Хаяао Мияазакигийн “The Boy and the Heron” Хойд Америкийн бокс оффисыг тэргүүллээ

Японы алдарт “Ghibli” студийн захирал, кино найруулагч, манга зураач Хаяао Мияазакийн хамгийн сүүлд гаргасан “The Boy and the Heron” хүүхэлдэйн кино Хойд Америкийн бокс оффисыг тэргүүлсэн байна. Энэ нь Мияазакигийн найруулсан анимейшн Хойд Америкийн бокс оффисын тэргүүлсэн анхны тохиолдол юм.
Тус хүүхэлдэйн кино өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2023.12.08/ АНУ болон Канадад нээлтээ хийжээ. “The Boy and the Heron” кино өнгөрсөн амралтын өдрүүдэд 13 сая ам.долларын орлого олж Хойд Америкт нээлтээ хийсэн “Ghibli”-ийн кинонуудаас анхны гурван өдөртөө хамгийн их орлого олсон анимейшн болсон аж.

“The Boy and the Heron” анимейшн дээр ээж нь нас барсны дараа үл мэдэгдэх ертөнц рүү аялдаг хүүгийн талаар гардаг байна. Тус хүүхэлдэйн киноны ачаар Алтан бөмбөрцгийн кино наадмын шилдэг анимейшны төрөлд Мияазакийн нэр анхны удаа дэвшжээ.
Мөн тус хүүхэлдэйн киноны хөгжмийг бичсэн Жо Хисаши Алтан бөмбөрцгийн шилдэг хөгжмийн төрөлд нэр дэвшсэн байна.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.