НийгмийнУЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Танилц: Автомашины албан татвар, автозам ашигласны төлбөрийг бууруулах иргэдийн шаардлагыг байнгын хороон дээр дэмжээгүй гишүүд

Нийслэлийн ИТХ-аас 2024 онд Хотын автомашины албан татварыг 3 дахин, автозам ашигласны төлбөрийг 5 дахин нэмснийг бууруулах асуудлаар Ажлын хэсэг байгуулан УИХ-аар хэлэлцүүлэх тухай нийтийн цахим өргөдлийг иргэд хоёр дахиа санаачлаад байсан билээ. Өчигдөр энэ асуудлыг Төсвийн байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэхэд татгалзсан санал өгч, нийтийн ашиг сонирхлыг үл ойшоосон гишүүд хэн байв.

Байнгын хорооны хамтарсан хуралдаанд оролцсон 31 гишүүнээс 17 нь татгалзсан санал өгчээ. Тодруулбал,

Н.Алтанхуяг,

Т.Аубакир,

Б.Бат-Эрдэнэ,

Х.Баасанжаргал,

М.Бадамсүрэн,

Ж.Батсуурь,

Ж.Галбадрах,

С.Ганбаатар,

Ж.Ганбаатар,

Ц.Даваасүрэн,

Ц.Идэрбат,

Х.Жангабыл,

Б.Заяабал,

Л.Мөнхбаясгалан,

Г.Лувсанжамц,

Ч.Ундрам,

Р.Эрдэнэбүрэн нарын 17 гишүүн татгалзжээ.

Сонирхолтой нь, 2025 онд энэ асуудлаар мөн иргэд нийтийн мэдээллийн санд өргөдөл үүсгэн, "33 000-ын босго" даван байнгын хороогоор дэмжигдэн, ажлын хэсэг байгуулж судлах ажлыг ахалж байсан Н.Алтанхуяг гишүүн энэ удаа эсрэгээрээ татгалзсан санал өгчээ.

Иргэн Э.Баясалцэнгэл Автомашины албан татвар болон автозам ашигласны төлбөрийг бууруулах асуудлаар Ажлын хэсэг байгуулан Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх тухай нийтийн цахим өргөдлийг 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нийтийн өргөдлийн системд байршуулж, 33 216 иргэн дэмжсэн юм.

Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5.3-т заасны дагуу Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.3-т зааснаар Төсвийн болон Өргөдлийн байнгын хороонд шилжүүлж, ажлын хэсэг байгуулан, цаашид судлах эсэх асуудлыг хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул парламент дээр хоёр дахиа "хана мөргөв".

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Л. Ганчимэг

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. "Өнөөдөр" сониноос ажлын гараагаа эхэлж, хэвлэл мэдээллийн салбарт өдгөө 17 дахь жилдээ ажиллаж буй. Өдгөө Eguur мэдээллийн сайтын Ерөнхий редактороор ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
43 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Сэрсмаа
Сэрсмаа

Энэ тэнэгүүдийг яанаа. Машиныг тэгш сондгойгоор явуулна, 7 хоногт 1 өдөр явуулдаггүй. Энэ болгоныг тооцохгүйгээр зам ашигласны болон машины татварыг бүтэн бөгөөд 5 дахин нэмэгдүүлж авна. Иймхэн 4 оронтой тоог бодож чадахгүй Их хурлын гишүүд, дарга байгаад харамсаж байна.

Иргэдийн нэгдэл
Иргэдийн нэгдэл
Reply to  Сэрсмаа

Хөдөө рүүгээ зайлцгаа..очиж үхэр малаа унаж амьдарцгаа..хотыг маань бузарлаж дууслаа та нар...татвараа төлдөггүй жорлонд орчоод усаа татдаггүй явган зам дээр машинаа тавьдаг архи тамхинд зугаа цэнгэлд хамаг мөнгөө үрдэг хадгаламж байдаггүй оркуудыг хөөж зайлуулах хэрэгтэй..

