Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Энхболд, Д.Батбаатар нарыг намынхан нь дэвшүүлэн “зайлуулж”, Д.Энхтайван ээлжит орноо сэлгэв

Элчин сайдын суудал бол гавъяаных нь амралтад гаргадаг шагнал болчихсон. Эсвэл улстөрийн замналаас нь түр холдуулан зайлуулах ч хэрэгсэл болчихсон.

Н.Энхболдыг жагсаалтад оруулалгүй, дэвшүүлэн “зайлуулав”

УИХ-д зургаан удаа УИХ-д сонгогдсоны эцэст Н.Энхболд Элчин сайдын зөөлөн суудалд сууж, дэвшүүлэн зайлуулагдахаар болов. Тодруулбал, түүнийг БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилох тохироог намынхан нь дотооддоо хийлээ. Т.Бадралын бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаа тул түүний оронд явуулж байна.

Нэгт, тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд намынхаа жагсаалтыг тэргүүлэх магадлалтай хүний нэгээр нэрлэгдэж байв.

Хоёрт, уг нь 2020 оны сонгуулийн үр дүнгээр бүрдсэн парламентын гишүүнийхээ бүрэн эрхийн хугацааг дуусгаагүй байгаа.

Н.Энхболдын хувьд, 24 жил парламентад суухдаа улстөрийн манлайл үзүүлж чадаагүй. Өндөр дээд албан тушаалуудыг зөвхөн өөрийнхөө төлөө ашиглаж, ажиллаж ирсэн хүн.

-Д.Батбаатар МАН-ынханд эрхэлж, гадаад руу дэвшив

ЗГХЭГ-ын дэд дарга нарын нэг Дааданхүүгийн Батбаатарыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайын суудалд суулгав.

Түүний улстөрийн намтар 1992-1996 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын даргын зөвлөх, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын Мэргэжлийн Хяналтын газрын дарга, Ерөнхий сайдын зөвлөх, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал, 2013-2014 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга, Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны дарга, Монголын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны нийгэмлэгийн ерөнхийлөгч, “Мошеа Эко” ХХК-ийн захирал, 2017 оноос МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга, БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дэд дарга зэрэг томоохон албан тушаалуудыг хашиж ирсэн нэгэн аж.

Тэрбээр зам тээврийн тэр тусмаа нисэхийн салбарт ургийн модоо ургуулсан нэгэн.

“Хөшигийн хөндий”-д Олон улсын нисэх буудал барих зориулалтаар ИНЕГ-т олгосон 1200 га газрын 200-г нь "Мошео Эко Энержи” гэх компаниараа давхар авч, шүүхээр хүртэл явж маргалдаж байсан удаатай. Мөн Эрчим хүчний "Диспетчерийн Үндэсний Төв"-ийн ажилтан эмэгтэйг зодож танхайрч байсан гэх баримт, зураг дэлгэгдэж байв. 

-Д.Энхтайван 44 насандаа ээлжит улс руугаа суудал сэлгэв-

Дашнямын Энхтайван Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт сайдаар томилогдлоо. 44 насандаа Гадаад харилцааны сайдын саналаар ээлжит оронд суудал сэлгэн суухаар болов.

Тэрбээр, 2003 оноос ГХЯ-нд Төрийн захиргааны удирдлагын газарт мэргэжилтнээр ажиллаж ажлын гараагаа эхлүүлж байжээ.

  • 2003-2004 онд ёслолын газрын атташе,
  • 2004-2006 онд хөрш орнуудын газарт атташе
  • 2006-2007 онд Америк, Ойрхи Дорнод, Африкийн газарт атташе
  • 2007 оноос Каир дахь ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн дарга
  • 2019-2020 онд Ази номхон далайн орнуудын газрын дэд захирал
  • 2020 оноос Женев дэхь байнгын төлөөлөгчөөр ажиллаж байж.

Мөн Ц.Нямдоржийн хүү Анхбаярыг НҮБ руу явуулсан. Үүнийг хүүг нь НҮБ руу явуулж байгаа нь Ц.Нямдоржийг ивээж байгаа хэлбэр гэж харагддаг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

БАТБААТАР Ч ГЭХ ШИГ. ИЙМ ТОМИЛГОО БОЛ АРЫН ХААЛГА САЙТАЙ ХҮНИЙ ЗАВШААН.

