Үйл явдал: Үндэсний бөхийн хөгжил ба эрх зүйн шинэчлэл хэлэлцүүлэг эхэлнэ
Өнөөдөр буюу 2026 оны аравдугаар сарын 9-нд болох үйл явдал.
- 09:00 цагт: “Чингис хаанаас өмнөх Монголын тал нутаг дахь шашин, шүтлэг” олон улсын эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” үндэсний музейд болно.
- 10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
- 10:00 цагт: Урлаг судлаач, Урлагийн түүхч, багш О.Сосорын “Дэлхийн урлагийн түүх: Сэргэн мандалт ба Барокко” сэдвээр олон нийтэд зориулсан лекц “Чингис хаан” үндэсний музейд болно.
- 11:00 цагт: Үндэсний бөхийн хөгжил ба эрх зүйн шинэчлэл хэлэлцүүлэг Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.
- 11:00 цагт: “Залуус тогтдоггүй юу, байгууллага тогтоож чаддаггүй юу?” сэдвийн хүрээнд “HR Day 2026” үйл ажиллагааны хэвлэлийн хурал Үндэсний мэдээллийн төвд болно.
- 13:00 цагт: “Хийморь” төслийн таван жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Монгол улс, ӨМӨЗО-ны үндэсний бөхчүүдийн багийн халз барилдаан маргааш зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн хурал Монгол бөхийн өргөөнд болно.
- 13:00 цагт: Дуучин Г.Мөнхбаяр анх удаа зохион байгуулах “Eurovision Song Contest Asia” уралдаанд Монгол Улсаас оролцохоор болсон талаар хэвлэлийн хурал “Зайсан хилл эвент холлд” болно.
- 15:00 цагт: “Монгол-Германы боловсролын хамтын ажиллагааны 100 жилийн ойн хүндэтгэлийн хурал”-ын нээлт ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно.
- 18:00 цагт: Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолт “М банк арена”-д эхэлнэ.
-Богд хааны ордон музейгээс уламжлал болгон зохион байгуулдаг “Хаан ордны намар 2026” музейн нээлттэй өдрүүд эхэлнэ.
-“Ургамлын ертөнц” цэцэг ургамлын үзэсгэлэн ХААИС-ийн төв байранд болно.
Үзэсгэлэн:
-“Алтан намар” судалбар зургийн үзэсгэлэн “Б Контемпорари” арт галерейд энэ сарын 11-нийг хүртэл гарна.
-“Дүрслэх урлагийн музейн-60 жил” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 12-ныг хүртэл гарна.
-Уран барималч Н.Цогмагнай агсны “Цог хийморийн шүтээн” хүндэтгэлийн үзэсгэлэн “Монгол” арт галерейд энэ сарын 13-ныг хүртэл гарна.
-Зураач, уран бүтээлч Г.Гүндарийн “Огторгуйд бүжигч охин тэнгэрүүд” анхны бие даасан үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл "HUE" арт галерейд гарна.
-“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд энэ сарын 20-ныг хүртэл гарна.
-Уран бүтээлч Б.Очирсүрэнгийн “Монгол хатдын домог” үзэсгэлэн Хаан банкны үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 30-ныг хүртэл гарна.
-“Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.