Иргэн
Иргэн

Цаашидаа МАХН аа залхууралгүй аливаа татвараа шудрага болгоочээ!!! Жилдээ 100- км зам ашгилсан жолооч яаахаараа жилдээ 10- мянган км зам ашгилсан жолоочтой адилхан татвар төлөх ёстой юм бэ тайлбарлаад өгөөч чаддаг юм бол!!! Мунхаг төрийн шудраг бус байдлыг шүүмжлээд зогсоочих залуус алга гэхээр!! Одоо автозамын татварыг бензин түлшнээс авдаг болгож шудрага болгоё Монголчуудаа!!

Хотын иргэн
Хотын иргэн

Хотын зам болон зогсоол ашигласан төлбөрөө олон улсын жишигт хүргэхгүй бол улсын хөгжил, иргэдийн эрүүл мэнд хэцүүдлээ шүү!

Зочин
Зочин

Зөв ингээд дэмжээгүй хүмүүсийг ил тод байнгын мэдээллэдэг баймаар юм байна, хэн нь хэн бэ гэдгийг мэдэж авна ард иргэд

До ван99646786
До ван99646786

Яагаад дэмждэггүй гөлөгнүүд вэ

Төсөв
Төсөв

Татвар бууруулах нь буруу. Төсвийн орлого тасрах аюултай. Машин нь хахчихсан зам дээрээ 0 зогссон байхад харин ч татвар нэмэх хэрэгтэй.

Иргэн
Иргэн

Ер нь авилга хулгайчгүй соёолтой хөгжисөн оронд автозам ашиглсаны татварыг бензин түлшнээс нь татвар авдаг шудрага тогтолцоотой шүү дээ хө !!! Хэн их зам ашиглна тэр өндөр татвар өгнө энэ шудрага түүнээс биш сүйрсэн МАХН шиг хавтгайруулаж татвар нэртэй дээрэм хийгддэггүй!!

Уншигч
Уншигч

Муу новшнууд яахаараа дэмждэггүй юм бэ. Хэнтийгээс УБ хот ороод ирэхэд 30000 - 40000 төгрөг exam дээр гарч байна. Энэ чинь яая гэж байгаа ард түмэнд шулсан дарамт болж байгааг мэдэхгүй л байна даа. Өөр холын аймгууд бүр их гарч байгаа байх даа. Зам чанар байдал маш муу нүх гэнэт гарч ирэн машин тэрэг эвдэж байна. Засаж байгаа нэртэй зунжин намаржин нэг хэсэг шороон замаар тоос татуулан гэлдэрч байна. Тэгээд дээрээс нь их татвар авна яан даа энэ новшуудыг

Зочин
Зочин

Хоёр нүүрт үүд бна наанаа их сайхан юм ярьдаг

Зочин
Зочин

Алтанхуяг новш чинь уг нь анх үндэслэлгүй татвар нэмсэн гэж солиорч байсан чинь яагаад 360 эргэв

Зочин
Зочин

Монголд машингүй иргэн нэн ховор.

Зочин
Зочин

Ард иргэд гэж аман дээрээ их л ярьдаг нөхдүүд ачир дээрээ эсрэгэээ гэдгийг харлаа. Мөнхбаясгалан, алтанхуяг гээд их л ард түмэн гээд байдаг. Та нарт саналаа өгсөн иргэдэд чинь хамаатай шүү. За тэр хасаг гишүүн бол бүр ойлгомжтой. Иргэдийн эсрэг л кноп дарна.

Зочин
Зочин

Муу пидданууд одоо бүр хүний зовж байж авсан гаражнаас татвар авна гээд чичрээд дайраад байх юм ард түмнээ нэгмөсөн сайн шулья гэж боддог юм байна. Автозамын татварыг 5 дахин нэмсэн бол арай л дэндүү харгис шийдвэр байсан шүү!!!

Зөвлөмж, санал
Зөвлөмж, санал

ИТХ татвар тогтоох эрх байхгүй. Татварыг хуулиар тогтоодог, хууль тогтоох онцгой бүрэн эрх УИХ-д хадаглагдна. Хуулиар тогтоосон татварын хэмжээ, хязгаараас хэтрүүлэхгүй татвар тогтоох эрхийг ИТХ-д олгосон нь хуулиар тогтоосон татварыг ИТХ тогтоолоор бууруулна гэж юу байх вэ, бууруулж татвар тогтоох шаардлага орон нутагт байхгүй. УИХ-ын онцгой бүрэн эрх ИТХ-д шилжих ёсгүй.

