Нийгэм мэдээ

Дөрөв хоногийн өмнө 11 настай хүү угаартаж нас баржээ

2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цаг 25 минутад Сонгинохайрхан дүүргийн 41-р хороонд нэг том хүн, хоёр хүүхэд угаартсан байна гэх дуудлага бүртгэгджээ.

Түргэн тусламжийн баг хаяг дээр 11 минутын дараа очиход 11 настай эрэгтэй хүүхэд нас барсан байдалтай, 40 настай эмэгтэй хүн угаарын хүнд зэргийн хордлоготой байжээ. Тухайн эмэгтэй одоо эмчилгээ хийлгэж байгаа аж.

Зөвлөмж

  • Шөнө унтахынхаа өмнө зуухны хүхээгний хаалтыг битгий багасга! Манайхан дулаанаа барих гээд багасгаж нээдэг. Багасгамаар байгаа бол өдөр, орой хүмүүс байхад тодорхой хэмжээгээр багасга. Хэзээ ч битгий тултал нь хаа. Хамгийн гол нь унтахынхаа өмнө битгий багасгаж бай.
  • Зуухаа дүүртэл нүүрс битгий хийж бай. Яндангийн хоолой дээр нүүрс овоорох, эсвэл үнслэг ихтэй бол үнс овоороод таталт нь буураад угаарын хий гэр дотор ялгарах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
  • Аль болох өмнөх нүүрс шатаж дуусаагүй илчтэй, халуун байхад нь дээрээс нь шинэ нүүрсээ бага багаар хий. Ингэснээр утаа бага ялгарна. Угаарын хий ч багаар ялгарна.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

арчаагүй үр хүүхдээ хамгаалж чдахгүй эцэг эхчүүд гэж новшнууд

Зочин
Зочин

Гал түлж чадахгүй хүмүүсийг яана аа. Гал түлэхээ заалгана

Холбоотой мэдээ

Back to top button