ДЭЛХИЙ

Католик сүмийн эцэг 11 настай охинд бэлгийн дарамт үзүүлсэн нь нууц бичлэгээр тогтоогджээ

Католик сүмийн ламтны бэлгийн сэдэлтэй зүй бус авирыг тэвчиж ирсэн 11 настай Итали гаралтай охин нэг удаагийн үйлдлийг нь гар утсаараа бичлэг хийн баримтжуулж, олон нийтэд цацсан нь "Баатар” хэмээн яригдах шалтгаан боллоо.

Хэрэг явдлыг тодруулбал, 59 настай эцэг Мишель Моттола дээр дурьдсан бага насны охинд бэлгийн дарамт үзүүлж байсан нь нотлогдож, баривчлагдаад байгаа аж. Тэрбээр үүний өмнө мөн ийм төрлийн хэргээр шүүхэд дуудагдаж байсан боловч ямар нэг ял шийтгэл хүртээгүй юм байна. Чухал нь, тэр охинд удаа дараа эл үйлдлийг гаргасан боловч тур бүртээ "Чамайг хэн ч сонсохгүй. Зүгээр л миний хэлснийг хийсэн чинь аминд өлзийтэй” гэх зэргээр дарамталж байжээ.

Харин охин гар утсаараа бичлэг хийн баримтжуулж, үүнийг нутгийн хэвлэлийн агентлаг болох La Lene-д хүргэж өгснөөр, тус бичлэг телевизийн шоугаар цацагдсан байна. Үүнд ламтан охинд бүдүүлэг үгсийн цаг тутас хэлж, "Чамд хайртай гэдгийг минь мэднэ биз дээ? Дахиад ганцхан л үнсэлт, гуйж байна” хэмээж буй нь бууж үлдсэн аж. Цаашлаад охины орь дуу тавин уйлж байгааг сонсох боломжтой байжээ.

Амь насанд заналхийлсэн нөхцөл байдалд эрэлхгээр хандаж, гэмт үйлдлийг таслан зогсоож чадсан эл 11 настай охин олон хүнээс хүндэтгэл, бахархал хүлээж байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
dar
dar
2019-11-12 12:39

lim jaakhan okhin... ene erchuud yagaad lim buzar yum beeee

Холбоотой мэдээ

Back to top button