УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Тойм | Сонсгол Ц.Элбэгдоржийн хууль бусаар шилжүүлэн авсан 26 хүүхэд дээр төвлөрч, Х.Баттулгын асуудлыг "илээд" өнгөрөв

Сонсгол зохион байгуулсан Б.Баярбаатар Төрийн ордныг "шар хад" болгосон гэмтэн болов. Учир нь сонсголын үеэр ерөнхий агуулгаас тэс хөндлөн "галзуу" яриа энд өрнөлөө. Тухайлбал, "Цар тахлын эсрэг вакцин хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, би Дерик шиг Ц.Элбэгдоржийг мөрддөг" зэрэг солонгон яриа хөвөрсөн юм. Тэдэнд микрофон асааж өгснөөрөө Б.Баярбаатар буруудаад хоцорлоо.

Гэхдээ сонсгол зохион байгуулснаар Ц.Элбэгдорж хүүхдүүдийг өргөж аваагүй, хууль бусаар өөрийн эхнэрийн "Болор сан" асрах төвд шилжүүлснийг, хүүхдийн тоо 24 биш 26 болохыг, тэднийг газрын нэг тарааж, хөсөр орхисныг, дийлэнх нь дээд боловсрол эзэмшээгүйг бүгд мэдэж авлаа.

Угтаа Эпстейний хэргийн ил болсон баримтад Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр 81, Ц.Элбэгдоржийн нэр 46 удаа гардаг. Гэвч сонсголын гол цаг Ц.Элбэгдоржийн өргөж авсан гэх хүүхдүүдийн хувь заяаг ярихад зарцуулагдлаа. 60 гаруй төлөөлтэй, найман цагийн туршид үргэлжилсэн сонсголын долоон цаг Ц.Элбэгдоржийн агуулга дээр төвлөрч, сүүлийн нэг цагт л Х.Баттулгыг ярив. Энэ хэсэгт шинжээчийн дүгнэлтээс өөр агуулгатай хоршсон зүйл байгаагүйг ч мөн энд тодотгоё.


Сонсголоор ил болсон Ц.Элбэгдоржийн хүүхдүүдтэй холбоотой баримтууд

Хоёр дахь удаагаа Ерөнхийлөгч болсон Ц.Элбэгдоржийн хуучраагүй зураг

#1: Ц.Элбэгдоржийн "Өнөр бүл"-ээс шилжүүлэн авсан хүүхдийн тоо 24 биш 26 болох нь тодорхой болов.

Цагдаагийн ерөнхий газар энэ оны гуравдугаар сард Ц.Элбэгдоржийг "Өнөр бүл" асрамжийн газраас 24 хүүхэд өргөж авсан гэж мэдээлсэн. Тухайн үед Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга Б.Ганчулуун гурван хүүхэд 2025 онд Энэтхэгт суралцахаар хилээр гарсан, үлдсэн 21 нь Монгол Улсын хил давж байгаагүй гэж тайлбарлаж байв. Харин өчигдрийн хуралдааны үеэр ЦЕГ-ыг төлөөлж хурандаа Г.Пүрэвдэлгэр "Яригдаад асрамжийн төвтэй холбоотой 24 хүүхдийг бид судалж үзсэн. 13 нь эрэгтэй, 11 нь эмэгтэй хүүхэд байсан. Тэдний 15 нь тодорхой хугацаанд гадаад улс руу зорчиж байсан бүртгэлтэй. Ес нь Монгол Улсын хилээр нэвтрээгүй бүртгэлтэй. Хоёр нь 2022, 2026 онд Япон, Солонгос руу нэвтэрсэн бүртгэлтэй. Одоогоор 22 нь Монголд ажиллаж, амьдарч байна" хэмээсэн юм.

Гэтэл энэ тоо өөрчлөгдөв. "Өнөр бүл" төвийн захирал М.Өлзийчимэг гишүүдийн асуултад хариулахдаа тус төвөөс 26 хүүхэд шилжүүлсэн болохыг баримтаар дэлгэв. Сүүлд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга, хурандаа Г.Пүрэвдэлгэр “Өнөр бүл” төвөөс хүүхдийн тоог 26 гэж өгсөн тул хянаж шалгаж үзэхээр болсон гэв.

