Гаалийн долоон байцаагчид тус бүр нэг жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тээвэрлэгч нарт холбогдох эрүүгийн хэргүүдийг шалгажээ.
Тодруулбал, гаалийн хяналт шалгалт хийхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж, хахууль авсан гаалийн улсын долоон байцаагчид тус бүр нэг жилийн хорих ял ногдуулж, төрийн албанд ажиллах эрхийг нь хассан байна.
АТГ-аас гаалийн улсын байцаагчид бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан байж болзошгүй хэргийг 2026 оны тавдугаар сард илрүүлэн шалгасан аж.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 24 эрүүгийн хэрэгт гаалийн улсын байцаагч 40, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 31 буюу нийт 71 хүнийг яллагдагчаар татжээ.
Шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдээс гаалийн улсын долоон байцаагчид хахууль авсан гэмт хэрэгт нэг жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг нь хассан байна. Мөн хахууль өгсөн гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зургаан хүнд тус бүр ₮2.7 саяар торгох ял, нэг хүнд ₮4 саяар торгох ял оноожээ. Харин хахууль авах, өгөх гэмт хэрэгт холбогдсон нэг гаалийн улсын байцаагч, нэг итгэмжлэгдсэн төлөөлөгчид тус бүр нэг жил нэг хоногийн хорих ял ногдуулсан байна.
Одоогоор Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд эрүүгийн нэг хэрэг, Нийслэлийн прокурорын газарт 18 хүнд холбогдох эрүүгийн гурван хэргийг шүүхэд шилжүүлэхээр хянаж байгаа бол дөрвөн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээлэв.
Г.САНСАР













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэг жил бага байна. Ингэж ард түмнийг хулхидаж хуураад хэрэггүй! Хичнээн тэрбум их наядаар нь идсэн луйварчингуудад тэрэнд нь тохирсон ял өгөх хэрэгтэй!
баяжих гэж гаальд ордог юм уу..Шудрага ёс хаана бна.Гааль хахууль идэгдэхээр хятадаас дандаа хор оруулж ард иргэдээ хордуулж бх юм
Цусалсан иөнгөөрөө тансаглаж, 1 жил амарч аваад гарах нь дээ!!! Жирийн ардад бол дор хаяж 10 жил өгнө!!! Доромжлох юм даа!!! Хулгайчууд!!!
Их хурлын гишүүд ЖДҮ гээс бүгд 950 сая төг авдаг шиг !
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Нийгэмд шударга ёс ихээр алдагдаж ялгавартай хандах нь нэг л өдөр үймээн самуунд хүргэнэ.МАН -ыг хэтэрхий удаан хугацаанд дэмжлээ.Үүнийхээ горыг сайн амслаа.
Буяныг гаргахгүй
Бузрыг оруулахгүй гэдэг нөхдүүд өөрсдөө авилгал хээл хахуулиар үүргээ умартахаар хэнд итгэх билээ! Энэ новшнуудыг дахин төрийн алба луу бүү зүглүүл! Шударга ажилтнууд үлдсэн л гэж найдъя даа!
Уулаасаа мютөрөөс төрсөн тэрбумтнууд чинь заавал саад дэд саад байх албагүй ээ. Гааль, яамдуудын ажилтнууд яаж тэрбумтнууд болдог вэ?
Нэг жил гэнээ ард түмнээрээ тохуурхаж доромжилж хандаггүй ялзарсан шүүх цагдаа мөрдөн байцаах алба сүржин нэртэй даржин ажилтай АТГ . Дээрээсээ доороо хүртэл өтөж үмхийрсэн дарагнар эдиж ууж хадаггүй хуранда нэтэй ялтангууд энэ нийгмийг бузарлаж бусьнуулж улс орноо тонон дээрэмдэг чид
Муусайн хулгайч нар