НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Эрхүүгийн тарваган тахал эсэргүүцэх хүрээлэнгийн лаборантын үхэлтэй холбогдуулан 189 хүнийг эмнэлэгт хэвтүүлжээ

ОХУ-ын Эрхүүгийн тарваган тахал эсэргүүцэх хүрээлэнгийн лаборант, 28 настай Дарья Шипилова энэ сарын 2-нд шилжих шөнө учир битүүлгээр нас баржээ. Одоогоор Роспотребнадзор "шалтгаан нь тогтоогдоогүй уушгины хатгалгаа, талийгаачаас авсан сорьцноос ажилтай нь холбоотой бичил биетэн илрээгүй" гэж мэдэгдээд буй. Харин бие даасан хэвлэлүүд уушгины хэлбэрийн тарваган тахал гэж мэдээлсээр байгаа бөгөөд бүс нутгийн хэд хэдэн эмнэлэгт хөл хорио тогтоогоод байна.

Оросын зарим хэвлэлд мэдээлснээр тэрбээр лабораторидоо уушгины тахлын үүсгэгчтэй хуруу шил хагалсан бөгөөд үүнийгээ хэд хоног нууж байгаад нас барахынхаа өмнөхөн л хэлсэн байна. Хамтран ажиллагсдынх нь хэлснээр лаборант бүсгүй хүрээлэндээ хамгийн сүүлд есдүгээр сарын 25-нд ирсэн гэнэ. Харин түүнийг есдүгээр сарын 29-нд Шелеховын дүүргийн эмнэлэгт хэвтүүлсэн байжээ.

Буриадын төрийн тэргүүн Алексей Цыденов үхлийн шалтгааныг тахал гэж мэдэгдсэн ч халдварын эх үүсвэр Буриадтай холбоогүй гэдгийг онцолсон байна. Ямартай ч одоогоор талийгаачтай хавьтсан 197 хүнийг тогтоож, 189-ийг нь эмнэлэгт хэвтүүлжээ.

Г.САНСАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button