Хэргийн мөрөөр: В.Ганзориг 4 жилд ₮570 тэрбумын ашиг олж, ₮161 тэрбумын татвар төлөхөөс зайлсхийжээ
Агуулгын хураангуй
Нэг талд, Урьхан Б.Чинбат нь иргэн В.Ганзоригийн эзэмшлийн компанийн тусгай зөвшөөрлийг нь дээрэмдэхээр хууль бусаар хэрэг үүсгэж цагдан хориулж байгаа талаар мэдээллүүд урсав.
Удалгүй ЦЕГ-аас "В.Ганзоригийг Г.Ариунболд гэх иргэнээс ₮14.7 тэрбумыг залилсан, байгаль орчинд ₮2 тэрбумын хохирол учруулсан үндэслэлээр цагдан хорьсон. Б.Чинбат энэ хэргийн оролцогч биш, хувьцаа эзэмшигч" гэх хариуг барив.
Гэтэл тус хэргийн мөрөөр хөөж үзэхэд, В.Ганзоригт холбогдох хэрэг залилан, байгаль орчныг хохироох үйлдлээр зогссонгүй. Тэр 2022-2025 онд ₮570 тэрбумыг олборлолтоороо олж, ₮161 тэрбумын татвараа төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан гэх зэрэг эрүүгийн дөрвөн зүйл ангиар шалгагдаж байна. Мөн ЦЕГ-ынхны хаацайлсан Урьхан Б.Чинбат Г.Ариунболд, В.Ганзориг нарын маргааны зангилаа болж байна.
В.Ганзоригийг мөрдөн шалгаж буй эрүүгийн зүйл анги:
- ЭХ-ийн 17.3: Залилах
- ЭХ-ийн 18.3: Татвар төлөхөөс зайлсхийх
- ЭХ-ийн 18.6: Мөнгө угаах
- ЭХ-ийн 24.2: Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох
Агуулгын дэлгэрэнгүй
#1: Лицензийн маргаантай "Вайнд майнд" ХХК | В.Ганзориг, Г.Ариунболд, Б.Чинбат нарын маргасан шалтгаан

“Урьхан”-ы хэмээгддэг Б.Чадраабал, Б.Чинбат, Б.Ганбат гэх ах дүү гурав бий. Баярмагнайн Ганбат нь Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан. Б.Чадраабал нь Саппорогийн уулзвар дахь барилгын материалын “Гурвалжин-1”, “Гурвалжин-2” худалдааны төвүүдийн эзэн бөгөөд “Урьхан санаа” ХХК-ийн захирал. “Ид шидийн орон”-оор танигдсан Ч.Ганжавхлангийн аав. Баярмагнайн Чинбат нь алт, нүүрсний бизнесмен. Тэрбээр алтны, нүүрсний, газрын гэхчлэн хэргүүдэд нэр холбогдон бичигдэж ирсэн түүхтэй нэгэн.
Нээлттэй мэдээллээс харахад, "Ид шидийн орон"-ы Б.Ганжавхлан 6171346 регистрийн дугаартай “Вайнд майнд” ХХК-ийг 2017.04.11-нд үүсгэн байгуулж, дөрвөн жилийн дараа буюу 2021.05.06-нд авга ах Б.Чинбатдаа шилжүүлсэн. Мөн онд Ганболдын Ариунболд хувьцаа эзэмшигч болсон байна. Өдгөө Гүйцэтгэх захирлаар Волоожийн Ганзориг гэх нэр бүртгэлтэй байна.
Нээлттэй мэдээлэл гэвэл ийм. Харин хэрэг учир хаана өрнөснийг энд өгүүлье.
Зүүн талын зурагт, "Вайнд майнд" ХХК-ийн хувь эзэмшлийн хуанли. Баруун гар талд буй зурагт, лиценз олгогдсон талбай.
В.Ганзориг Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт байрлах 31.75 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-021972 дугаартай тусгай зөвшөөрлөө Х.Нямбаатарын нөлөөллөөр өөртөө авсан байж болзошгүй баримт

30 хоног цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авхуулсан В.Ганзоригоос эхэлье.
