Шинэ даргаа сонгох ганц асуудлаар АН-ын бүлэг хуралдаж байна
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар бүлгийн шинэ даргаа сонгох ганц асуудлыг хэлэлцэж байгаа аж.
О.Цогтгэрэлийн хувьд жил гаруйн хугацаанд АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн даргын албыг давхар хашиж ирсэн. Энэ нь ч өнгөрсөн хугацаанд багагүй шүүмжлэл хүлээв.
Сүүлд АН ЕНБД-ын томилгоогоо хийхийн өмнө бүлгийн даргынхаа асуудлыг хөндсөн. О.Цогтгэрэл нарын талаас Х.Тэмүүжинг санал болгож, нөгөө талаас Б.Түвшин нэр дэвшсэн юм. Урьдчилсан санал хураалтаар Б.Түвшин 22, Х.Тэмүүжинг 18 санал авсан ч намын дотоод эв нэгдлийг хангах үүднээс эцсийн шийдвэрийг хойшлуулж байв. Ийн О.Цогтгэрэл цаг үе намжтал бүлгийн даргынхаа суудлыг өгөхгүй гэж дотооддоо тохирсон. Тэгвэл өнөөдөр дахин Х.Тэмүүжин, Б.Түвшин нар дээр бүлгийн гишүүд саналаа өгөхөөр байгаа аж.
Хэн нь АН-ын бүлгийн дарга болох талаар эргэн мэдээлэх болно.
Г.МИШЭЭЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэмүүжин нь хамаагүй дээр.
bvtehgui nuhur
За шаагаарай элбэгдорж чинь мэдэж бгаа биз дэ та нар нээх хуралдаад байх шаардлага бгаан муу
Тэмүүжин
Тэмүүжин боловсрол мэдлэг сайтай, логик сэтгэлгээ нь их хөгжсөн,улс төрд “7 буудуулсан чоно“ хамаагүй дээр байлгүй яахав дээ !
Лаа лаа.
Тэмүүжин мэдлэг боловсрол сайтай, лог ик сэтгэлгээ нь их хөгжсөн, улс төрд 7 бу удуулсан чоно. хамаагүй дээр байлгүй яахав дээ !
Тэмүүжин