#2: Ц.Элбэгдорж болон түүний гэргий Х.Болормаа нарын "Болор сан" хүүхдийн асрах байгууллагын зөвшөөрөлгүй байхдаа "Өнөр бүл" төвөөс хүүхдүүдийг шилжүүлэн авчээ

"Болор сан" 2006 онд үүсгэн байгуулагдаж 2010 онд "Өнөр бүл"-ээс хүүхдүүдийг шилжүүлэн авсан байна. Хүүхдүүдийг шилжүүлэн авах үедээ хүүхэд асрах зөвшөөрлийг салбар яамнаас аваагүй байжээ. Нэг үгээр хэлбэл хууль бусаар хүүхдүүдийг шилжүүлэн авч, жилийн дараа зөвшөөрөлтэй болсон байна. Ингэхдээ нэг жилийн хугацаатай зөвшөөрлийг тус асрах төвд олгосон ба дахин зөвшөөрөл олгоогүй гэх мэдээллийг ГХНХЯ-наас өгөв. "Болор сан" 2016 онд үйл ажиллагаагаа зогсоосон байдаг. Тэгэхээр хүүхэд асрах үйл ажиллагаа эрхэлсэн 10 жилийнхээ есөд нь ямар ч зөвшөөрөлгүй, хууль бусаар үйл ажиллагаагаа эрхэлсэн болж таарч байна.

Мөн сонсголд оролцсон Өнчин хүүхдүүдийн төлөөлөл Гантулгын мэдээлснээр Ц.Элбэгдорж "Өнөр бүл" төвөөс хүүхдүүдийг ирж авах үедээ хоёр хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй гэх шалтгаанаар үлдээсэн байна.

Нэмж дурдахад Ц.Элбэгдорж тухайн хүүхдүүдийг өргөж аваагүй, асрах байгууллагадаа л шилжүүлжээ. Ингэснээр түүний хамгийн их хүүхэдтэй ерөнхийлөгч гэх тухайн үеийн имидж нь худал болж таарав.

#3: Хүүхдүүдийн хоёр нь л дээд боловсрол эзэмшиж, гурав нь суралцаж байна. Үлдсэн нь суурь, насан туршийн боловсрол эзэмшжээ. Ингэхдээ нэг дүүрэгт ч биш, нэг хотод ч биш талын нэг тарж суралцсан нь ил болов

Боловсролын яам "24 хүүхдийн 11 нь бүрэн дунд, 10 нь суурь боловсрол эзэмшсэн байна. Үлдсэн гурав нь насан туршийн суралцахуйн төвд бүртгэгдсэн боловч бүртгэл нь 2017 онд цуцлагдсан.Дээд боловсролын системд таван хүүхэд бүртгэлтэй байгаагаас |тав нь бакалаврын түвшинд хамрагдсан бөгөөд| гурав нь одоо суралцаж байна.Мөн Боловсролын зээлийн сангаас гурван хүүхэд "бүтэн өнчин" ангиллаар нийт 29 сая төгрөгийн буцалтгүй тусламж авсан байна. Тус хүүхдүүд 2001-2007 онд төрсөн гэсэн мэдээлэл байна" гэх мэдээллүүдийг өглөө.

"Болор сан" хаагдах үедээ хүүхдүүдийг гэр бүлд нь хүлээлгэн өгч, гэр, газар, 4 сая төгрөгийн хадгаламж, нэг тугалтай үнээ олгосон. Нэг хүүхэд Монгол Улсын Их Сургуульд, гурав нь "Тэмүүжин өрлөг" сургуульд, бусад нь мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцаж буй тухай 2020 онд мэдээлэгдэж байв.

Гэтэл өдгөө тэдний дийлэнх нь чанартай боловсрол эзэмшиж чадаагүй, ингэхдээ талын нэг тарж, сонсголд мэдээлэгдсэнээр Увс аймагт ч боловсрол эзэмшсэн хүүхэд буй аж. Мөн энд дурдахад эл хүүхдүүдийн нэг нь гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа юм байна.

Үүнээс гадна шинжээчийн зүгээс дараах дүгнэлтийг танилцуулсан юм.