Нээлттэй мэдээллийн санд 30 гаруй компанид хувьцаа эзэмшдэг бүртгэлтэй, өдгөө 30 хоног цагдан хоригдоод буй В.Ганзориг /2021.09.09/-ны өдөр Х.Нямбаатарыг Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдох үед, холбооны дэд ерөнхийлөгч болж байсан түүхтэй.
Боксын холбооны дэд ерөнхийлөгч болсныхоо маргааш |2021.09.10| “Глиймстар” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 10 хоногийн дараа |2021.09.20| тус компанийн хувьцаа эзэмшигч болсон байна. Улмаар |2021.09.29|-ны өдөр “Туулын Их тохойрол” хэмээх шүүх дээр маргаантай байсан газрын лиценз “Шижир-Алт” ХХК-иас “Глиймстар” ХХК-д буюу В.Ганзоригт шилжжээ.
Нэг үгээр хэлбэл одоо маргаан дагуулаад байгаа олборлолтын газрын лицензийг Х.Нямбаатарыг ХЗДХ-ийн сайд байх үеийн нөлөөллөөр авсан байж болзошгүй кейстэй аж.
Харин одоогийн өрнөл нь...
В.Ганзориг нь өөрийн “Глиймстар” ХХК-иараа эзэмшдэг Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт байрлах 31.75 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-021972 дугаартай тусгай зөвшөөрөл буюу лицензээ “Вайнд майнд” компанийн захирал асан Г.Ариунболдод 5 сая ам доллар буюу 14.7 тэрбумаар 2022 оны гуравдугаар сард шилжүүлжээ. Улмаар тус оны аравдугаар сард "Вайнд майнд” ХХК-ийн захирал Г.Ариунболдыг хууль бусаар алт олборлож байгаа мэтээр уурхайг нь битүүмжлэн, эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн байна. Харин энэ үест В.Ганзориг долоон сарын өмнө 5 сая ам доллароор зарсан лицензээ эгүүлэн авахдаа 5 мянган төгрөг өгсөн гэгдэж байна.
Ийн гурван жилийн дараа Г.Ариунболд В.Ганзоригийн эсрэг гомдол гаргаж, хэрэгт ЦЕГ-аас хамтарсан баг шалгалтын ажил явуулж байна.
Ер В.Ганзоригийн эсрэг эл гомдлын ард Б.Чинбат буй. Ингэж хэлсний учир нь,
“Вайнд майнд” ХХК нь Булган аймгийн Бүрэгхангай сумын Туулын их тохойрол гэх газарт хууль бусаар алт олборлож, усаа Туул гол руу цутгаж байсныг 2022 онд зогсоосон тухай мэдээлэл цацагдаж байв. Гэхдээ тэр үедээ ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгээгүй, байгаль орчинд учруулсан хохирлыг нь ч нөхөн төлүүлээгүй өнгөрсөн байдаг. Энэ үед тус компанийг Б.Чинбат эзэмшиж байв.
Угтаа "Вайнд майнд" ХХК нь Туулын их тохойрол гэх газарт 31.75 га газарт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн хугацаа нь |2036.10.08|-нд дуусна. Ноцтой нь, тусгай зөвшөөрөл бүхий газраасаа хэтэрч лицензгүй, Туул голын хамгаалалтын ай сав газар бүхий 6,8 га-д алт олборлолт явуулсан байна. Улмаар 500 кг орчим алт хууль бусаар олборлож, 100 гаруй тэрбум төгрөгийн асуудал хөндөгдсөн гэх боловч Булганы цагдаагийн газар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хаах саналыг прокурорт хүргүүлж, прокурор нь хааж байсан түүхтэй. Ингэж лицензгүй газраас олборлосон алтны орлогоороо Б.Чинбат, Г.Ариунболд нарыг “Эрдэнийн босго” ХХК-ийн "Хулман нуур" нүүрсний уурхайг худалдаж авсан байж болзошгүй талаар ч бичигдэж байсан билээ.
"Эрдэнийн босго" ХХК нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байрлах Хулман нуур хүрэн нүүрсний ордод MV-017480 дугаартай ашиглалтын лицензтэй аж. Тус компанийн хувьцаа эзэмшигчээр 2012 оны үед А.Энхээ, 2016 онд Ё.Байгаль нар бүртгэлтэй байж байгаад 2024 оноос Б.Чинбат, Г.Ариунболд нар бүртгүүлсэн нь нээлттэй мэдээллийн санд ил буй юм.
