Гадаад мэдээДЭЛХИЙ

ОУЭШ-ийн шүүгч асан Нави Пиллай Нобелийн энх тайвны шагнал авсанд Трамп дургүйцэв

Нобелийн комисс баасан гарагт /2026.10.09/ энх тайвны шагналыг Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгч асан Нави Пиллайд олгожээ. Газын зурваст Израил геноцид үйлдсэн гэж дүгнэсэн НҮБ-ын тайланг хянаж ажилласан түүний энх тайван болон олон улсын эрх зүйг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж энх тайвны шагналыг өгсөн байна.

АНУ-аас Олон улсын эрүүгийн шүүхэд хориг тавихаас хэдхэн цагийн өмнө Нобелийн комисс Навиг шагналтнаар тодруулснаа зарласан юм. Өнгөрсөн жил Венесуэлийн сөрөг хүчний зүтгэлтэн Мариа Корина Мачадо тус улсын иргэдийн ардчилсан эрхийг дэмжиж, дарангуйллаас ардчилал руу энх тайван байдлаар шилжихийн төлөө ажиллаж буйг нь үнэлж энх тайвны шагнал гардуулсан байдаг. Үүний дараа Трамп өөрт нь энх тайвны шагнал өгөөгүйд уурлаж, Нобелийн комиссыг шүүмжилсэн юм.

Тэгвэл энэ удаа ч гэсэн Трамп гомдоллож, өөрт нь шагнал өгөөгүй явдал нь Норвегийн хувьд гутамшигт явдал гэжээ. Норвегид Нобелийн комисс төвтэй үйл ажиллагаа явуулдаг билээ. Трампаас гадна Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн ажлын шүүмжлэн мэдэгдэл хийхдээ “Нобелийн комисс ёс зүйн луужингаа алджээ” гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button