Нийгмийн

Баавгай айлын гэр рүү дайрч 40 настай эрэгтэй нас барж, 50 орчим настай эмэгтэй ГССҮТ-д эмчлүүлж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Улиастайгаас Шар хад руу өгсөх гол дагуух замд амьдардаг байсан айлын гэр рүү өнгөрсөн шөнө (2026.10.08) баавгай дайрч, хоёр хүнд халдаж 40 орчим насны эрэгтэй хүн баржээ. Харин 50 орчим настай эмэгтэй нь хүнд гэмтэн, ГССҮТ-д өдгөө эмчилгээ хийлгэж байна. БОУАӨЯ-наас авсан мэдээллээр энэхүү явдал суурьшлын бүсэд болоогүй, Улиастайгаас Шар хад руу өгсөх 23 км хад модтой уулархаг газарт амьдардаг айлд баавгай халдсан гэв.

Онцгой байдлын албаны эх сурвалжийн хэлснээр баавгайд бариулж нас барсан эрэгтэйн цогцсыг баавгай чирж, гэрээс нь 100 орчим метрт хаясан байжээ.

Энэ хэргийн талаар зөрүүтэй мэдээлэл гарч байгаа тул Нийслэлийн цагдаагийн газраас одоо 09.30 цагт хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөөр болжээ.

Г.САНСАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин1
Зочин1

Хүний амьнаас үнэтэй баавгай гэж байх уу шууд алаач. Монголын энэ ДАРГА нар үнэн тэнэг сда нар юмаа. Өөрсдийг нь баавгайд хаяж өгөх юмсан

Дэлхийн цаг
Дэлхийн цаг

Алж устгаачээ малнуудаа

зочин
зочин

Хоол хайж ирдэг байх. Манайхан үр төлийг нь ч хайрлахгүй баавгайг агнадаг тохиолдол ч байдаг биз.
Баавгайг алж болохгүй. Үржиг. Байгалаа хайрлаад тордоод явахад баавгай ч хоолтой, бид ч ажин түжин амьдарна.

Зочин
Зочин

Баавгайн тоо толгой дэлхий даяар өссөн ичих хугацаа багассан үр төл алдах эсвэл ч буурсан устгаж цөөлөх бодлого барих нь зөв манай хүн ам буурч байгаа

Зоо
Зоо

Хоол хүнсиин самар жимсын түүж гөрөөс амьтадын дуусгааад байхааар энэ амьтан уулнаасааа бууж байнадааа

хүннү
хүннү

За тэр… хүний аминд хүрч эхэллээ. Дариухан алж устгах хэрэгтэй. Хүний амьнаас үнэтэй баавгай гэж юу байдаг юм. Тэдний тоо толгойг ихэсгэж болохгүй.

Баавгайн хоолыг Хүн хулгайлсан
Баавгайн хоолыг Хүн хулгайлсан

Самар, жимэс, мөөг гээд баавгай болон ан амьтадын хоол хүнсийг Хүн хулгайлж хуу хамаад хэргэлсэн блхр амьтад хоолгүй өсөхгүй баавгай хоолгүй хулгайч Хүн рүү дайрч байгааг ойлгох хэрэгтэй..

Бодит байдал
Бодит байдал

Аан,самарчдыг баавгайд хаяж өгөх юм байна, биэ томтой таргандуугаас нь эхлэвэл зүгээр

Зочин1
Зочин1

Хаа таарсан газар нь шууд буудаж ал

Зочин
Зочин
Reply to  Зочин1

Чамайг ч бас устгавал таарна

Холбоотой мэдээ

Back to top button