Зочи АРХАНГАЙНХАН
Зочи АРХАНГАЙНХАН

Ням . Энхболдыг яаран сандран Хятад руу явуулж байгаа нь МАН - д МУУ ЁР мэдэгдсэний шинж . Ирэх парламент Энхболдод боломж олгохгүйг мэдэрсэний илэрхийлэл - " боломж олгохгүй " нь МАН ялахгүй ньойлгомжтой болсоныг өгөгдлүүд нотолж буйн мэдээлэл ...

Зочин
Зочин

МАНАЙ МӨНХЭРДЭНЭ УУРЛАНА ДАА ТЭРНЭЭС ЗӨВШӨӨРӨЛ АВСАН ЮМ УУ? НЯМААГИЙН ЭНХБОЛД ӨВГӨНИЙГ ТӨВ АЙМАГТ БАГИЙН ДАРГААР ТАВЬЧИХАА ЭНЭ ХҮН ГАЙ Ч ТАРЬСАНГҮЙ ГАВЬЯА Ч БАЙГУУЛСАНГҮЙ ХОГИЙН ЗӨНӨГ ӨВГӨН ХЯТАДАД ҮХСЭН АЦАА ХИЙХИЙН МАН ИЙНХҮҮ ХУДЛАА ГЭДЭГ НЬ ХАРАГДАЖ БАЙНА ХАРИН ЭНҮҮНИЙ ОРОНД МАНАЙ УВСЫН МАФИЙН ТОЛГОЙЛОГЧ НЯМДОРЖ АГААГ ЯВУУЛЧИХАА ТЭР ЧАДНАА ЭНХБОЛДЫН ХАЖУУД ЖИН ДАРНА БАТБААТАР ЭНХТАЙВАН ГЭДЭГ ГАРУУД БАЙДАГ ЮМ УУ? СУГАНЫ ҮС ПЯЛДАГ БӨГС ДОЛООГЧ НАР Л БИЗ САЙН БӨГС ДОЛООГООЧ БИТГИЙ ОО ЦААС ХЭРЭГЛҮҮЛЭЭД БАЙГААЧ МАНАЙ ТОПУУДЫГ

ЗОЧИН
ЗОЧИН

Н. Энхболд гэж гэмгүй царайлсан шуналд Монголын ард түмэн, төр ямар өртэй юм бэ. Энэ нөхөр Монголын төрд хэрэгтэй юу хийсэн юм бэ. Гэртээ үр ачаа хараад хэвтэж байвал дээр баймаар юм.

Зочин
Зочин

Дахиад л цагдаа нарыг элчин сайдаар томилчихоогүй нь л яамай даа. Батбаатар гэж насаараа зөөлөн суудл дамжиж явлаа даа

Иргэн
Иргэн

Завханы Энхболдыг Төв аймгийнхан олон удаа сонгосондоо. Танигдаж ч чадсангүй, дорвитой бодлого, ажил ч хийсэнгүй. Элчин суучих хэмжээний төлөвшилтэй хүн байх.

Иргэн
Иргэн

Д.Батбаатар гэж ичих булчирхайгүй нөхөр. Мөнгө олохоор бол хаана ч хамаагүй давхиж явах юм.

иргэн
иргэн

ГХЯ-с төлөвлөж бэлдсэн мэргэжлийн, хэлтэй боловсон хүчнүүдээ томилж ажиллуулах тал дээр анхаарах цаг болсон. Дан улс төрийн томилгоонууд алдаа дутагдалтай шүү дээ....................

Зочин
Зочин

нам өтөрд үнэнч зүтгэсэн гавьяа шагнал байлгүй яхавдээ харин ч боломжийн хар тамхи зөөгөөд байхгүй хүмүүс томилогдож дээ

Иргэн
Иргэн

Монголын төр Нямаагийн Энхболдод өргүй л баймаар юм. Ах дүүс, худ ургаараа буруу замаар албан тушаалд очиж төрөөс шимэгчилж амьдрах юм. Хумсаа нуусан муур.

Зочин
Зочин

Энхболд хамгийн дориун улс төрч . Элдэв муу юманд оролцоод байдаггүй, олон долоон юм яриад гоншигноод байдаггүй, жинхэнэ монгол эр хүний шинжийг агуулсан хүн!!!

Back to top button