Нийгэм мэдээ

“Солонго-1” түрээсийн орон сууцны бүртгэл маргааш эхэлнэ

Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэх боломжгүй иргэдэд орон сууцтай болох нэг боломж нь түрээслээд өмчлөх хэлбэр юм. Энэ хүрээнд “Солонго-1, 2” төсөл болон “Ногоон нуур-1008” орон сууцны төслийн тодорхой хэсгийг түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдэд олгохоор төлөвлөсөн. Түрээслээд өмчлөх орон сууцны сонгон шалгаруулалтыг маргааш буюу аравдугаар сарын 10-24-ний өдрүүдэд 100 хувь цахимаар зохион байгуулахаар болсон.

Иргэд "ТОСК" ТӨХКК-ийн www.tosk.gov.mn цахим хуудсаар ДАН системээр нэвтэрч 14 хоногийн хугацаанд бүртгүүлнэ. Тэнцсэн иргэд арваннэгдүгээр сарын 1-нээс шинэ орон сууцандаа орох боломжтой. “Солонго 1,2” төслийн нэг метр квадрат 4 сая 428 мянган төгрөгөөр худалдаалагдах юм.

Түрээслээд өмчлөх хэлбэр нь иргэн орон сууц шууд худалдан авахын оронд тодорхой хугацаанд түрээслэн ашиглаж, түрээсийн төлбөрөөс гадна нэмэлт төлбөр хуримтлуулах замаар өмчлөх нөхцөл бүрдүүлэх зохицуулалт юм.

Иргэн тав хүртэлх жилийн хугацаанд хуримтлал үүсгэж, орон сууцны үнийн тодорхой хувийг бүрдүүлсний дараа үлдэгдэл төлбөрт ипотекийн зээлд хамрагдах боломжтой. Өмнө нь урьдчилгаа төлбөрийг орон сууцны үнийн 30% байхаар тооцож байсан бол шинэ зохицуулалтаар 15% болгон бууруулсан юм.

-Түрээслээд өмчлөх орон сууц нь зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн-

Төрийн албан хаагч, хувиараа бизнес эрхлэгч, залуу гэр бүл, ахмад настан, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, өрх толгойлсон иргэн, байгалийн гамшгийн улмаас орон гэргүй болсон өрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамрагдах боломжтой.

“Солонго-1, 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцны 35% буюу 715 орчим байрыг төрийн албан хаагчдад хуваарилахаар төлөвлөсөн байна. Үүнээс эмч, багш зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчдад 408 байр хуваарилахаар тусгажээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Авир Бат-Отгон
Авир Бат-Отгон

Түрээслээд өмчлөх байрны 6-р түвшин буюу өрх толгойлсон эмэгтэйд хамрагдмаар байна.

Янжмаа
Янжмаа

Хөдөө орон нутгаас яаж хамрагдах бэ

Янжмаа
Янжмаа

Хөдөө орон нутгаас яаж бүртгүүлэх бэ байрны нөхцлийн талаар

Энхбаяр.Д
Энхбаяр.Д

Яаж бүртгүүлэх вэ ганц бие ахмад настан байна.түрээслэх орон сууцанд бүртгүүлмээр байдаг.орон байргүй.

Энхбаяр.Д
Энхбаяр.Д

Яааж бүртгүүлэх вэ.УБ_н байнгын оршин суугч.
Ганц бие ахмад настан.
Бүртгүүлэх гээд аргаа барлаа болдоггүй.
Нээгдэхгүй юм

Altantsetseg
Altantsetseg

Sn

Altantsetseg
Altantsetseg

Yaj bvrtgvleh we

Амингоо
Амингоо

хэрхэн бүртгүүлэх вэ

Temuulen
Temuulen

hagas unchin huu bnaa

A.Temuulen
A.Temuulen

oilgoloo

Д.Болормаа
Д.Болормаа

Сайн байна уу. Эгч нь Буянт.Ухаа 1.2-т бүртгүүлсэн орж чадаагүй энэ удаа заавал орох хэрэгтэй байна яах вэ туслаач

Пүрэв дорж овогтой Аюуш
Пүрэв дорж овогтой Аюуш

яаж бүртгүүлэх вэ ахмад наст түрээсоээд өмчилөх орон сууц болмоор бна

Энхмаа
Энхмаа

Зочин

Энхмаа
Энхмаа

Хөдөө орон нутгаас яаж хамрагдах вэ

Холбоотой мэдээ

Back to top button