Нийгэм мэдээ

Мөнххайрханы байгалийн цогцолбор газрын камерт цоохор ирвэсийн дүрс бичигджээ

Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч Т.Энхцагааны байрлуулсан камерт цоохор ирвэсийн дүрс бичигджээ. Манай улсад нас бие гүйцсэн 1000 орчим цоохор ирвэс байдаг. Цоохор ирвэс Монгол Алтай, Говь-Алтай, Хангай, Соёны нуруудыг дамнан ойролцоогоор 327 мянган км квадрат газар нутагт тархан амьдардаг байна.

Монгол орон дэлхийд цоохор ирвэсийн тоо толгойгоороо Хятад улсын дараа буюу хоёрдугаарт ордог улс болжээ.

Сонирхуулахад, Цоохор ирвэс нь өндөр уулын экосистемийн гол махчин амьтан. Тухайн ууланд ирвэс байх нь тэр уулын экосистем бүхэлдээ эрүүл саруул, унаган төрхөө хадгалж байгаагийн нотолгоо болдог. Тэнд байгаа аргаль, янгир, нэн ховор ургамал гэх мэт биологийн олон янз байдлын оршин тогтох зохилдлогоо хүртэл цоохор ирвэстэй уялдаатай байдаг. Ирвэс байхгүй бол өндөр уулын өвсөн тэжээлт амьтдын тоо толгойн зохицуулга алдагдаж, тухайн уул хэт талхлагдаж, хөрсний элэгдэл нэмэгдэх зэргээр унаган төрх нь алдагдаж, экологийн хувьд тааламжгүй нөхцөл үүсэж байгаагийн дохио болдог байна.

Мөнххайрханы байгалийн цогцолбор газрын камерын бичлэг

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 6, 2023 18:31

АЛь АЙМГИЙГ Нь БИЧЭЭГҮЙ ТУЛ СОНИРХОЛТОЙ БАЙСАНГҮЙ. мЭДЭЭНД ОРУУЛСНЫГ БОДВОЛ БАРУУН ХОЙД ЗҮГ МЭТ.ЭСВЭЛ БАЙДАГ Л ТАРХСАН НУТАГ ӨМНӨД; НУТГИЙН БАРУУН ӨМНӨД ХЭСЭГ БАЙХ.

Холбоотой мэдээ

Back to top button