Зочин
Зочин

Эд нарын карманы мөнгө багасах учир яаж зөвшөөрөх вэ дээ!

Зочин
Зочин

Жагсааж байгаад шүршчихмээрүүд

Зочин
Зочин

Уулзваруудад эгнээ байр заасан тэмдэг байхгүй байж торгуулын камер хэдэн мянгаараа, сэтгэл сохор бол нүд сохор ,олон орноор доншуучлах та нарын нүд сохор ажээ

Зочин
Зочин

Ард түмний дээрэмчид

Иргэн
Иргэн

Татвар, торгууль, хураамжаар төсөвөө бүрдүүлэх гэж улайрч байна даа

Зочинзочин
Зочинзочин

Зөв. Монголчууд машин унах хэнээтэй. Жилд хэдэн зуугаар авто ослоор нас барж байхад татвар нэмэх нь зөв. УБ хотын түгжрэлд бараг 80 хувь нь машинд 1 хүн байна. Тэд автобусанд суухыг мэдэхгүй болтлоо, машин унаж дасал болжээ. Бензин олдохгүй байна гэж хэл ам хийгээд л машин унаад байх юм.

Үлгэр-1
Үлгэр-1

Жилийн 50$ татвар машиндаа төлж чадахгүй бол машин унахаа больцгоо. Хамаг амьдралаа ломбарданд барьцаанд тавиад машин унахаа зогсоо.айлд дор хаяж 3-н машин.нөхөр нь эхнэр нь том охин нь эсвэл хүү нь.тэгээд байрны ипотектэй.нөхөр нь нэг машин аваад унаж байсан чинь авгай нь ангийнхаа уулзалтанд очтол чимгээ машин авчихсан байжээ.тэгээд өдөр шөнөгүй нөхрөө тархидаж хүүхдүүдээ өөрөө цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөөрэй гээд айлгаж сандаргав.ингээд нөхөр нь эхнэртээ машин лизингээр авч өглөө.байрны гадаа өглөө хичээл ороход өдөр тарахад явдаг өдөржингөө зогсоолд зогсдог нэг машин нэмэгдэв.удалгүй ууган хүүхэд нь том болоод жолоонд суугаад аав ээжтэйгээ машин булаацалдаж эхлэв.аав нь аргагүй эрхэнд машин өгөв.ингээд нэг айл 3-н машин унах боллоо.

зочин
зочин

Авто зам ашигласны төлбөрийг хэрхэн тогтоож байгаа аргачлалаа иргэдэд УБ хотын Захиргаа, Засгийн газар тодорхой танилцуулж, тайлбарлаач. Машинтай л бол адилхан татвар авч болох уу? Гэртээ цахилгаан хэрэглэж байгаа айлууд бүгд ижил төлбөр төлж болох уу? Болохгүй, яагаад гэвэл өөр өөр хэрэглээтэй. Түүнтэй яг адил авто машинтай хүн бүр авто замыг өөр өөр хэмжээгээр хэрэглэнэ. Үүнийг тооцчих ухаан татвар авах хүмүүст байхгүй юм болов уу? Яаж тооцохыг мэдэхгүй бол асуу. Татвар авах нь гарцаагүй, зам ашиглагч татвар төлөх нь зөв. Зам хичнээн хэмжээгээр ашиглаж байгааг машин бүрээр гаргах боломж бий юу? Байхгүй бол өөр ямар арга зам байна вэ? Иргэдээсээ асуу, гадныхнаас асуу, өөрсдөө бод. Зам хичнээн ашиглаж байгааг мэдэхгүй, тогтоож чадахгүй бол татвар ямар хэмжээгээр тогтоох вэ? Үүнийг нийслэлийн ИТХ, УИХ хэрхэн тогтоох вэ?

