Цаазаар авах оролдлого бүтэлгүйтсэний дараа Криста Пайк уурлаж, төөрөгдсөн байдалтай байна гэжээ
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Теннесси муж Криста Пайкийг үхлийн тун бүхий бодис тарьж цаазаар авах ял гүйцэтгэх гэж оролдсон нь бүтэлгүйтсэн. Үүний улмаас Криста ухаангүй болж, эмнэлэгт хүргэгдэн амьсгалын аппаратад орсон юм. Түүнд ганц тун пентобарбитал хийх ёстой байсан ч үйлчлээгүй тул хоёр тунг хийсэн. Бодисыг судсаар тарихаар уян зүү тавих үед хүндрэл учирсны улмаас түүний хоёр гал түлэгдэн, хавдсан юм.
Түүний өмгөөлөгч нар лхагва гарагт /2026.10.07/ мэдэгдэл хийдхээ тэр ухаан орсныхоо дараа уур уцаартай, төөрөгдсөн нөхцөл байдалтай байна гэжээ. Эмч нар даваа гарагт /2026.10.05/ түүнийг тархины үхэлд орсон гэж зарлаж, амьсгалын аппаратаас салгахаар төлөвлөж байгаа гэж өмгөөлөгчдөд нь мэдэгдсэн байна.
Кристагийн өмгөөлөгч Рэнди Спайви түүний нөхцөл байдлын талаар мэдэгдэл хийхдээ “Харин мягмар гарагт Криста сэрж, ярьж эхэлсэн. Түүний хэлсэн анхны үгүүд нь ‘Би хаана байна вэ’, ‘Та нар хэн бэ’ байсан” гэжээ. Эмнэлгийн ажилтнууд Кристагийн хүлээсийг тайлах хүсэлт цагдаагийн албанд тавьсан ч гэсэн зөвшөөрөөгүй байна. Тэр уушгины хатгаа, цусны бүлэгнэлттэй байгаагаа гадна гэмтсэн хоёр гараа өргөж чадахгүй байгаа гэж өмгөөлөгч нар хэлжээ.
Одоо 50 настай Криста 1995 онд 18 настай байхдаа 17 настай найз залуутайгаа хамт ангийнхаа найз болох 19 настай Коллин Слэммэрийг хэрцгийгээр хөнөөжээ. Энэхүү хэргийн хэрцгий байдал болон хэрэгт холбогдогчдын нас, хохирогчийн бие дээр сатаны тэмдэг сийлсэн байсан нь олныг цочирдуулж, анхаарал ихэд татах шалтгаан болсон байдаг.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zvgeer uheh tavilangui huuhen bndaa ene