Орон нутгийн зам ашигласны төлбөр ₮5000 болсныг бууруулах иргэний саналыг дэмжив

Иргэн Э.Батбаяр орон нутгийн автозамын хураамжийг ₮5000 болгож нэмэгдүүлснийг бууруулах тухай асуудлаар нийтийн өргөдлийн системд байршуулсан саналыг 33 015 иргэн дэмжсэн. Тиймээс энэ асуудлыг УИХ-ын Төсвийн болон Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өнөөдөр (2026.10.07) хэлэлцээд олонх гишүүн дэмжсэнээр ажлын хэсэг байгуулахаар боллоо.
Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу орон нутгийн замаар зорчсон суудлын автомашин 5000, ачааны машин 20 мянган төгрөгийн төлбөр төлж байхаар хураамжийг нэмэгдүүлсэн юм. Энэ шийдвэрийг 2026 оны наймдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн.
Дээрх шийдвэрийг гаргахаас өмнө суудлын тэрэг 1000, ачааны автомашин 10 мянган төгрөг төлж байсан юм. Иргэн Э.Батбаярын зүгээс орон нутгийн замын чанар муу, нөхцөл байдал хүнд байхад ачааны машины хураамжийг 20 мянган төгрөг хүртэл нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй гэж үзжээ. Түүний санал байнгын хороонд дэмжигдсэнээр УИХ-аас ажлын хэсэг байгуулан, цаашид судлахаар боллоо.
Автозамаар зорчсоны төлбөрийг 2-5 дахин нэмэгдүүлэх шаардлага үүссэн шалтгаанаа албаны хүн автозамын засвар шинэчлэл хийхэд шаардлагатай түүхий эдийн үнэ өссөн, засвар үйлчилгээг хийдэг автозамын компанид ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх зэрэг шалтгаантай холбов.
Монгол Улсын хэмжээнд 34 төлбөр авах цэг ажилладаг бөгөөд 30 байгууллага зам засвар, арчлалтыг хариуцан ажилладаг байна. Нийтдээ 14000 км замын засвар арчлалтыг хариуцаж гүйцэтгэдэг байна.
Г.САНСАР













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аймаг болгогд АЗЗА гэж төсвөөс цалин хангамж авдаг данхар байгууллагууд бий. Дарга нь 300, 200 унасан цүнх баригч нар. Хариуцсан замаа арчлана гэж байхгүй. Тэдний жилийн төсвөөр нэг хувийн замын компанитай хариуцах замын арчлалтыг хариуцах гэрээ байгуулвал аль 2 талдаа ашигтай бж болох юм.
Чанаргүй зам, хураамж нь өндөр байна гэнэ. Нэг үеээ бодвол орон нутгийн замын чанар илт сайжирсан. Сайн, сайхан замаар явъя гэвэл түүнд тохирсон хураамж төлөх нь зүй ёсны биз дээ. Та хямд үнээр муу гутал, өндөр үнээр сайн гутал авдаг шиг. Шүлс шиг хураамж төлөөд там шиг замаар явахыг хүсч байгаа юм байх даа.
Тамын 50 зас
Татвараа авч бгаа бол замаа дор бүр нь засах учиртай, явах аргагүй болчихсон замнууд их бна ш дээ!!!
Ингэхэд тэгээд ямар мөнгөөр сайн замтай болох юм болоо арга чагаа заагаач!!! Хэдий болтол Монголчууд үнэгүй юманд өлөн явах вэ лүмпэнгүүдээ!! Хажууд чинь Эрээнээс Бээжин ороход замын хураамжинд хэдийг авдаг гэж бодож байна малнуудаа!! Тэгсэн атлаа зам муу бн гэж солиоорох энүүхэнд!!!
Хөгжилтэй оронтой барьцхаар ухамсар байна уу
Хөгжилтэй оронтой барьцахаар цалинтай бол асуудалгүй өгнө ш дээ хө
Арай л дэндүү өндөр
Энэ одоо ямарч тооцоо судалгаагүй нэмээд байдаг юмуу хаашаа юм бэ. нэмье гэхээр нэмээд л хасъя гэхээр хасаад л тэнэгтээд байх юм.
Бодид байдлыг ялсдуулахгүй үнэн мөнөөр нь бичнэ төр нэртэй хулгайчуудын
Үүр байгаа цагт найр тавьж бичих арггүйюм
Судлаад байх шаардлага байхгүй
50 мянга болго