НИЙГЭМНийгэм мэдээ

Сэтгүүлч Т.Шинэбаярыг 48 цагийн хугацаатай баривчилж, 461-р ангид саатуулжээ

Дэнс.мн сайтын сэтгүүлч Т.Шинэбаярыг Хорих 461-р ангид цагдан хорьсон тухай мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "48 цагийн хугацаатайгаар цагдан хорьсон нь үнэн" гэв.

Ямар үндэслэлээр цагдан хорьсон нь одоогоор тодорхойгүй, үргэлжлүүлэн 30 хоногоор цагдан хорих эсэхийг прокурор, шүүхийн байгууллагаас шийдэх юм.

Өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын ХМА-ны дарга Ц.Ганзориг мэдээлэл өгөх үеэрээ сэтгүүлч Т.Шинэбаярын тухай дараах мэдээллийг өгсөн юм. "Архины ширээний ард А.Шинэбаяр сэтгүүлчтэй уулзсан тохиолдол байхгүй. Тэр сэтгүүлчтэй нэг удаа уулзаж, нэг удаа утсаар ярьж байсан. Энэ хавраас хойш А.Шинэбаяр гэх сэтгүүлч баримтгүй мэдээллээр Ерөнхийлөгч рүү удаа дараа халдсан. Баримт чинь худлаа байна гэж нөхөрсөгөөр сануулах гэж оролдсон. Шалдар булдар хэрүүлээр хэвлэлийн хурал хиймээргүй байна. Шантааж, сэтгүүлзүй хоёрын хэн нь үлдэх вэ.

Гадаад руу айлчлалд авч явахгүй бол та нарыг харлуулна, дайрч доромжилж үзүүлнэ, байхгүй болгоно, жинхэнэ ид шидээ үзүүлнэ гэдэг. Хамгийн багадаа зургаан хүн цалинжуулах, оффис түрээсэлж өгөх, машин унаа сольж өгөх, камер сольж өг гэж тулган шаардсан. Ийм хэмжээний мөнгө надад лав байхгүй.

Мөн хөдөлмөрийн баатар цол өг гэсэн. Үгүй бол үхдэл болгож харуулна гэж байна. Сэтгүүлчийн ажил, хардах эрхийг хэн хүнгүй гараа өргөөд дэмжинэ. Гэтэл хэвлэл мэдээллийн хорт хавдар болсон цөөхөн хэдэн хүмүүсээсээ болж нийгэмд нэр хүндээ алдаж болохгүй. Ардчиллын амин зүрх зогсож болохгүй биз дээ" хэмээсэн юм.

Энэ мэдээллийн дараа сэтгүүлч Т.Шинэбаяр "Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хууль бус хөрөнгө, хаус гэх видео бичлэг оруулж, улмаар уг бичлэгийг ЕТГ-аас устгуулж байна. Цагдаагийн байгууллагад дуудагдаагүй, өөрөө хүрээд ирлээ. Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат, улсад 50 жил ажилласан эмчид Хөдөлмөрийн баатар олгуулах асуудалд нутгийн хүний хувиар тус нэмэр болох гэж би Ерөнхийлөгчийн Тамгын газарт хандсан удаатай гэх мэдээллийг өгсөн билээ.

Цааш өрнөлийг бид эргэн мэдээлэх болно.

Холбоотой агуулгыг дараах линкээс унших боломжтой

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Сэтгүүлч нар энэ нийгмийн үнэн самарч байгаа. Ямарч мэдлэг чадваргүй. Дандаа муу муухайг сэвнэ. Ард түмнээ сайн сайхан, хөгжил цэцэглэлд уриалан дууддаггүй.

Холбоотой мэдээ

Back to top button