Гадаад мэдээДЭЛХИЙ

Женни, V хоёр салсан уу

“BLACKPINK” хамтлагийн Женни болон “BTS”-ийн V буюу Ким Тэхён нар үерхлийн харилцаа үүсгэсэн гэж яригдаад байсан. Тэгвэл Өмнөд Солонгосын хөгжмийн салбарын эх сурвалжууд тэднийг салсан гэж лхагва гарагт /2023.12.06/ мэдэгджээ

Өнгөрсөн жил Женни, Техён хоёр Чэжү аралд хамт цагийг өнгөрүүлсэн гэх зургууд цацагдсаны дараа тэднийг үерхэж эхэлсэн гэх яриа гарсан билээ. Мөн өнгөрсөн тавдугаар сард тэднийг Парист болзож байгааг харуулсан бичлэг нийтлэгдсэн юм.

Одоогийн байдлаар тэдний харьяалагддаг агентлагууд хосууд салсан гэх яриан дээр мэдэгдэл гаргаагүй байна. 27 настай Тэхён ирэх долоо хоногийн даваа гарагт /2023.12.11/ цэргийн алба хааж эхлэх билээ. Түүнтэй хамт RM, Жимин, Жонгүг нар цэргийн алба хаана гэж эх сурвалжууд мэдээлсэн.

Харин “YG Entertainment” лхагва гарагт “BLACKPINK” хамтлаг гэрээгээ сунгасан гэж албан ёсоор мэдэгдсэн юм. Гэхдээ хамтлагийн дөрвөн гишүүд тус энтертайнменттай хувийн гэрээгээ сунгасан эсэх нь тодорхойгүй. Тэд зөвхөн хамтлагаар үйл ажиллагаа явуулах гэрээнд л гарын үсэг зурсан байгаа юм.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Mick
Mick
12 сар 9, 2023 21:51

ter v yamar ix zantai ta nar medexgvi baix

Холбоотой мэдээ

Back to top button