В.Ганзоригийг суллан хилийн хориг тавьж, хэргийг оролцогч нартай уулзахыг хоригложээ
Шүүхээс В.Ганзоригийг суллан, |2026.10.11|-ний өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, мөн Улаанбаатар хотоос гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хэргийн оролцогч нартай уулзахыг хориглосон байна.
В.Ганзоригийг мөрдөн шалгаж буй эрүүгийн зүйл анги:
- ЭХ-ийн 17.3: Залилах
- ЭХ-ийн 18.3: Татвар төлөхөөс зайлсхийх
- ЭХ-ийн 18.6: Мөнгө угаах
- ЭХ-ийн 24.2: Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох
30 хоног цагдан хоригдоод байсан В.Ганзоригийн өмгөөлөгч нарын зүгээс батлан даалтад гаргасан хүсэлтээ тавьсан бөгөөд шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай санал ирүүлснийг хэлэлцэж, хэргийн материал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгч нарын тайлбар зэрэгтэй танилцсан байна.
Улмаар яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай прокурорын саналыг хангаж, яллагдагч В.Ганзоригийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2026 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, мөн Улаанбаатар хотоос гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, мөн бусад хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авах тухай прокурорын саналыг хангаж шийдвэрлэжээ.
Хэрэгтэй холбоотой агуулгыг дараах линкээс унших боломжтой.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой холбоогүйн хамаагүй тэр хулгайч ,луйварчин , энэ энэ новшийгоо хүн алахыг завдасан хэрэгээр нь ясы цайтал хорьж шалгаачээ эргүү новшнууд аа