Шинжээчийн дүгнэлт:

  • Ц.Элбэгдорж Эпстейнтэй шууд болон хувийн харилцаатай байсан нь тогтоогдов,
  • Эпстений Монголтой холбоотой харилцаанд эмэгтэйчүүд, охид дөрвөн удаа дурдагдсан нь тогтоогдов,
  • Ц.Элбэгдоржийн үүсгэн байгуулсан "Болор сан" асрамжийн зөвшөөрөлгүй үедээ хүүхэд хүлээн авсан нь тогтоогдов,
  • Лоуренс Крауссийн бэлгийн хүчирхийллийн хэрэгт гомдол гаргасан хохирогч нь Монгол хүн болох нь түүний өөрийнх нь бичсэнээр тогтоогдов

#4: Сонсголд Ц.Элбэгдорж ганцаардсангүй

Дээрх бол Ц.Элбэгдоржтой холбоотой энэ сонсголоор олон нийтэд ил болсон баримтууд. Ц.Элбэгдоржийн хувьд |2026.09.12|-нд хил давсан, сонсгол даргалагч Б.Баярбаатар, УИХ-ын дарга С.Бямбацогт нарыг хүүхдүүдтэй нь ирж уулзаач гэхэд ирээгүй гэх байр суурийг цахим хаягтаа нийтэлснээс өөрөөр хариу үйлдэл хийсэнгүй.

Гэвч тэр сонсгол дээр ганцаардаагүй. Түүний талд УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Г.Ганбаатар болон "Шилэн Цогоо" хэмээн алдаршсан Б.Цогтгэрэл нар бат зогсов, байр сууриа илэрхийлэв. Тухайлан хэлбэл, Ж.Баярмаа "Ямартай ч Ц.Элбэгдорж хүүхдүүдийг шарж идээгүй л юм байна" хэмээн хээв нэг ярьсан бол Г.Ганбаатар Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр ажиллаж байсан, тухайн уулзалтад оролцсон Л.Пүрэвсүрэнг гэрчээр оруулахыг шаардаж, маргав.

Харин хуралдаан даргалагч Б.Баярбаатарын зүгээс "Энэ бол хяналтын нээлттэй сонсгол, бидэнд мөрдөн шалгах чиг үүрэг байхгүй, гэрч дуудах эрхгүй. 14 хоногийн хугацаанд цахим бүртгэл явагдсан. Энд сууж буй хүмүүс бүгд цахим бүртгэлээр орж ирсэн. Хянан шалгах түр хороо байгуулагдвал мөрдөн шалгах болон гэрч дуудах чиг үүрэг авдаг. Би дэг зөрчихгүй. Сүүлд нь та нар намайг дэг зөрчсөн гээд Үндсэн хуулийн цэцэд өгвөл яах вэ. Гадаад Хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн нээлттэй бүртгүүлээд орж ирэх боломж байсан. Манай сонсгол шүүх хурал биш" хэмээсэн юм.


Х.Баттулгын асуудал сонсголын сүүлийн нэг цагт л яригдаж, шинжээчийн дүгнэлтээс ангид агуулгатайгаа нийцсэн яриа өрнөсөнгүй

Сонсголын хөтөлбөрт байгалийн баялаг, сонгууль ба улс төрийн оролцооны асуудал үдээс хойш хэлэлцэгдэхээр тусгагдсан байв. Эпстейний баримтад Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуулийг санхүүжүүлсэн гэх агуулга бий. Гэтэл сонсголд энэ асуудалд хэн ч анхаарсангүй.

Х.Баттулгатай холбоотой шинжээчийн дүгнэлт

  • Х.Баттулгатай түүний ойрын хүн Ч.Ганбатаар дамжуулан харилцаж байжээ,
  • Энэ харилцаа 2017 оны сонгуультай шууд холбоотой байсан нь тогтоогдов, Харилцаа харилцан ашиг сонирхолд суурилсан байсан нь тогтоогдов,
  • Монголын дотоод улс төр, мөрдөн шалгалтын мэдээлэл 2015-2017 онд Эпстейнд тогтмол хүрч байсан нь тогтоогдов

Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан Ч.Ганбат Эйпстэйнтэй и-мэйлээр тогтмол харилцдаг байсан бөгөөд төмөр замын авлигын хэрэгт холбогдож, мөнгө угаасан, хөрөнгө завшсан гэх үндэслэлээр түүнийг интерполоор эрэн сурвалжилж байсан юм. Тэрбээр АНУ руу гарснаас хойш эргэн эх орондоо ирээгүй. Зарим эх сурвалжуудад түүнийг АНУ-ын иргэн болсон хэмээн бичсэн байдаг.

