Гадаад мэдээДЭЛХИЙ

Хүний эс ашиглан бүтээсэн робот эрдэмтдийг гайхшруулав

Эрдэмтэд хүний эс ашиглан бичил хэмжээтэй робот бүтээжээ. Тус роботыг микроскопоор харахад хөдөлгөөнтэй байснаас гадна ирээдүйд шарх эсвэл гэмтсэн эдийг эдгээхэд тус болж магадгүй аж.

Тафтсын их сургууль болон Харвардын их сургууль дахь Висс институтийн эрдэмтэд тэдгээр роботуудыг бүтээж антробот хэмээн нэрлэжээ. Тэд Африкийн сарвуутай мэлхийн (Ксенопус лаевис) үр хөврөлөөс гаргаж авсан үүдэл эсээс ксенобот нэртэй робот бүтээсэн эрдэмтдийн ажлаас сэдэвлэн антроботыг бүтээсэн байна.

Судалгааг бичсэн эрдэмтдийн нэг болох Майкл Левин “Хэдийгээр антроботууд амьд ч гэсэн тэд амьдралын циклгүй учир жинхэнэ амьд организм биш юм” гэж хэлжээ. Аливаа амьд организм өсөж хөгжин, хуваагдан үхдэг амьдралын циклтэй байдаг билээ. Харин антробот ийм циклгүй аж.

Эрдэмтэд хүний цагаан мөгөөрсөн хоолойноос авсан эсүүдийг ашиглан антроботыг бүтээсэн байна. Мөгөөрсөн хоолойн эсүүд нь гадаргуу дээрээ жижиг, жижиг үс мэт бүтэцтэй юм. Ийм үслэг бүтэц нь антроботыг хөдөлгөөнтэй болгож магадгүй гэж үзсэн тул мөгөөрсөн хоолойн эсийг сонгож авсан байна.

Судалгааг хамтран бичсэн Жизем Гумускаяа тэдгээр эсүүд дээр хөгжилд нь нөлөөлөх олон янзын химийн бодисуудыг туршиж үзжээ. Ингэснээр үслэг бүтэц нь сэлүүр мэт хөдөлж эхэлсэн юм.

Жизем Гумускаяа

Антроботууд өөр өөр хэлбэр дүрстэй үүссэн байна. Зарим нь бөмбөрцөг хэлбэртэй бөгөөд бүхэлдээ үсээр бүрхэгдсэн байсан бол зарим нь зууван хэлбэртэй үс нь жигд бус хуваарилагдсан байжээ. Мөн зарим антроботууд урагш чиглэлд хөдөлсөн бол бусад нь эргэлдэж эсвэл байрандаа чичрэх хөдөлгөөн хийсэн аж.

Антроботууд (ногоон) мэдрэлийн эдийг бүрхсэн байдал

Эрдэмтдийн гол зорилго нь антроботуудыг анагаах ухаанд ашиглаж болох эсэхийг мэдэх. Хамгийн сонирхолтой нь антроботууд гэмтсэн мэдрэлийн эсийг нөхөн төлжихөд түлхэц үзүүлжээ. Тус судалгааг уншсан Германы Фрайбургийн их сургуулийн эрдэмтэн Фалк Таубер антроботууд хүний мэдрэлийн эс дээр очоод гэмтлийг нь нөхөж, хачирхалтай үйлдэл үзүүлсэн гэж хэлсэн юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хэн ч биш
Хэн ч биш
12 сар 5, 2023 10:49

Энэ бол ахиц дэвшил. Гэвч цаанаа амьд хүмүүс дээр туршилт хийгдэж л байж таарна. Алив хөгжил дэвшил угаасаа золиос шаарддаг л даа

Холбоотой мэдээ

Back to top button