НИЙГЭМНийгэм мэдээ

Өрөөнд камер тавьсан, хэрэгт цэг тавиагүй | 19 настай цэрэг амиа алдаад 141 хоног өнгөрлөө

Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 339 дүгээр ангийн камергүй өрөөнд 19 настай цэрэг бусдад зодуулж, амь насаа алдсан хэрэг |2026.05.19|-ний өдөр гарсан. Өдгөө 141 хоног өнгөрчихлөө. Гэтэл салбарын сайд, тус цэргийн ангийн алба хаагчдын хэн нь ч хариуцлага хүлээгээгүй.

Шүүх шинжилгээний дүгнэлтээр хоёр ч удаа "мохоо зүйлээр цохиж амь насыг нь хөнөөсөн" гэх дүгнэлт гарчихсан. Хэрэгтэн нь цагдан хоригдож байгаа. Атал хэрэг царцсан, одоог хүртэл прокурор, шүүхийн байгууллагад шилжээгүй нөхцөл байдалтай байгаа юм.

Хэрэг гарсны дараа манай сурвалжлах баг Баянхонгор аймагт очиж ажиллах үеэр тус цэргийн ангиас "Ганцхан камергүй өрөө байдаг. Тэнд хэрэг гарсан байсан" тухай мэдээллийг өгч байсан. |Бид ар гэр, шүүх шинжилгээний газар, цагдаагийн байгууллага, нэгдсэн эмнэлэг, ХЭҮК, Д.Батлут сайд гэх мэт эх сурвалжуудаас уг хэргийн талаар тодруулж байв. Нэг дороос агуулгыг ЭНД дарж унших боломжтой|

Ийн дөрвөн сарын дараа очиж цэргийн ангийн нөхцөл байдалтай танилцах гэтэл "Тус өрөө камертай болсон" гэхээс өөр мэдээлэл өгсөнгүй. Сурвалжлах багийг "Зэвсэгт хүчний жанжин штабаас зөвшөөрөл хүссэн, зөвшөөрч байж нэвтрүүлнэ" хэмээн оруулаагүй байна.

Тус агуулгаарх шууд дамжуулалтыг үзэх линк:

Ташрамд дурдахад, хэрэг гарах үед Ардчилсан намын зүгээс Батлан хамгаалахын сайд Д.Батлутад хариуцлага тооцохыг Ерөнхий сайдад хүргүүлж байв. Өнөө хэр нь хариуцлага тооцоогүй. Сүүлд С.Амарсайхан сайдыг огцруулсныхаа дараа дараагийн огцруулах сайдаар Д.Батлутыг "нэрлэсэн" байдаг. Тухайлбал, Шатахууны шуурхай штабын хурлын үеэр "Ард иргэдийн шаардлага, Ардчилсан намын зүгээс тавьж буй шаардлагыг хүлээж ав. Ардчилсан нам зун Д.Батлутыг, саяхан С.Амарсайханыг огцруулах шаардлага тавьж байсан. Би шат шатанд хариуцлага тооцоод л явж байна. Цаашид ч тооцно" гэх байр суурийг илэрхийлсэн юм.

Тус хэргийн талаар бид эргэн мэдээлсээр байх болно.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button