Ч.Ганбат нь Х.Баттулгын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байх үеийн процессийг нэгд нэгэнгүй тайлагнахаас гадна улс төрийн албан шийдвэр, Монголд оффшор бүс нээх, криптовалют нэвтрүүлэх зэрэг асуудал ярьснаас гадна Х.Баттулгын өмнөөс "Тэр танд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж буйг нь дамжуулж өгөөрэй гэсэн. Мафи төрийн эсрэг тэмцэх амаргүй байлаа. Одоо ажил эхэллээ. Та үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна" хэмээн үгийг нь дамжуулдаг байсан нь тодорхой харагддаг. Хариуд нь Эпстэйн "Туслахдаа баяртай байна. Надад мөнгө хэрэггүй" хэмээснээс гадна оронд нь нэгэн эмэгтэйг ус, сэргээгдэх эрчим хүчний салбарт ажилд оруулж өгөхийг хүссэн санал тавьсныг хүлээж авсан байсан юм.

Эдгээр задарсан файл болон и-мэйл, гэрэл зургууд нь Эпстэйнтэй харилцаж байсан тэдний бүрэн мэдээлэл биш бөгөөд хэдий хэр хугацаанд ямар байдлаар хамтран ажиллаж, харилцаагаа ямар шатанд гүнзгийрүүлсэн зэрэг нь учир битүүлэг үлдэж буй.

Өөр бусад улс орнуудын төрийн өндөр албан тушаалтнууд бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпстэйнтэй холбоотой нь илчлэгдсэний дараа тэднийг тухайн улсынх нь хуулийг байгууллагууд шалгаж эхэлсэн билээ.

Монголд төрийн тэргүүнээс гадна бүхэл бүтэн улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийг тэргүүлж ирсэн хоёр ч хүний нэр зартай Эпстэйнтэй холбогдлоо. Зүгээр ч нэг ажил хэргийн яриа бус системтэй хамтралын ердөө нэг хэсгээс хөвөрдсөн нь харагдаж буй. Бүрэн тусгаар улсын ямар мэдээллүүд Эпстэйн болон түүний хамсаатнуудын гарт орсон бол гэдэг асуулт ч эндээс урган гарна. Бүхэл бүтэн сонсгол зохион байгуулж, найман цаг хуралдсан ч үр дүнд хүрсэнгүй тэд.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
36 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Bayarbaatar gej nuhur uuruu shou hiij bgad sonsgoloo balallaa shd

Зочин
Зочин
Reply to  Зочин

За даа, монголчууд бид ч аливаа юмыг “ар талаас нь буюу эсрэгээр нь” хүлээж авдаг дамшигнууд даа ! Баярбаатар тун зальтай хүн юмаа, Эби хүүхэд шарж идээгүй гсн дүгнэлт гаргачихлаар нь манай ард түмэн “аа тэгвэл нээрээ шар аад цохьчихсон юм бна” гэсэн цуурхал аяндаа дэлгэрнэ гэж сайн мэдэж энэ сонсголыг зохион байгуулжээ !!!

Зочин
Зочин

Элбэгдорж ч гэж Элбэгдорж, хүүхдүүдийн хувь заяагаар тоглож пиар хийж байснаас өөр юу ч хийгээгүй юм байна

Зочин
Зочин

Энэ чинь одоо сонсгол юм уу эсвэл нэг нэгнийгээ өмөөрсөн жүжиг юм уу

Зочин
Зочин

Ulsiin nuuts, undesnii ayulquidliin мэдээллийг гадаадын бэлгийн хүчирхийлэгчид атгуулчихсан байхад тоохгүй өнгөрнө гэж юу байсан юм

Зочин
Зочин

Epstein-ii khereg Mongolyn turiin terguun uudtei holbogдож байгаа нь үнэхээр ичгүүртэй

Зочин
Зочин

МАН-ын бууны халтар гөлөг Баярбаатар, одоо ямар ч албан тушаалгүй сул суугаа Элбэгийг Эпштэйний бэлгийн хүчирхий лэлд монгол охин зуучилсан хэрэгт уна ган олны өмнө “ тамлан хаях гээд амлан аваад” үзээд явчсан чнь “тэр хүүхдүүд ийг Монголоор нэг тараасан бна” гэхээс өөр муу юм олдсонгүй шив дээ !
Монгол хүн эх орныхоо хаахна яаж амьд рахыг МАН-аар заалгахаа больсон ш дээ
Ардын Намын халтар гөлөг хий юм үзэж худлаа боргоод байх болжээ, мөдхөн энх рий хайрт намдаа гологдоод,авгайгаасаа өөр юмгүй үлдэнэ дээ, көөркөс…..