"Вайнд майнд" ХХК, "Эрдэнийн босго" ХХК гэх хоёр компанидаа Б.Чинбат, Г.Ариунболд нар хос автортой, нэг халаастай.
#2: В.Ганзоригийн Г.Ариунболдын гомдлоос гаднах гурван зүйл анги, 570 тэрбумын ашиг, 161 тэрбумын татварын өрөөс зайлсхийсэн хэрэг, цааших өрнөл
Дээр дурдсанчлан Г.Ариунболд 14.7 тэрбумаа залилуулсан хэмээн гомдол гаргаснаар В.Ганзоригийг ЭХ-ийн 17.3 буюу Залилах зүйл ангиар шалгаж буй. Үүнээс гадна Татвар төлөхөөс зайлсхийх, Мөнгө угаах, Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох хэрэгт холбогдуулан шалгаж байна. Тус хэргүүдэд холбон шалгаж буй үндэслэлийг энд дурдъя.
Эхэнд,
- ЭХ-ийн 18.3: Татвар төлөхөөс зайлсхийх,
- ЭХ-ийн 18.6: Мөнгө угаах хэрэгт сэжигтнээр татагдсан шалтгаан.
В.Ганзоригийн эзэмшдэг компаниудыг нээлттэй дата мэдээллийн сангаас хайж үзвэл 30 гаруй компанийг нэрлэж болохоор байна. Эндээс дээр дурдагдсан "Вайнд майнд" ХХК болон анх лиценз бүртгэлтэй байсан “Глиймстар” ХХК нь анхаарал татна. Тус компаниудаараа дамжуулан |2022-2025| онуудад 570 тэрбумыг олборлолтоор олсон болохыг шинжээч дүгнэжээ. Мөн эл хугацаанд 161 тэрбум төгрөгийн татварыг төлөхөөс зайлсхийсэн нь тогтоогдоод байгаа юм байна.

Лицензийг анхлан эзэмшиж байсан “Глиймстар” ХХК-ийг В.Ганзориг 2021 оноос хойш эзэмшиж, |2026.08.17|-нд Ганзоригийн Сайханзулд шилжүүлэн өгсөн байна. Тус компани нь 2008 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд одоогоор ямар нэгэн тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй. Автомашины засвар үйлчилгээ, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа гэх хоёр үйл ажиллагааны чиглэлтэй гэх бүртгэлтэй байна.
Харин ЭХ-ийн 24.2 буюу Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох хэрэгт буруутгагдан шалгагдаж буй шалтгаан нь, тусгай зөвшөөрөл бүхий газраасаа хэтэрч лицензгүй, Туул голын хамгаалалтын ай сав газарт олборлолт хийж, улмаар байгаль орчинд 2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэрэг юм. Тус зүйлчлэлээр өнгөрсөн хавраас хойш мөрдөн шалгаж буй билээ.
В.Ганзоригт холбогдох хэргийн нюанс, өрнөл нь ийм юм. Одоогоор дээрх дөрвөн зүйл ангийн хүрээнд нэг сар цагдан хоригдчихоод буй. Одоогоор гурван өмгөөлөгч түүний хавтаст хэрэг дээр ажиллаж байна. Албан бус эх сурвалжийн мэдээллээр В.Ганзоригийг хуулийн томчууд хамгаалж буй, нэг сараас илүү хорьж чадахгүй гэгдэж байна.
Түүнд холбогдох хэргийн өрнөлийг бид цаг алдалгүй мэдээлсээр байх болно.
