Нүүрсний сонсгол: Д.Бат-Эрдэнийн туслах байсан Р.Сэддорж 353.9 саяын урамшуулал авчээ

"Нүүрсний" гэх хэргийн нотлон баримтыг шинжлэн судлах түр хорооны хуралдаан Төрийн ордонд болж байна.
Сонсголын эхэнд орон нутгийн жижиг Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн гишүүдэд 2014-2021 онд нийт 1.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон талаар шинжээчийн дүгнэлтийг танилцууллаа.
Шинжээчийн танилцуулснаар, "Тавантолгой ХК"-ийн ТУЗ-ийн тогтоол болон мөнгөн гүйлгээг хянаж үзэхэд ТУЗ-ийн гишүүдэд 2014-2021 оны хооронд 1.7 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг олгожээ.
Тухайлбал, "Ажнай" Д.Бат-Эрдэнэ 51.1 сая төгрөг, Р.Сэддорж 353.9 сая төгрөгийн урамшуулал авсан аж. Р.Сэддоржийн хувьд 2014-2020 онд Гүйцэтгэх захирлаар ажилласан.
Өнөөгийн Засаг дарга Р.Сэддорж: 2002 онд их сургуулиа төгсмөгцөө "Ажнай корпораци”-д маркетингийн албаны даргаар ажилд орж байсан намтартай. 2004 онд Д.Бат-Эрдэнийг УИХ-ын гишүүн болоход туслах нь болж, 2012 оны сонгуулиар дахин сонгогдоход мөн л туслах, зөвлөх болж байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Урамшуул�##� авсан буруу биш. Хажууд нь хамт байсан хүндээ ийм урамшуул�##� өгч байгаа нь эр хүний жудагтай нөхөр байна.
Ene bol jijig dunguud baish dee, minii jiliin uramshuulal ch 50 say hurne, dundaj company-iin manager-iin l bonus biz dee
Өмнөговийн засаг дарга нүүрсний хулгайч Бат-Эрдэнийн утсан хүүхэлдэй юмаа даа.
shuud horiod shalgaldaaa
350 сая ч одоо бол нэг их мөнгө бишшүү дээ !
Зөв бна