Зочин
Зочин

Элбэгдоржийг буудаад алчихаасай билээ хамагл хорыг хутгаж явдаг замын алдуулж заяаг нь муутгадаг зальжин хорчин цусны муу хүн хэлэх муу үгээр хэлнээ яадын

ЗочинЗочин
ЗочинЗочин

Монголын төрд энэ мэтээр бугшсан новшнуудад үнэн юм гэж байна уу

Зочин
Зочин

Battulgiin spstein-tei holbogdson 81 udaagiin neriig yagaad gantskhan tsagt bagtaagaad unguruuv

Зочин
Зочин

8 цагийн сонсголын 7 цагт нь зөвхөн хүүхэд ярьж цаг хожсон нь цаанаа учиртай байх

Зочин
Зочин

Ene B.Bayarbaatar gej huntei yariad ch yah uv, zueger l shou dohoo boli

Зочин
Зочин

Баттулгын зөвлөх байсан Ч.Ганбат гэж нөхөр АНУ руу оргочихоод бүх нууцыг худалдсан байж таарлаа

Зочин
Зочин

26 хүүхдийг өргөж авсан гэж худлаа залуучуудын тархи угааж байснаас өөр юу хийсэн юм

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хаха залуучууд эрүүл ухаантай шүү дээ, элбэгдорж эйнштейн хоёр хүүхэд шарж идсэн гээд балайрч суухыг хараад итгэдэгизалуус хаана байх юм бэ?

Зочин
Зочин

Battulga yagaad ch hamsaatangui yum shig chimeegui unguruh yostoi gej

Зочин
Зочин

Асрамжийн газрын хүүхдүүдийг ашиглаж улс төрийн имидж хийдэг хуучин Ерөнхийлөгчтэй байснаа бодохоор ой цохиж байна

Зочин
Зочин

Баттулгын асуудлыг ганцхан цагт "илээд" өнгөрсөн нь улс төрийн тохироо явсных

Зочин
Зочин

Ene sonsgoloos harahad ene hoyor eronhiilogch hoyulaa l mongold tom gai tarichaad bgam bnda

ЗочинЗочин
ЗочинЗочин

26 байтугай 2ч хүүхэд бсн ноцтой асуудал. Гэтэл бүхэл бүтэн 26 хүүхдээр пиараа хийж тоглоод хаясан. Маш ноцтой. Тэрнээс гадна энэ оюу толгойн дээрмийн гэрээний автор нь элбэгдорж гэдэг нь батлагдаж бн. Монголыг бөөн өрөнд оруулсан, өнөөдрийн төсөв өрөнд ороод цалин мөнгөө ч нэмж чадахгуйн гол эхлэлийг энэ тарвага тавьжээ. 90ээд онд нэг иймэрхүү цалингаа ч тавьж авч чадахгуй хямралд орж бсн. Тэгэхэд АН засаг төр барьж, элбэгдорж ерөнхий сайд хийж бсн

Зочин
Зочин

элбэгдорж….газарт гишгэх агаар амьсгалах нь үнэн ….амьдрал нь залилан луйвар хулгай худал хуурмаг юм!

Зочин
Зочин

Наад хүзүүгүй толгойгоо хилийн хориг тавьчихгүй дээ. Вакциныг эсэргүүцээд байдаг боловсролгүй малнууд Монголоос минь зайлаасай!!!

Дэл
Дэл

Элбэгдорж хөгийн гар гэдэг нь ойлгомжтой гэхдээ хүний мах шарж идэх гээд л хамаг муухай юмны үндэс гэдэг арай дэгсдүүлсэн байна даа харин их олон муу юм хийсэн гэдэг нь баримттай баталгаатай үнэн шүү

Зочин
Зочин

УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн ярьж байгааг хараач, шарж идээгүй л юм байна гэнэ үү

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ер нь яасын, шараад идсэний нь нууж хаагаад, шарж идээгүй гэж зүтгээд байгаа юмуу ?

