Нийгмийн

Глобал Монтессори: Түлсэн үйлдэл нь санаатай байгаагүй

Өнөөдөр /2019.11.11/ нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа зээ охиных нь гарыг түлсэн хариуцлагагүй цэцэрлэгийн талаар мэдээлжээ. Тодруулбал, нэр бүхий цэцэрлэг нь 11 дүгээр сарын 05-ны өдөр гурван настай хүүхдийг унтаагүй гэх шалтгаанаар индүүний өрөөнд оруулан гарыг нь түлсэн гэжээ. Улсын цэцэрлэгт орон тоо байхгүй, хувийн цэцэрлэг нь өндөр төлбөртэй ч ийм эрсдэл дагуулж буйд харамсаж буйгаа хохирогчийн эмээ Д.Б өгүүлсэн тухай бид өмнө мэдээлсэн.

Уг мэдээллийн дараа "Глобал Монтессори" цэцэрлэг тун удалгүй өөрийн цахим хуудаснаа дараах мэдэгдлийг байршуулжээ.

ҮҮНД, "Нийгэмд албан бус, сөрөг мэдээллийг санаатайгаар тарааж дур зоргоороо бичиж бусдын анхаарлыг өөртөө татаж байгаа Х-ийн аав ээж, эмээ өвөө нарт хариу хүргүүлж байна.

1. Эцэг эх, эмээ нь хувийн цэцэрлэгтэй ч манай цэцэрлэгт хүүхдээ явуулдаг нэг айлын хоёр аутизмтай хүүхэд энэ цэцэрлэгт бэлтгэл болон дунд бүлэгт хоёр дахь жилдээ суралцаж байгаа нь үнэн.

2. Тус цэцэрлэгийн нэрийг гутаан доромжилж Америк явж эмчлүүлэх эмчилгээний зардал /ээж нь/ нэхсэн, дараагийн уулзалтаар Солонгос улсад эмчлүүлэх зардлыг /аав нь/ нэхсэн боловч бид шийдэж өгөх боломжгүй тул ийм мэдэгдэл цацсанд харамсаж байна. Энэ үйлдэл нь санаатай байгаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Тухайн үеийн камерийн бичлэг эцэг эхэд нь өгч явуулсан болно. Хууль хяналтын байгууллагаар шалгуулан үнэн зөв хариу мэдэгдэл өгөх хүртэл та бүхнийг ухаалгаар хандана гэдэгт итгэлтэй байна" гэсэн байна.

Жич: Уг мэдэгдлийг цэцэрлэгийн зүгээс тун удалгүй устгасан байв.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button