НИЙГЭМ

"Баавгай халдах үед амжиж гэрээс гарч зугтсан эмэгтэй амьд гарсан"

Баавгай суурьшлын бүсэд орж ирсэн тухай 597 удаагийн дуудлага бүртгэгджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Улиастайн Бурхантын ам хэмээх газарт амьдардаг малчин айлын гэр рүү өнгөрсөн шөнө (2026.10.08) 01.00 цагийн орчимд баавгай халдсаны улмаас 40 настай эрэгтэй барж, 55 настай эмэгтэй хүн гэмтээд байгаа билээ. Баавгайд бариулсан эмэгтэйн биеийн байдал хүнд ГССҮТ-д өдгөө эмчилгээ хийлгэж байгаа юм.

Энэ хэргийн талаар нийслэлийн Цагдаагийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. "2026.10.07-ноос 08-нд шилжих шөнийн 01.00 цагийн үед "Баавгай айл руу халдаж хүн нас барсан" гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагаар очиход 55 настай эмэгтэй толгой, нүүрэн тус газраа гэмтэлтэй, 40 настай эрэгтэй нас барсан байдалтай байсан. Эмэгтэй баавгай халдах үед амжиж гэрээс гарч зугтсанаар амь гарсан. Эрэгтэйн цогцсыг баавгай гэрээс хол чирж аваачсан байсан. Бурхантын амны орчимд мал бүхий иргэд, айлууд аж төрдөг учраас дараа дараагийн эрсдэлээс сэргийлэхийн тулд хүн барьсан баавгайг даруй олж, арга хэмжээ авахаар ажиллаж байна" гэлээ.

Он гарсаар баавгай суурьшлын бүсэд орж ирсэн тухай 597 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Г.САНСАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Төр арга хэмжээ авахгүй байсаар хүний аминд хүрчдээ. 5 дахин нугалсан үнээр ганц хоногийн дотор гадаадаас хэдэн бууг 2 тэрбум төгрөгөөр авсан гэсэн бх ???

Мазаалай
Мазаалай

Самар жимсийг нь хуу хамаад түүчихлээр тэгж л таарна даа. 2016 оноос өмнө ийм хэрэг зөрчил гарч байсангүй.

Зоо
Зоо

Хаа сайгүй өлөнгүүд Нутгииин алөн лалрууд самар жимс идэж болох ан амьтангын идэж уугааад байхааар гааад баавгай чин юу идэх вэдэээ удахгүй чоно хоол хүнсгүй болоод гүйгээд байхвииии м

Зочин
Зочин

Монголын хуулиар бол хүнээ оршуулаад баавгайгаа өршөөгөөд л өнгөрөх ёстой байхаа ! Энд бол баавгайд “арга хэмжээ” авна гсн л бна, донгодохым болуу даа ?

Зочин
Зочин

Хүн барьсан баавгай баригдвал 461-д хоригдоно гэдгээ мэдээд нэлээн хол зугтсан байхоо.

Иргэн
Иргэн

Намаржингаа л баавгай уулнаас бууж хүмүүст ойр харагдах боллоо гэж ярилаа одоо хүн амиа алдлаа хариуцдаг яам нутгийн захиргааны байгууллагууд ярихаас өөр юу ч хийсэнгүй БОУАӨөрчлөлтийн яам сайд нөхөр Сандаг очир ярвайчхаад баас үнэртсэн юм шиг пиздаа, ямарч ажил хийсэнгүй буу байхгүй сум байхгүй гээд л ямар ч сэтгэлгүй шалтаг тооцоод алж болохгүй гээд хуцаад байсан одоо хүн үхлээ , бах нь ханасан бол ажлаа өг Хүрэлсүх гэдэг нөхөр жирэмсэн эмэгтэй хүйтэнд гэрийн шаахайтаа гаргасан гээд огцорч байсан одоо бол хүн үхчихлээ хүн бэртэж гэмтлээ боллоо биздээ

Холбоотой мэдээ

Back to top button