Н.Өнөрцэцэгийн асуудлыг IFEX байгууллага нийтэлж, эрх нь зөрчигдсөн ОУ-ын сэтгүүлчдийн мэдээллийн санд бүртгэгдлээ

Zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорьсноос хойш гурав дахь өдөр өнгөрөх гэж байна. Тэгвэл үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн төлөө ажилладаг ”IFEX” байгууллагад "Глоб интернэшнл" төвөөс сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй холбоотой асуудлаар ханджээ.
Уншигчдад мэдээлэл өгөхөд, ”IFEX” байгууллага нь дэлхийн 70 оронд 100 гаруй гишүүнчлэлтэй. Тус байгууллага өөрийн вэб хуудастаа эрх зөрчигдсөн сэтгүүлчдийн асуудлаар мэдээ нийтлэл гаргадаг бөгөөд ингэснээр тус байгууллагаар дамжуулан сэтгүүлчийн асуудал олон улсын анхаарлын төвд очдог байна.
Мөн улмаар дэлхий даяар эрх нь зөрчигдсөн сэтгүүлчдийн мэдээллийн санд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн асуудал албан ёсоор бүртгэгдэж байгаа юм.
Глоб интернэшнл төвөөс тус байгууллагад хүргүүлсэн албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МЭДЭГДЭЛ
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хилээр гарахыг хязгаарласан ба мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг хязгаарлах талаар шүүхээс хэлэлцсэн нь сэтгүүл зүйн үйл ажиллагааг зүй бусаар хязгаарлахад хүргэж байна
Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг фэйсбүүк дэх хуудсаараа өндөр настай хүн оролцож буй шүүх хуралдааныг олон цагаар үргэлжлүүлэн явуулж байгаа нь хүнлэг бус явдал гэх утгатай нийтлэл оруулсантай нь холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мөрдөн байцаах байгууллагад гомдол гаргасан.
Үүний дагуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл буюу “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэгт яллагдагчаар татсан байна. Энэ зүйлд зааснаар “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.”
Энэ зүйл, заалт нь шүүгчийн хараат бус байдал, ажил хэргийн нэр хүндэд халдсан гэх гомдолтой хамааралгүй бөгөөд зөвхөн хувь хүний нэр төр, алдар хүндийг хамгаалахтай холбоотой зохицуулалт юм. Эрүүгийн хуульд “21.6 дугаар зүйл.Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, иргэдийн төлөөлөгчид хууль бусаар нөлөөлөх” гэмт хэрэг, Зөрчлийн тухай хуульд “15.4 дүгээр зүйл.Шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдох” гэмт хэрэг, зөрчлийг зохицуулсан бөгөөд эдгээр гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй үйлдлийг “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэгт хамаатуулан шалгаж байна гэж үзэж байна.
Түүнчлэн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас “...Өөрийн цахим хаяг болох “Unurtsetseg Naran” гэх фейсбүүк хаягаар шүүгчийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, олон нийтийг төөрөгдүүлсэн илт худал мэдээллүүдийг олон нийтийн цахим сүлжээ буюу фейсбүүк орчинд тараасан” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан сэтгүүлч Н.Өнөрцэцэгт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүхээс прокурорын саналыг хүлээн авч, 2023.11.29-ний өдрөөс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан.
Үүнээс гадна Чингэлтэй дүүргийн прокурорын газраас “...тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, хэргийн талаар цахим орчинд хандах үйл ажиллагааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх...” таслан сэргийлэх арга хэмжээг авхуулахаар санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хянан хэлэлцсэн. Шүүхээс “сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан буюу мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хүрээнд явуулахад саад учруулах нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Хэргийн талаар цахим орчинд хандах үйл ажиллагааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх гэсэн таслан сэргийлэх арга хэмжээг шүүхээс авах боломжгүй юм” гэж дүгнэсэн боловч “...мэргэжлийн үйл ажиллагаагаа ашиглан олон нийтийг төөрөгдүүлэх, тодорхой үйлдэлд уриалах, жагсаал цуглаан зохион байгуулах, хүний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаах, доромжлох зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахуйц үйлдлийг хийх нь яллагдагчид хуульд заасны дагуу албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болохыг анхаарах нь зүйтэй” гэсэн нь түүнийг мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбоотойгоор цагдан хорих эрсдэл байгаа болохыг харуулж байна.
