УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ЭХ, ХХААХҮ-ийн сайдын багцаас 30 тэрбумыг хасаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмэхийг УИХ-аар дэмжлээ

2026 оны төсвийн тодотголд хасагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг УИХ-ын гишүүн Ж.Баясгалан хөндсөөр ирсэн. Тэгвэл өнөөдрийн чуулганаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг төсвийн тодотголоор 40-168 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг гаргаж, дэмжүүллээ. Тухайлбал,

Эрчим хүчний сайдын багц дахь эрчим хүчний салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд тусгагдсан 92.7 тэрбум төгрөгийг 4.2 тэрбумаар бууруулж байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээ 478 мянган төгрөгийг 122 мянгаар нэмэгдүүлж 600 мянган төгрөг болгохыг 106 гишүүнээс 60 нь дэмжлээ

ХХААХҮ-ийн сайдын багц дахь мах, гурил, хүнсний ногооны хангамжийг тогтворжуулах 150 тэрбум төгрөгийн татаасыг 8.8 тэрбумаар бууруулж, нийгмийн халамжийн бусад тэтгэврийн хэмжээг 432 мянган төгрөгөөс 168 мянган төгрөгөөр нэмэгдүүлж амьжиргааны доод түвшинд буюу 600 мянган төгрөгт хүргэж нийгмийн халамжийн бусад тэтгэврийн зардлыг 8.8 тэрбумаар нэмэгдүүлэхийг дэмжлээ

Эрчим хүчний сайдын багц дахь эрчим хүчний салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд тусгагдсан 92.7 тэрбум төгрөгийг 9.7 тэрбумаар бууруулж хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох нийгмийн халамжийн тэтгэвэр болох 478 мянган төгрөгийг 122 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, амьжиргааны доод түвшинд хүргэж 600 мянган болгоход зориулахыг 106 гишүүнээс 64 нь дэмжлээ

ХХААХҮ-ийн сайдын багц дахь мах, гурил, хүнсний ногооны хангамжийг тогтворжуулах 150 тэрбум төгрөгийн татаасыг 7 тэрбумаар бууруулж, асаргааны тэтгэмж болох 330 мянган төгрөгийг 40 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 370 болоход зориулахыг санал хураалтад оролцсон 106 гишүүний 64 нь дэмжлээ.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Оюун
Оюун

Эрчим хүчээс хасаад байхдаа яахав дээ. Тэр дарга нарын гадагшаа дотогшоо явдгаас нь хасаач

Зочин
Зочин

40 мянгаар юу авах вэээ..

Зочин
Зочин

Маш зүйтэй санаачлага байна Иимэрхүү хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ анхаарах цаг аль хэдийн болсон Нүдээ олсон ажл хийгдэх нь

Зочин
Зочин

Аубакирыг суудлаа өг гэсний төлөө авч байгаа арга хэмжээ юм биз дээ. ЭХ-ний сайдын багцаас хасдаг нь яаж байгаа юм болоо. Улсаа хорлох бодлого уу? УИХ-гишүүдийн гадаад болон дотоод томилгооны зардалаас хасч яагаад болохгүй гэж.!!!!!!!!

Зочин
Зочин

Урд хормойгоор хойд хормойг нөхөв ЭХний салбараас хасаад дэмийшд

далд ор
далд ор

Энэ хасаг новошиг хөөж зайлууля

Jamts
Jamts

Uul shugmandaa zuv huuhduud min zuv, gehdee EH, saidaas hasdag n buruu l sanagdah yum

МАН Хулгайчд
МАН Хулгайчд

ХҮҮК УЧРАЛААС ХАСААЧ

Иргэн
Иргэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр тэтгэмжийг нэмэхгүй бол төр засгийн нөхдүүд бүгдээрээ л муухай харагдана шүү дээ. Дээр нь Монгол улс дэлхийд бас муухай харагдана.

Зочин
Зочин

Дэмжихгүй байгаа гишүүдийн хөлийн хуга цохиод 600 мянгын орлоготой гөлөг шиг амьдруулах

Холбоотой мэдээ

Back to top button