцуулсан бол хариуцлага хэнд, хэрхэн тооцогдох вэ гэдэг юм.  

2026 оны төсвийн тодотголтой холбоотой өөр нэг маргаан бол Шинэ Хархорум хотын Зөвлөлийн ажлын албаны зардал. Өчигдөр УИХ-ын гишүүн С.Цэнгүүний мэдээлснээр, тус ажлын албанд 1.5 тэрбум төгрөгийн зардал тусгасан бөгөөд шинэ хотын төсөлтэй холбоотой нийт 7.4 тэрбум төгрөгийг зарцуулахаар оруулж иржээ.

Тэрбээр 23 тэрбум төгрөгийн захиргааны болон урсгал зардлыг тодотголоос хасах санал мөн гаргасан ч сайд нар уг мөнгийг аль хэдийн зарцуулсан гэх тайлбар өгснийг шүүмжилсэн билээ. “Тодотголоос хасуулах гээд байгаа энэ 23 тэрбум чинь аль хэзээ хүмүүсийн цалинд зарцуулагдсан мөнгө шүү дээ” хэмээн Сангийн сайд З.Мэндсайхан түүний өөдөөс тайлбар хэлсэн нь ийм учиртай. 

Төсвийн маргааны цаана хэн ялах нь биш, ямар зарчим үлдэх нь чухал 

Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 2027 оны төсвийн зарлагын дээд хэмжээ 43.586 их наяд төгрөгөөр тооцож, өмнөх оны төсвийн хүрээнээс 9.6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн тухай эрх баригч МАН-ын 30-ийн талынхан ч, сөрөг хүчин АН-ынхан ч хүчтэй шүүмжилж байсан. Жил бүр улсын төсвийн зардлыг 30 хувиар өсгөөд байвал манайх шиг жижиг эдийн засагтай улсад юу болох вэ. 

Түүнчлэн ийм хэмжээний төсөв төлөвлөж байгаа үед зарлага бүрийн үндэслэл, төсөл бүрийн үр ашиг, төрийн байгууллагуудын хариуцлагыг илүү чангатгах шаардлага давхар  тавигдана. Тийм ч учраас 2026 оны төсвийн тодотголын үеэр гарч буй маргаан 2027 оны төсвийн хэлэлцүүлэгтэй шууд холбогдож байгаа юм. Төсөв нэмэгдэхийн хэрээр гүйцэтгэх шатны эрх мэдэл хэрэгжүүлэгчдийн зарцуулалтын хяналт сулрах ёсгүй. Харин ч илүү нарийн, ил тод, хариуцлагатай болох ёстойг парламентын гишүүд шүүмжилж буй нь зүйн хэрэг. 

Хэрэв төсөвт мөнгө нэмж тусгуулах, өмнө нь гаргасан зардлаа батлуулах, өөрийн санаачилсан төслөө санхүүжүүлэх асуудал улс төрийн хүчний харьцаагаар шийдэгддэг бол төсөв бодлогын баримт бичиг байхаа больж, улс төрийн тохиролцооны талбар болно. Төсөв захиран зарцуулдаг гүйцэтгэх эрх мэдлийн төлөөх “цуст тэмцэл”-ийг өрдсөн Үндсэн хуулийн сүүлийн хоёр өөрчлөлтийн улмаас Монголд өдгөө төсөв боловсруулна, батална гэдэг нь улс төрийн тохиролцооны талбар болох тал руугаа хэдийн хэлбийсэн.

Эцсийн дүндээ асуудал Засгийн газар, УИХ-ын хэн нь нэгнийхээ дээр гарах тухай биш. Хэн нь төсвийн мөнгөний талаар шийдвэр гаргах эрхтэй, тэр шийдвэрийнхээ төлөө хэн нь хариуцлага хүлээх тухай юм.

Хэрэв Засгийн газар эхлээд зарцуулж, дараа нь УИХ-аар батлуулахыг шаардаж болдог жишиг тогтвол парламентын төсөв батлах эрх цаасан дээр үлдэх болно. Гэтэл төсвийн шийдвэр гаргах эрх, зарцуулалтын хариуцлага, мэдээллийн ил тод байдал гурав зэрэг адил тэгш хэрэгжиж байж л татвар төлөгчдийн мөнгө нийтийн эрх ашгийн төлөө зарцуулагдах боломж сая бүрдэх учиртай. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Л. Ганчимэг

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. "Өнөөдөр" сониноос ажлын гараагаа эхэлж, хэвлэл мэдээллийн салбарт өдгөө 17 дахь жилдээ ажиллаж буй. Өдгөө Eguur мэдээллийн сайтын Ерөнхий редактороор ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Batlaagui mungu uursdoo zartsuulchihaad daraa ni todotgol neridleer batluulna gedeg bol tugs hulgaich nar

Зочин
Зочин

УИХ-аар батлуулаагүй байж 23 тэрбум төгрөгийг цалин болгоод өгчихсөн гэж Сангийн сайд нь их юм шиг яриад сууж байдаг ямар заваан төр вэ

Зочин
Зочин

Ene chine odoo Utsan huhalij gantsch ganc xariutslaga huleehgui eruuugiin gemt hereg bshd

Зочин
Зочин

Х.Тэмүүжин гишүүний хэлдэг 100 хувь зөв, төсөв буруу завшиж зарцуулсан сайд нарыг шууд Эрүүгийн хуулиар шалгах хэрэгтэй

Зочин
Зочин

Х.Тэмүүжин гишүүний хэлдэг 100 хувь зөв, төсөв буруу завшиж зарцуулсан сайд нарыг шууд Эрүүгийн хуулиар шалгах хэрэгтэй

Зочин
Зочин

Хархорумын 1.5 тэрбум, дээр нь 23 тэрбум гээд дураараа үрдэг мөнгөний машин болжээ энэ Засгийн газар

Зочин
Зочин

Parlament gej hooson alx tsohidog gazar bolchihson ym bn shd, Zasgiin gazar ni deer ni gar tsochihson

Зочин
Зочин

Н.Учралын оруулж ирсэн төсөв бол ерөөсөө л хууль бус зардлаа зөвтгөх гэсэн аргацаалт

Зочин
Зочин

Tusviin сахилга бат гэж огт байхгүй болж, дуртай мөнгөө урьдчилаад зарчихдаг болжээ

Зочин
Зочин

С.Цэнгүүн гишүүн шиг ийм ноцтой зардлуудыг нь ил илчлэж хасах хэрэгтэй шүү дээ

Зочин
Зочин

Z.Mendsaikhan saidaa uursdoo batlaagui mungu yagaad haraad suuj bsiin, odoo ter mungee bucaaj tul

Зочин
Зочин

Төсвийн зардлыг жил бүр 30 хувь нэмээд байхаар манай эдийн засаг яаж сүйрэхгүй байх юм бэ

Зочин
Зочин

43.5 ikh nayad gedeg chin ymar ch kontrolgui mungu urelt shd, eznii shoroo tsatsaj bn

Зочин
Зочин

Засгийн газар нь парламентынхаа дээгүүр алхаад байвал энэ улсад Ардчилал гэж байгаад яах юм

Зочин
Зочин

Tusviin todotgol nertei hulgaigaa haцаадаг хууль бус тогтолцоогоо зогсоогооч ээ

Зочин
Зочин

Хууль зөрчиж төсвийн мөнгө урьдчилж зарцуулсан нөхдүүдийг огцруулж шүүхэд өгөх ёстой

Холбоотой мэдээ

Back to top button