НийгмийнСошиал трэнд

"Ice Top-ийн Б.Оргил-Эрдэнэ бичиг баримтаа хаясан, маргааш ар гэр нь ирж авахаар тохиролцсон"

"Ice Top" хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнэд холбогдох бичлэг олон нийтийн сүлжээнд түгээд байна. Тэрбээр хоёрдугаар сарын сүүлээр Макаод байгаа зураг, бичлэгийг нүүр хуудастаа нийтэлж байсан. Харин одоо Хонг Конгд байгаа аж.

Иймд Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонгконг хотод суух Ерөнхий консул О.Хулангаас энэ асуудлыг тодрууллаа.

Тэрбээр "БНХАУ-ын ЗЗОБ Хонконгийн Ванчай дүүргийн Цагдаагийн газраас 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өглөө 09.00 цагийн орчимд тус Ерөнхий консулын газрын суурин утас уруу холбогдож, өөрийгөө Монгол Улсын иргэн гэх бичиг баримтгүй нэгэн гудамжинд биеэ авч явах чадваргүй байдалтай байгаа талаар хэлээд орчуулгын дэмжлэг хүссэн.

Нөхцөл байдлыг газар дээр нь очиж үзэхэд тухайн иргэн гүн согтолттой, харилцах боломжгүй байсан тул Хонконгийн Ванчай дүүргийн Цагдаагийн газарт хүргэгдсэн.

Мөн өдрийн үдээс хойш түүнийг Ерөнхий консулын газарт авчирч ярилцахад 2024 оны 4 дүгээр сарын 14-15-ны шилжих шөнө гадуур явах үедээ гар утас, гадаад паспорт, банкны карттай жижиг цүнхээ үрэгдүүлсэн гэж мэдүүлсэн.

Улмаар түүний үрэгдүүлсэн эд зүйлийг Хонконгийн Ванчай дүүргийн Цагдаагийн газарт бүртгүүлж, ар гэртэйн холбоо барьж амьжиргааны мөнгөтэй залгуулаад байна.

Энэ хугацаанд ЕКГ-ын зүгээс түүнтэй дөрвөн удаа уулзаж, нийт 2800 хонконг доллар буюу 1 сая 200 мянган төгрөгийн мөнгөн тусламж үзүүлсэн бөгөөд тэрээр нутаг буцах хүсэлгүй байгаа тул буцах үнэмлэх авахаас татгалзсаар байгаа.

Мөн өдөр бүр түүний төрсөн дүүтэй холбогдож байна. Ар гэрт нь зөвлөсний дагуу маргааш (2024.04.25) түүний төрсөн дүү, найз нар нь ирж авахаар тохиролцсон.

Тэрбээр 2024 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр БНХАУ-ын Жухай хотоос Хонконгийн хилээр нэвтэрсэн бөгөөд ирэх 26-ны өдөр Хонконгт визгүй зорчих 14 хоногийн хугацаа нь дуусна" хэмээлээ.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-24 12:49

Нутагтаа ирмээр байна.

Зочин
Зочин
2024-04-24 13:11

бас нэг хартамхичныг авчирч яахнавдээ

Зочин
Зочин
2024-04-24 14:09

Хар тамхи гээд фэйсээрээ дүүрэн өөрөө бичээд байхад л архи гэж шаах юм аа! Хар тамхи болих хэрэгтэй

Зочин
Зочин
2024-04-24 14:15
Reply to  Зочин

Бас фэйстэй юу

Зочин
Зочин
2024-04-24 16:24

Ирэхгүй гэж бгаа м�##�ыг авчирч яадаг бнаа

Зочин
Зочин
2024-04-24 16:54

цааз�##�

Зочин
Зочин
2024-04-24 16:55

цаазаар авах хэрэгтэй

Зочин
Зочин
2024-04-25 08:04
Reply to  Зочин

Яасан гэж

Зочин
Зочин
2024-04-24 16:55

цаазаар авах хэрэгтэй

Зочин
Зочин
2024-04-24 18:45

Erguu nuhur ve. nutagta irehgui gd yadgiin! Hunii nutagt gemt heregt orootsoldchihoogui deeree irsen ni deer blguide !! Hende gunij tuniad bdgin

Булгаа
Булгаа
2024-04-24 23:49

Тиймэрхүү байд�##�тай мансуурсан хүн эд юмсаа хаана хаясанаа санах уу. Алдах биш хаясан л даа.

Хаха
Хаха
2024-04-25 07:14

Тэнэг л�##�ар хөгжилтэй шудрага шүүх шудрага иргэдтэй улс хөгждөг монгол шиг нам дагасан өлөн авилг�##�ч хулгаач том жижиг шимэгч хорхоонууд газар биш өөриигөө хөөрхии нэг удаа хаан гэж бодоод тасартлаа уужилдээ чааваас монгол шудрага ял авилгач хулгаачуудаа өгдөг болжээж энэ баян шарууд шиг амьдрана гэж

Altaa
Altaa
2024-04-25 08:15

З�##�уу хүн байж ингэж улс орны нэр гаргах шаардлагагүй л баймаар юм. Хүн өөрийнхөөрөө байж болно гэхдээ иймэрхүү ТЭНЭГЛЭЛ, СЭТГЭЦТЭЙ АЯТАЙ БАЙДАЛ ЧИНЬ ҮНЭХЭЭР ТААЛАГДАХГҮЙ Л БНА ШҮҮ, ДАХИЖ ИНГЭЖ АЯГЛАЖ ААШЛАХАА БОЛИОРОЙ ЧИ!!!

Altaa
Altaa
2024-04-25 08:16

ЗӨВ ЯВ!!! ...ЗАЛУУ ГУАЙ!!!... БАГА Л ТЭНЭГТЭЭРЭЙ ДЭЭ!!!...

МОНГОЛ
МОНГОЛ
2024-04-25 23:29

Хар тамхиндаа донтсон эргүү �####� дүүтэй нь цуг шоронд явуулах!!!

Зочин
Зочин
2024-04-26 08:31

Har m#l ulsin ner baastaj yavna

Gem
Gem
2024-04-26 11:37

ene hvn manai bairnd bdagshde dandaa sogtuu galzuun mdegdehgvil yawj bdagshde ghdee hvnd gem hohirol uchiruulad bdaggvi bh

Зочин
Зочин
2024-04-26 15:16

Бичиг баримт ,эд зүйлээ �##�дчихаад сэтгэлээр унаа биз тэгээд сэтгэлээ засахаар хар тамхи татав.

Зочин
Зочин
2024-04-26 16:20

Гадаадад Монголын нэрийн унагааж элэг доог болгуулж байснаас шууд �##�бадан ирүүлээд дахиж хилээр гарахыг нь хориглох хэрэгтэй. Монголд наадах чинь яаж ч чадахгүй, маяглав�##� шоронд л орно шдээ.

Холбоотой мэдээ

Back to top button