Улс төрийн мэдээ

Шатахууны нөөцийг "нууцалж", АМГТГ хоцорсон статистик үзүүлж байна

Сүүлийн нэг сарын хугацаанд дизель түлш болоод АИ-92 шатахуунд нийлүүлэлтийн шалтгаантай хомсдол үүсээд буй. Манай улсын гол нийлүүлэгч ОХУ-ын өвлийн дизель түлш болон шатахууны нөөц түүхэнд байгаагүй хэмжээнд хүрч буурснаар ийн нөхцөлд хүрчээ.

Эл асуудалтай холбогдуулан УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар өчигдөр /2023.12.11/ хийсэн мэдэгдэлдээ “Монгол Улсад шатахууны нөөц гэж байхгүй. Импортогч ААН-үүд л нөөцөлдөг. Тухайн нөөцийн мэдээлэл нь тус компаниудын мэдээлэл байдаг. Харин төрд онцгой байдал үүсэхээс сэргийлж Шадар сайдын мэдэлд тодорхой нөөц үүсгэдэг ч үүнийг мэдээлэх боломжгүй. Нууцын чанартай байх ёстой”  гэсэн юм.

Тэгвэл долоо хоног бүр АМГТГ-аас тогтмол нөөцийн мэдээллийг хүргэдэг цахим хуудаст шинээр мэдээлэл нэмэгдээгүй, хамгийн сүүлийн буюу арванхоёрдугаар сарын 05-ны өдрөөр таслагджээ. Тус мэдээлэлд “Улсын хэмжээнд 2023 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн байдлаар мэдээлсэн байна.

  • Нийт 67,280 тн шатахууны үлдэгдэлтэй байна. Дэлгэрүүлбэл:
  • А-80 автобензин 2,111 тн,
  • АИ-92 автобензин 23,312 тн,
  • АИ-95 автобензин 5,070 тн,
  • Дизель түлш 33,281 тн үлдэгдэлтэй буюу А-80 автобензин 13 хоног,
  • АИ-92 автобензин 19 хоног, АИ-95 автобензин 25 хоног,
  • Дизель түлш 14 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна” гэжээ.

Үүнтэй холбогдуулан АМГТГ-аас “Тодорхой шалтгааны улмаас бид хэвлэл мэдээллийн байгууллагаар шатахууны нөөцийг ил зарлах боломжгүй болсон. Бид иргэдийн мэдээлсэн санал гомдолд тулгуурлан хяналт шалгалтыг хийж байгаа” гэх тодруулгыг өглөө.

Дээрх нууцлалтай байдал нь "Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль"-ийн 8.1 буюу "Төрийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор мэдээлэл хариуцагчийн чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, хүний нөөц, төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, үзүүлж байгаа үйлчилгээ болон хуулиар хаалттай, хязгаарлалттай гэж тогтоосноос бусад мэдээллийг ил тод, нээлттэй байлгана" гэх заалттай харшаад буй юм.

Б.НАРМАНДАХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-12 23:25

l###r

Зочин
Зочин
2023-12-13 08:49

Hutsaad bgn bee yugiin nuutslaad bdin s#aa chin

ДД манан
ДД манан
2023-12-13 09:07

MANAN MANDTU GAI

Зочин
Зочин
2023-12-13 10:51

Үйлдвэр бариач ээ
Түүхий газрын тос гаргаж тэнэгтэж бхынхаа оронд

Зочин
Зочин
2023-12-13 11:20

хогийн улс

Холбоотой мэдээ

Back to top button