Видео:














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
570 тэрбумын орлого, 161 тэрбумын татварын асуудал гэдэг жижиг тоо биш ээ. Үнэн зөвийг нь хууль хяналтын байгууллага ил тод тогтоох хэрэгтэй
161 тэрбумын татвар төлөхөөс зайлсхийсэн гэх мэдээлэл үнэн бол улсын төсөвт маш том хохирол гэсэн үг. Нотлох баримтаар нь олон нийтэд тайлбарлах хэрэгтэй
Ид шидийн орон гэгдээд байсны эзэн ганжавхлан чинь луйварчин гөлөг бна
Аль эртнээс энэ Ганжавхлангиин эцэг ах дүүгээрээ газар ухдаг улаан луиварчид гээд бичигдээд баисан Ард нь архаг хурандаа нар ашиг хүртдэг нь үнэн л баигаа даа Их яаран мэдэгдэл хииж баинадээ Монголд үнэн дээрэмчин хууль шүүхтаи болсоны нэгхэн жишээ Муу буруу юм хэзээд илэрнэ дээ
Ийм хэмжээний мөнгөний асуудал яригдаж байхад хэн нэгнийг хамгаалсан, хаацайлсан байдал гарч болохгүй. Хууль хүн бүрт адил үйлчлэх ёстой
Хэнтийн өлөн бас оролцоотой
570 тэрбум гэдэг жирийн нэг компанийн жижиг орлого биш. Ийм их мөнгөний урсгал хаашаа орсон, татвараа хэрхэн тооцсон гэдгийг маш сайн шалгах шаардлагатай
Хэрэв татвараас зориуд зайлсхийсэн нь тогтоогдвол хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэх ёстой. Том компанид нэг хууль, жирийн иргэнд өөр хууль байж болохгүй
Уул уурхайтай холбоотой хэргүүд дандаа лиценз, мөнгөний маргаанаар эхлээд эцэст нь татвар, байгаль орчны асуудал гарч ирдэг нь анхаарал татмаар
Ийм хэрэг дээр хамгийн чухал нь хэн нэгнийг урьдчилж буруутгах биш, баримтаар нь шалгаж үнэн зөвийг тогтоох. Харин үнэн бол хариуцлага зайлшгүй байх ёстой
Татвараа цаг тухайд нь төлдөг жижиг бизнесүүд байхад хэдэн зуун тэрбумын татварын асуудал яригдаж байгаа нь шударга ёсны тухай бодоход хүргэж байна
Уул уурхайгаас ашиг олж болно, гэхдээ татвар төлөх, байгаль орчноо хамгаалах үүрэг бас адилхан яригдана. Энэ хэргийг эцэслэн шалгах хэрэгтэй
Лицензийн маргаан, татвар, мөнгө угаалт, хууль бус олборлолт гээд олон асуудал давхар яригдаж байна. Аль нь үнэн, аль нь худал гэдгийг шалгалтаар тогтоох ёстой
Heden zuun terbumiin orlogo yarigdaj baigaa hergiig zugeer neg licenziin margaan gej haraad ongoroochihmoor bish baina, buh holbootoi taliig ni shalgah heregtei
Tatvaraas zailsiisen gedeg ni notlogdvol ulsiin tosovt oroh yostoi mungiig huvi hun kompanid uldeesen gesen ug. Ene bol mash nohtsod asuudal
Uul uurhain salbart ashig olj baigaa bol tatvaraa tuluh, baigal orchind uchirsan hohirolig nohon tuluh ni huuliin shaardlaga. Ene zarchim l bugded adil baih yostoi
570 terbumiin orlogo gej sonsogdoj baihad ene mungunii ursgal, kompaniudiin ezemshil, licenziin shiljilt bugdiig ni neg dor shalgah shaardlagatai yum bish uu
Hun bur huuliin umnu tegsh gej yaridag ch iim tom mungunii hereg deer unen bodit baidal ni haragdana. Shalgalt ni il tod, shiidver ni barimttai baih heregtei
Baigal orchind hohirol uchruulsan eseh, tatvaraas zailsiisen eseh, zalilan hiisen eseh geed bugdiig ni tus tusad ni notolgoond tulguurlaj shiideh heregtei
ГЭХДЭЭ Л ЦАГДААГИЙН ХУУРАНДАА НАРЫН МАФИ ХҮЧТЭЙ МӨНГӨТЭЙ БАЙНА !!!
Энд бас анхаарал татах зүйл бий сэтгүүлч яагаад ч юм хаяж бичиж санаатай санаагүйг бүү мэд. Энэ лизенз анх В. Ганзоригт шилжиж ирэхдээ их олон сонирхолтой шийдвэрээр ирсэндээ
Таарсан таар шуудайнууд, хоёр хар хэрээ л байна!!!