Иргэн
Иргэн

Аубакирыг зайлуулаачээ

Зочин
Зочин

tatvaraa buuruulj chadahgui yum bol tsalin tetegveree nemeeche

Зочин иргэн
Зочин иргэн

Норовын Алтанхуяг санаж авцгаа Тэр Ерөнхийлөгчид өрсөлдөнө гээд байгаа

Зочин
Зочин

YASAN GJ BUURUULAH YUM ? HARIN BUUR 1 DAHIN HEMEH HTEI . AUTOMASHIN UNAJ BAIGAL DELHII BUZARLAAD BAS TATVAR BAGA TULUH SANAATAI

Зочин
Зочин

Н.Алтанхуяг үнэн худалч гар

112233
112233

Өө хөөрхий та бидний төлөө гэж шаагсад ийм л байна даа хар лаларуудыг сайн хар дараа сонгуульд байх ёсгүй хүмүүс шүү

Баяраа
Баяраа

Иргэдэд ээлгүй хулгайчууд юмаа пиданууд

Зочин
Зочин

Автомашины албан татвар, зам ашигласны төлбөр нь мөнгө цаас болсон энэ цаг үед нэгэнт тогтоосон хэмжээнд байлгахгүй бол бид сайхан цардмал замаар давхиж чадахгүй шүү дээ. Бусад улс орнуудтай харьцуулах юм бол нэлээд бага мөнгө, харин замын чанарыг сайжруулахад онцгой анхаарвал зохино.

Зочин
Зочин

Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

иргэн
иргэн

УИХ-ын гишүүн Алтанхуяг, С.Ганбаатар, Мөнхбаясгалан нарыг ард түмний талд гэж боддог бсан. Урам хугарчихлаа. худ гарууд уу

Зочин
Зочин

Дахин сонгохгүй бхад болно

зочин
зочин

ЭНЭ ХУДЛАА ЗУРГУУД ТАВСАН БАЙНА! АРД Түмний төлөө дугардаггишүүдийг албаар оруулсан байна!

Зочин
Зочин

Мөнхийн суудалд суусан юм шиг мөнх төрийн мөнгөөр туйлж байна гэж бодсон малнууд нь дэмжээгүй юм бишүү

Зочин
Зочин

2028 оны сонгуульд нэр дэвшүүлэх шаардлагагүй хүмүүс бна.

Иргэн
Иргэн

Та нар 28 онд дахин нэр дэвшвэл дэвш бид дүнгээ тавьх эрх нээлттэй. Хууль бус үндэслэлгүй татвар тогтоосон байтал бууруулахын эсрэг санал өгсөн бол бид та нарын эсрэг санал өгөх эрх байгаа шүү.

Зочин
Зочин

Татвөр хэцүү бна таксинд явж амьдралаа арай ядан хүргэж байхад татвар арай өндөр бна тэгээд хотын зам ер нь зарим газраараа там болсон бна татвар өндөр авлаа гээд зам хэвээрээ л бна шүү дээ энэ татгалзаж бгаа хүмүүс ард иргэдийн амьдралыг мэдэхгүй шүү дээ тэнгэрийн амьтад

Зочин
Зочин

Алтанхуяг босоо Ганбаа Мөнхбаясгалан нарын үнэн нүүр царай

Иргэн
Иргэн

Энд байгаа гишүүдийг овоо шударга гишүүд гэж боддог байлаа. Гэтэл ард түмнийг шулахыг дэмжигчид байх шив дээ

Эр хүн
Эр хүн

126-17=109 ард иргэдийг 109 гишүүн нь дэмжсэн байна шүү!!

Цэрэнпуу Л БЗД .УБ хот
Цэрэнпуу Л БЗД .УБ хот

500 турвумаар Хятадыг тэжээх гэж ?татварыг 5 дахин нэмээд ? Одоо хэнийх нь Ээлж болох бол ??? Хариуцл цэрэага! Хууль ! Гэж байна уу???? Энэ чинь Ард олны мөнгө шүү !!!! Заавал төлүүлж! Ялыг нь үүрүүлэх ЁСТОЙ !!

Холбоотой мэдээ

Back to top button