НИЙГЭМУРЛАГ

“Сайхан ч юм даа, Монгол хүн болж төрөх” пянз дуудлага худалдаагаар ₮20 сая хүрчээ

Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа Монгол хүн болж төрөх” дуугаараа нэрлэсэн пянз гаргаж, эл пянзны баяраа өнгөрсөн бямба гарагт тэмдэглэсэн. Ингэснээр тэрбээр нийтийн дуучид дундаас уран бүтээлийнхээ пянзыг гаргасан анхдагч уран бүтээлчдийн нэг болж буй юм.

Пянзны баярын үеэр “Сайхан ч юм даа, Монгол хүн болж төрөх” пянзны дээжээс дуудлага худалдаанд оруулж, 20 сая төгрөгийн үнэд хүрсэн байна. Пянзанд “Уудам Монгол”, “Ээжийнхээ ачийг яалаа даа”, “Харц”, “Сайхан Монгол бүсгүй” тэргүүтэй есөн уран бүтээл багтжээ. Пянз "Chinzo's records room" пянзны дэлгүүрт худалдаанд гарсан бөгөөд 180 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна.

Ташрамд, дуучин Н.Ундрал бие даасан анхны тоглолтоо “Сайхан ч юм даа” нэртэйгээр хийх гэж буй. Эл тоглолт ирэх аравдугаар сарын 17-нд 19.00 цагаас “АСА арена”-д болох юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Aahahaha

Зоо
Зоо

Хаха нохойн баасууд 20 саяааар нэгмууу хуванцар авч баянааа гайхуулхууу гэхииин оронд ядуусдааа тараагааач

Иргэн
Иргэн
Reply to  Зоо

Ядууст тараах гэдэг сэтгэлгээнээсээ салсаны дараа л чи мөнгөтэй хүн болох магадлалтай

Зоо
Зоо

Хаха өглөч харамч гуйлгачин гурав гэхүүү өглөгч нь арайл дээрүүүү амь амь зогоодог хорвооод нүгэл буян гэж биидэээ

Холбоотой мэдээ

Back to top button