
Нийслэлийн Хяналт шалгалтын газраас газрын тосны бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулсан зөрчилд холбогдох шалгалтын үр дүнг танилцууллаа.
Уг шалгалтын явцад харьяаллын дагуу шилжиж ирсэн зөрчлийн хэрэг 18 бүртгэгдэж, холбогдох байгууллагуудад 5 албан бичиг хүргүүлжээ. Мөн хууль бусаар хадгалж, борлуулж байсан нийт 17 иргэний 563.5 литр АИ-92 бензинийг хураан авч, улсын орлого болгох саналтайгаар албадлагын арга хэмжээ авсан байна.
Шалгалтаар илэрсэн зөрчлүүд нь ихэвчлэн ахуйн зориулалттай хуванцар сав болон усны саванд шатахуун нөөцөлсөн байдалтай байжээ. Тухайлбал, иргэн Д.Түвшинжаргал 50 литр, Д.Мөнхсайхан 30, Б.Сүхбат 41, С.Эрхэмбаяр 20, Л.Үенч 20, Т.Өнөжаргал 60 литр АИ-92 бензинийг тус тус усны саванд савлаж, хууль бусаар хадгалж байсныг илрүүлсэн аж.
Газрын тосны бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авах, хадгалах, тээвэрлэх болон борлуулах нь хуулиар хатуу хориглосон үйл ажиллагаа юм. Энэ нь аюулгүй байдлын ноцтой эрсдэлийг дагуулдаг тул холбогдох хууль тогтоомж, журмыг зөрчсөн этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх гэнэ.
Нийслэлийн хэмжээнд холбогдох хяналт шалгалт үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд иргэн, аж ахуйн нэгжүүдийг хууль дүрэмд захигдаж, сонор сэрэмжтэй байхыг албаныхан онцгойлон анхааруулж байна.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мөн их хуцваа их наядаар нь идсэн урвагч түшээд хулгайч нараас хөрөнгийг нь хураачихаад дараа нь донгосвол харин баярлана ядарсан иргэд аргаа ядаад л ийм байдалд очсон үүнийг төрийн хэдэн урвагч дарга нар л хийсэн ажил тэр бинзины хэдэн хулгайч луйварчдаас л хурааж ав
Иргэн хүн тэр колонкоос чинь та нар шиг хулгай хийгээгүй ажил цагаа барж хонон өнжин нойр хоолгүй очерт зогсож бж та нарын дамын өндөр үнэтэй бинзины чинь мөнгөөрөөн худалдаж авсан шүү
17 хүн 500 л бензин тусгай зөвшөөрөлгүй хууль бусаар худалдан авчээ. Үнэхээр аймшгийн юм болж. Өдөрт 2 сая литр бензин хэрэглэдэг ард түмэн. Одоо илрүүлсэн сайд дарга нарт төрийн дээд шагнал өгөх байх. Бидний татварын мөнгийг тэрбумаар нь завшчихсан дарга нар тарвалзаад л, удирдаад л сонин цаг юмаа.
Яажигаан бэ, эрэлт нийлүүлэлтэд зохицох чөлөөт зах зээл ш дээ, Нэг нь аваад сэтгэл хангалуун, нөгөө нь зараад сэтгэл хангалуун байхад................. 7 цаг хүлээх залхуутай, мөнгө байна, тэгэхээр яахын???
Солонгосруугаа зайл
Улсын орлого болгов гэхээр яг. хаана очидог юм бол
Darga nariin mashin ruu hahaha
пээ ямар том хэрэг илрүүлээвэн
Галзуу солиотой юмнууд! Яадгийм! Зарж л байна биз. Наад заваан хуулиа хүчингүй болго!
Бензингүй болоод хотын төвд зогссон хүүхэддээ машинаа хөдөлгөх бензин аваачиж өгөх гээд доктор авто сүлжээгээр худалдаалагддаг зориулалтын канистр аваад 2 цаг гаран оочирлоод авах гэхэд "Саванд өгч болохгүй, манайх баахан камертай" гээд огт өгөөгүй. Учрал дурак нь юмуу Дамдинням эргүү нь тийм журам гаргасан юмуу.
Энэ ч юуч биш түгээгч нарын бизнес цэцэглэж эхэлсэн шүүдээ
Одоо бүр нууц байдалдаа ороод 2 сар болж бна
9цаг очёрлоод хүлээж байгаад дараа нь цагаа болохоор авахгүй юу!
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Нүдээ олсон арга байна даа ! Үасан ядхрсан арга бэ ?
Саванд бензин авч яваа хүн бүр гэмт хэрэгтэн юм гэж Монголд л байдаг заалт байгаа байлгүй 2400км улс шдээ хойноос урагшаа 1100км зайд бензинтэй клонкгүй байхад
Зөв. Бусдыг боддоггүй амиа бодсон новшнууды
Чөлөөт зах зээл, интерпринершип хаачиваа, одоо дамын наймаа гэж зарлаад хамаг юмыг улсын орлого болгоод нэгдэлжиж эхлэхийн бна л даа. Улсын бензин клонк бдгымуу?
Дээрэмчин ТӨР
Naaduul chini yamar h ashiggvi bvr tom hulgaichuud tn...tn..oor n dartsan taniltai shagchid bj l bgaa
Улсын орлого болгоно гэж яг яадаг юм бол
Ишчааваас их ажил хийжээ, ингэж төрийн ажлыг улам гутаахгүй ээ, ичдэггүй юмуу
арчаагүй лаларууд мөнгөний явуулгууд
Zaa ene ajliig engiin irged barag hiihgv bh tvgeegch nariin l ajil bh
Цагдаа ингэж балайрч байхаар төрд шургалсан хулгайч луйварчид авилгач оффшорчид эх орон ард түмнээсээ урвагчид эрх мэдэл албан тушаалаа урвуулагчдыг цагдан хорьж мөрдөн шалгаж ялын эдлүүлж хөрөнгийн хураагаачээ. Тэд л Монгол хүний бүх боломжийг үгүй хийж эх орондоо хэвийн амьдрах нөхцөлгүй болгож байгаа шүү