Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ цэргийн баазад халдлага хийсэн эрэгтэйг цаазаар авах ялыг шууд дамжуулна

Пентагоны албан тушаалтнууд “Reuters” агентлагт хэлэхдээ АНУ-ын Техас муж дахь Форт Хүүд баазад зэвсэгт халдлага үйлдэн, 13 хүний аминд хүрсэн Нидал Хасаныг цаазаар авах ялыг шууд дамжуулна хэмээв. Армийн сэтгэл зүйчээр ажилладаг байсан Хасан 2009 онд зэвсэгт халдлага үйлдэснийхээ төлөө цаазаар авах ял сонссон. АНУ түүнийг ялыг буудаж гүйцэтгэхээр төлөвлөж байгаа юм. Энэ нь 1945 оноос хойш АНУ цаазаар авах ял буудаж гүйцэтгэсэн эхний тохиолдол болно.

Хэгсет хэлснээр АНУ түүнийг арванхоёрдугаар сарын 3-нд цаазаар авахаар төлөвлөжээ. Цаазаар авах ял гүйцэтгэж буйг шууд дамжуулах шийдвэрийн талаар Хэгсет мэдэгдэл хийхдээ “Ялыг гүйцэтгэж буй байдлыг олон нийтэд ил тод байлгаж, үзэх боломжоор хангана. Ийм төрлийн үйлдэл хийх нь ноцтой үр дагаварт хүргэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй” гэсэн байна. Хасан ямар нэгэн эцсийн хүсэлт тавьсан эсэх талаар сэтгүүлч Хэгсетээс асуухад тэр “Надад хамаагүй, түүнтэй арванхоёрдугаар сарын 3-нд уулзах болно” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button