Түүнчлэн гэм бурууг шүүхээр тогтоогоогүй үед 2023.12.01-ний өдөр мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрлөөр zarig.mn вэб сайт, фэйсбүүк хуудас, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хувийн цахим хаягийг хаах арга хэмжээг Харилцаа холбооны зохицуулах хорооноос авсан нь сэтгүүл зүйн үйл ажиллагаа, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг шүүхийн шийдвэргүйгээр, захиргааны байгууллагаас хязгаарласан ноцтой асуудал юм
Эрүүгийн хуульд гүтгэх, доромжлох гэмт хэргийг тусгах нь хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хэтрүүлэн хязгаарлах, сэтгүүл зүйн үйл ажиллагаанд цензур тогтоох үр дагавартай болохыг хүний эрхийн олон улсын байгууллагууд буюу Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний байгууллагуудын онцгойлон анхааруулсан байдаг. Тодруулбал, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс 2015 онд Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний II илтгэлийг хэлэлцэж өгсөн 150 зөвлөмжийг манай улс хэрэгжүүлэх үүрэг амлалт авч, Засгийн газрын 2016 оны 204 дүгээр тогтоолоор тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөг баталсан бөгөөд уг төлөвлөгөөнд гүтгэх, доромжлох үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоо болих асуудлыг судалж шийдвэрлэхээр заасан. Улмаар Улсын Их Хурлаас 2015 онд баталсан, 2017 оноос үйлчилсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад доромжлох, гүтгэх үйлдлийг хасаж хуульчилсан.
Гэвч “жижиг гэмт хэргийн хууль” гэгддэг Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлд “Гүтгэх” зөрчлийг хуульчилсан, 2020.01.10-ны өдөр Зөрчлийн тухай хуулиас “Гүтгэх” зөрчлийг хасч, Эрүүгийн хуульд “13.14 дүгээр зүйл.Худал мэдээлэл тараах” гэж нэрлэн нэмсэн. Үүнтэй холбоотойгоор 2020.11.04-ний өдөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлыг хянан хэлэлцэх ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-ийн Ажлын хэсгийн 36 дугаар чуулганаар Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний гуравдугаар илтгэлийг хэлэлцүүлэх үеэр өгсөн зөвлөмжид “Гүтгэх, доромжлох үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх арга хэмжээ авах замаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан болон иргэний нийгмийн идэвхтнүүд ямарваа шийтгэл хүлээхээс айж эмээх зүйлгүйгээр үйл ажиллагаагаа олон улсын стандартын дагуу чөлөөтэй явуулах нөхцөлийг хангах” гэж заасан. Үүнийг баталгаажуулж НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2021.03.16-ны өдрийн 46/105 тоот тогтоол гарсан.
Түүнчлэн, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын төрөлжсөн байгууллага буюу ЮНЕСКО-гийн “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба хэвлэл мэдээллийн хөгжлийн дэлхийн чиг хандлага”-ын тайланд “гүтгэх, доромжлох үйлдлийг эрүүжүүлэх замаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлах явдал дэлхий даяар нэмэгдэж байна. Гүтгэх, доромжлохтой холбоотой асуудлыг шүүхийн бус журмаар буюу хэвлэлийн зөвлөл зэрэг хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын механизмаар шийдвэрлэх нь зүйтэй байна” гэж дүгнэсэн.
Иймд Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хилээр гарахыг хязгаарласан ба мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг хязгаарлах талаар шүүхээс хэлэлцсэн, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйтэй холбоотой асуудлыг эрүүгийн хэргийн журмаар мөрдөн шалгаж, яллаж байгаа нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг баталгаажуулсан олон улсын гэрээ, Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй байгааг анхаарч, сэтгүүл зүйн үйл ажиллагаанд цензур тогтоохгүй байхыг шаардаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сонгуульшдээ бузар авилгачид
түй май монголын сэтгүүлч нар жинхэнэ пязда нар байдаг.
олон улсын сэтгүүл зүйн байгуулага ха�##�т гэрээ хииж улс орныг худ�##�дан тонон дээрэмдэгсэдтэй нэг хөнжилд орох уу.
Монгол сэтгүүлч гэж ямар үхсэн ац байдгтин
Хохь нь пязда минь.Хэн чамайг шударга бус юманд оролцож мөнгө олох гэж д�##�дгана гэсэн юм.Тэгээд чадаагүй болохоороо боож үхэх гэж яваа биз..
Олон улсын хориг тавь
Рекет хийж дэлбэ баяжсан эмэгтэй Монголд бол бас байнаа байна
Мэргэжлээрээ шантааж хийдэг хүнийг өмөөрч байгаа юм уу. Засгийн газрын гадаа сууж байгаа эмэгтэйг ингэж өмөөрөөсэй энэ гадны байгууллага нь
Энэ гадны байгуулга нь адилхан хулгайч нарын байгуулга хулгайч хулгайчаа өмөөрсөн асууд�##� бна тэглээ ч бүрэн тусгаар тогтносон улсын асууд�##� эн гадны гуйлагчин хулгайч нарт түйч хамаагүй укр шигээ санаагүй биздээ тийм ч амархан дээрэлхчих улс бишшүү хойно урдаа дэлхийн 2 топ хөрштэй улсыг өөрсдийгөө л хичээ сөнөчихгүй шиг
Авилга шантааж хулгай хийсэн хүнийг монгол улс өөрөө мэдэж шийтгэнэ. авилга шантаажийг өмөөрч байгаа энэ олон улсын байгуллагыг олон улсын шүүхэд өгөх хэрэгтэй. Ямар даварцсан бааснууд вэ.
