Д.Тогтохсүрэн: Сонгуулийн тойргуудыг томсгож, бүсчлэхэд санал нэгдлээ

МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан боллоо.
Үүгээр хоёр асуудал хэлэлцжээ.
Нэгт, 2024 оны сонгуулийн тойрог, мандат.
Хоёрт, эрчим хүчний сайд, УУХҮ-ийн сайд нарын мэдээллийг сонссон байна.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн,
Хоёрдугаар сарын 1-нээс өмнө тойрог, мандатын тоо, сонгуулийн тов зэргээр тогтоол гаргадаг. Иймд сонгуулийн тойрогтой холбоотой асуудлыг одоогоос ярих нь зүйтэй. Улсын хэмжээнд 76 мандаттай 29 тойрог байгаа. Нэг хэсэг бид 76 мандат, 76 тойрогтой байсан. 2020 оны сонгуульд 29 тойргоор орсон.
Намын бүлэг хэлэлцэж, нэгдүгээрт улс орноо бодсон, хөгжилд хувь нэмэр оруулах, ялангуяа ҮХНӨ-ийг амилуулж чадах тогтолцоо хэрэгтэй гэж үзсэн. Хоёрт, хот ба хөдөөгийн хөгжлийг тэнцвэртэй хангах, хөгжлийг нэг биш олон төвтэй тогтолцоо хэрэгтэй. Гуравт, сонгуульд нөлөөлдөг нөлөөллүүдийг байхгүй болгох ёстой.
Ийм учраас сонгуулийн бүсчилсэн тойрог байгуулах асуудлыг судална. Ялангуяа бусад намуудад. Гэхдээ энэ асуудлыг манай нам дангаараа шийдэж болохгүй. Тэдний саналыг авсны үндсэн дээр шийдэх нь зүйтэй.
Хоёрдугаарт, Ц.Баярсайхан гишүүн санал тавьсан, Завхан аймгийн 21 суманд тог тасарсан байна. Энэ нөхцөл байдалд Эрчим хүчний сайд ямар арга хэмжээ авч буй талаарх мэдээллийг сонслоо. Мөн УУХҮ-ийн сайдаас шатахууны хангамжийн талаар ээлжит мэдээлэл сонссон. Ж.Ганбаатар сайд өөрөө хэвлэлд мэдээлэл өгсөн байна. Нэг талаар тээвэрлэлт, нийлүүлэлтийн асуудал боловч нөгөө талаас хэрэглээтэй холбоотой болж таарч байна. Иймд тодорхой арга хэмжээнүүдийг яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна гэж чиглэл болгосон.
-Нийт хэдэн бүс гэж тооцох вэ. Улаанбаатар хот ямар хэлбэрээр бүсчлэгдэх вэ?
-Эцэслэж тогтоогүй байна. Одоо Монгол Улс таван бүстэй. Таван бүс дээр явах бололцоо бий. Таван бүсээр явахаар зарим хүмүүс том гэж үзэж байна. 15 хоногийн сурталчилгаатай. Үүнээс арай багасгах уу, ийм байх уу гэдгийг улс төрийн намуудтай ярилцах, зөвшилцөх хэрэгтэй.
Улсын хэмжээнд 29 тойрог байгаа. 22 тойрог нь орон нутагт, 7 нь Улаанбаатарт. Иймд мэдээж тойрог багасна. Тойргуудын асуудал явцын дунд ярилцаж, тал талаасаа ойлголцсоны дүнд шийдэгдэнэ. Аль болох л томруулъя гэдэг шийдвэрт хүрээд байгаа юм.
-Бүсчлэхээр мандатын тоонд өөрчлөлт орох уу?
-Мандатын тоог тогтооход газар нутгийн хэмжээ, хүн амын тоо, засаг захиргааны нэгж гэсэн гурван хүчин зүйлийг авч үзнэ. Иймд мандатын тоо хөдөлнө. Гэхдээ Баян-Өлгий аймгийг аль болох хөндөхгүй байя гэсэн. Учир нь үндэстний цөөнх. Бусад нь бол нэгдэнэ, нийлнэ. 76 мандатын 52 нь орон нутагт байгаа. Хоёр мандат үндсэн хуулиар нэмэгдсэн. Иймд 78 мандатыг дээрх гурван хүчин зүйлээс хамаарч, шинэчилж тогтооно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БӨ-ийн казахууд бол үндэсний цөөнх биш оршин суух гуйж ирсэн дүрвэгсэд гэдгийг мэддэггүй бүлгийн дарга хөөрхий.
Монголчуудыг х�##�х,дөрвөд,хасагаар нь хуваах санаатай орос нохдууд ,тэдний гар хөл бологчид тонилцгоо
ХОВДГИЙН ГАЙ 1992 ОНД АНХ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛСНООР МОНГОЛЫН ХУВЬ ЗАЯА ХЭЛТИЙСЭН, ХАРАМСААД ХАРАМСААД БАРШГҮЙ ИХ ГАЙ ЗОВЛОНД УЛСАА ОРУУЛСАН, ОДОО Ч ҮЙЛЭЭ ҮЗЭЖ БАЙНА. АЛТ ХӨТӨЛБӨР ГЭЖ СОЛИОРЧ БАЯЛГИЙН ХАРААЛД ОРЖ САЙХАН ЭХ ОРОН, ЭХ БАЙГАЛЬ СҮЙРЧ, АРД ТҮМЭН УЛАНД ОРСОН П.ОЧИРБАТ, БАГАБАНДИ, ЭЛБЭГДОРЖИЙН ХӨРӨНГӨ ХУРААЖ ЯЛЛАХ ЁСТОЙ.