Чинбатын талынхны бичүүлсэн мэдээлэл
Ганзориг буруудаад цагдаагийн хурандаа нараар хамгаалуулсан Чинбат зүв зүгээр гарна харж л байгаарай
Олон байхад энэ мэт зөвшөөрөл нэрээр бас танил тал мэдээлэлд ойр байгаа хэн нэг нь эх орон газар шороог минь лицэнз нэрээр хоорондоо наймаалцаж сая сая доллар гараа хөдөлгөж баялага бүтээхгүйгээр халаасалж байхад энэ төр засаг ямар бодлого явуулж бна
Нөгөө баялагийн тэгш хувиарлалт гэж ярьдаг нь хэзээ хэрэгжих юм бол
Ха ха хэн нотлох уу.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Энэ мэдээлэл бүгд худлаа байвал яах уу...
Үнэн байсан ч шүүх цагдаа шийдэж чадахгүй....
Монголын шүүх цагдаа мөнгө эрх мэдэлтэнүүдийн өмнө өвдөг сөхөрсөн....
Тиймээс 3 өдрийн санах ойтой бид удахгүй мартаад шал өөр зүйл анхааралаа хандуулаад замхарч алга болох нь Үнэн....
Ард иргэд нь мэдлэг боловсролтой ёс зүйг дээдлэж хүний хөгжилөө дээдлэсэн цагт Улс орон хөгжих нь Бодит үнэн....
Цаг хугацаа бүгдийг харуулах байх....
Цаг явсан шүү.Ард түмэн минь...
muu luivarchid ,bugdiinh n TOLGOIG N OGTLON AVCH NOHOID HAYAJ UGUH HTEI . ADGIIN MUU LUIVARCHID
Улсад маш том хохирол учруулсан бна, ер нь энэ алтны, нүүрсний уурхайн татварыг маш өндөр болгомоор юм ,хэдхэн хүн байгалийн баялгийг дангаараа ашиглан баяжиж бна ш дээ.Хууль бусаар баяжсан хүмүүсийг яагаад шалгаад бга хирнээ арга хэмжээ авах тухай ярьдаггүй юм, ерөнхийлөгчийн дүү гээд бга залуу бас яаж баяжив .Бинзенээс шалтгаалсан үнийн өсөлт ард иргэдэд хүнд тусч бхд хэдхэн хүн ингэж Монгол улсын газрын баялгаар баяжиж болохгүй ээ .
Ганжавхлан гадаадад их л ядарч сурж бсан төлбөрөө өөрөө ажил хийж олсон гээд бсан хүүхдээр муу муухайгаа далдалж байсан юм бишүү
Ганжавхлан гадаадад байгаа Монголчууд болон биднээс ч их хэмжээний мөнгө босгосон.мөн дүү Гангинж ч билүү хорт хавдар туссан гээд бас хандив цуглуулж урд эмчлүүлсэн. Гэтэл эцэг Чадраабал нь мөн ахдүү Ганбат Чинбат нар нь уул уурхайн олон компанитай хөрөнгө мөнгөөр саагисан хүмүүс байжээ...Хөөрхий монголчууд ...
Ганжавхлан ид шидийн орон нэрээр дотоод гадаадгүй явж хандив авсан. дүү Гангинж хорт хавдар туслаа гээд бас Тв Сошиалаар хандив цуглуулж урд эмчлүүлсэн гэтэл тэр нь худлаа байсан дундаас нь мөнгө гаргаж авсан гээд яригдаад ьаг болцгоосон.гэтэл аав нь авга нар нь том уул уурхайтай хүмүүс ард түмнээс хандив гуйгаад бас Урьхан хэмээх сүлжээтэй ийм хүмүүст бид тархидуулаад л рандив өгөөд л байж дээ.
Шалгах л ЁСТОЙ АСУУДАЛ БНА!!!
ШУНАЛ, ШУНАЛ, ШУНАЛ!!!
Нилээн бодитой байж болохуйц баримттай мэдээлэл байна. Ганзоригийг хуулийн томчууд хамгаалдаг гэж. Ноцтой л мэдээлэл бна. Хэвлэлүүдээр гүжир гүтгэлгийн шинжтэй бусдын нэр хүндэд халдсан худал мэдээллүүдийг цацуулаад байгаа бна лээ энэ Ганзориг гэгч. Магадгүй найдах артай хүний үйлдэл юм болов уу даа
2 лаа ижилхан хар хэрээнүүд байна ш дээ, шударга шүүхийг шаардаж байна