Энэ хувь хүнтэй нь холбоотой асууд�##� шүү. Ажил мэргэжилтэй нь огт холбоогүй
Setduulchid gej yu bhav heruulch shunaltsi avgai nar ene mergejlig gutaaj bgaa.. Ugee oligtoihon evluuleed bichij chadahgui zuv bichgin nil aldaa .Ene hunig shalgaj heregtei bolood l sjalgaj bgaa bh undeslelgui horongojson hun . Shudarga setguulch ingej bayajihgui
Өмхий махтайгаа тэр америкдаа очиж амьдар . Хэрүүлийн бузар
Өнөр цэцгийн 100% буруу гадны нөлөөлөл орох чсгүй...
Шүүх,Хуулийн байгууллагаас өмнө бусдыг яллачихдаг яасан том санаатай масс ихдээ вэ.Бусдын үгийг сонсонгуутаа хажууд нь хамт байсан юм шиг шууд нотолдог эргүү масс ирэх жил бас л сонгууль өгнө.Удирдлагатай машин шиг өөрсдийгөө боловсролтой гэж бүлтэрсэн хэдэн дипломны гол бас бу�####�д амьдр�##� заана тэ.хаха
Өнөрцэцгийг өмөөрөөд өөрсдөө гэмтэй нөхөд
Сэтгүүлч гэж ажлы шугамаар нь хорьж ш�##�гаагүй хувь хүний хууль бус үйлдэлд нь хариуцлага тооцохоор хорьж ш�##�гаж байгаа юм тэр нэг хэн ч мэдэхгүй мэдэгдэл хийдэг гадны байгууллага бол түй май шүү? эзэн нь хүний мэдэж хууль нь хэрэгээ хашдаг юм
Монголын сэтгүүлчдийн нэр хүндийг унагаж байна
Үхсэн ацаараа та нарын нэр хүнд гж юу бдгын гуйлагчингууд хаха
Монголын олон зуун шударга сэтгүүлчдийн нэр төрийг сэвтээж байдаг энэ хүүхнийг дагаж сэвээд байх хэрэггүй дээ.
Хүн гэмээ, тэмээ гэдгэрээ мэддэггүй гэдэг. Энэ хүүхний үнэн царай илчлэгдэж л таарна
Яанаа ха�##�тын гэрээ нэртэй авилг�##� нь ил болж дэлхий даяар булайгаа чирэх нь
Монголын төрийнхэн мөнгө идэхгүй с�##�бар нэгч �##�гаа хөгжлийн эсрэг төрд гараад ах дүү найз нөхөд хүү охинтойгоо нийлээд цөлмөж бна энийг олж дугарах хүн ганцхан сэтгүүллчид байхаа
Сэтгүүлч д нийгмийн хурц асууд�##� ил гаргадаг юм.ок.тэгж байж улс орон хөгжинө,дэвшинэ.муу муухай хог новш илэрч байж Монгол улс хөгжинө .сайн цаг ирнэ дэ...
Яар�##�тай суллахыг шаардаж байна
Авилг�##�ч шантаажны тэнэг авгай үмхий махтайгаа үмхий хужаа нартайгаа д�##�д орооч �######�аа
энэ ч дэндэнээ Эхлээд зөв буруугаа тогтоолго үнэн сенсацич
үнэний дуу хоолой болдог сэтгүүлчид эрхээ ха�##�гаж болохгүй тэгвэл Монгол улс юу болох вэ шиидэхгүй байв�##� ОУ ын шүүх сэтгүүлчдийн холбоонд хандах нь зүйтэй
Сэтгүүлчээ ха�##�тын гэрээ хийдэг, мөнгөний сэтгүүлч, эрх мэдэлтний гар хөл болдог, сенсаацаар увайгүй үйлдлүүдийг х�##�х�##�дгийг нь дурдсануу
Mongotei bn da onoroo oor setguulch bsan hen ch toohgui
Монгол Улсын хуулийн байгууллагын үйл ажиллагаа шийдвэрт гаднын нэг байгууллагыг ороцуулж буруутгах гэх нь харинч буруу юм бишүү. ..