Зочин
Зочин
Reply to  Зочин

Баярбаатар нтр ч ер нь “шараад идсэн, би харсан” гэх шахуу л юм яриад бсан ш дээ !

Зочин
Зочин

Mongol ulsid xuuli shuukh gej bga bol enehuu ikh hergiig mash sain shalgah yostoi

Бат инженер
Бат инженер

НАйруулга муутай жүжиг болов. Ямар ч баталгаатай ноцтой баримт гаргаж ирсэнгүй ээ. Алт угаалгасан гэж Амарсайханы яриа чинь жүжиг юм уу даа. Намынхаа өмнө гэмээ цайруулж байгаа ухаантай юм уу даа. Элбэгдоржийн гэр бүлийн асран хүмүүжүүлсэн хүүхдүүдийг дуудах ёстой байсан юм биш үү.

Анхны 14-ийн хэрэг
Анхны 14-ийн хэрэг

Бөмбөгөр ногоон театрт хийсэн Анхны 14ийн шүүх гэдэг шиг жүжиг хийж тоглоод, сонгууль угтсан шоу байх шив. Баримт ч гэх шиг. Шинжээч ч гэх шиг. Иргэд гээд шар хадны хэдэн галзуу өвчтөнг тариаг нь хийлгүй авчирч орилуулаад л.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочинзочинзочин
Зочинзочинзочин

Монголчууд цусанд шунаж байна. Тэр хүүхдүүдийг шарж идүүлсэн байгаасай гэж үнэхээр хүсээд байх шиг. Би хувьдаа итгэхгүй,тэр хүүхдүүд ил гарч,болохгүй. Монголчууд тэднийг тасдаж иднэ,тамд унагана шүү

Зочин
Зочин

Хүний махан идэштэй ерөнхийлөгч тагнуулч ерөнхийлөгч ёоо юү вэ эд нарыгаа яаж ч чаддагүй хогын

хүннү
хүннү

Ер нь галзуу солиотой хүмүүсийг яах гэж төрийн ордонд оруулдаг юм. Сэдэвтэй холбоотой зүйлээ ярихгүй хувийн чанартай өс зангидсан юм ярьж ч байх шиг…үнэн солиотой юм аа. Тэндэн дунд сэдэвийн дагуу ярьсан нэг л хүүхэн байсан. Зарим нь хүүхэд шарж идсэн ч гэх шиг…Ер нь энэ сонсгол утаггүй болчлоо. 24 ч гэнүү? 26 ч гэнүү, энэ хоёр тоон дээр будилсаар…

Зочин
Зочин

Эпштэйнтэй холбогдсонг нь Стэнфордын их сургууль мэдсээр бж Элбэгээг байлгаад бгаа хэрэг үү? Баримтаар нотлогдвол хөөгөөд хамаг хэргэм зэргийг нь хурааж авах блгүй. Баттулга харин шууд санхүүжилт авч оронд нь охидыг наймаалцсан бж мэдэхээр мафийн толгойлогч нөхөр дөө.

Зочин
Зочин

Дээрх агуулгаас харахад Элбэгдорж ямартай ч хүүхэд шарж идээгүй нь тодорхой болжээ Гэхдээ зохих төрийн байгууллагаас зөвшөөрөл авалгүй хүүхэд асарсан нь буруутай юм шиг бн.Тэгээд асарсан хүүхдүүд нь бүгд амьд боловч бараг бүгдээрээ шахуу амьдрал тааруу амьдардаг юм байна.Үүний шалтгаан нь бүгдээрээ талын нэг тарж боловсрол эзэмшсэн бас гэрт нь буцааж хоёрын хооронд 4сая төгрөгийн хадгаламж ганцхан тугалтай үнээ гэр газар энэ тэр өгснөөс болсон юм байна гэж ойлголоо.Өөдгүй Элбэгээ гэж...

Зочин
Зочин

26 хүүхдийн асуудлаар шоудаж байхаар Эпштейнтэй холбогдсон ноцтой баримтуудаа шалгаач

Холбоотой мэдээ

Back to top button