Жагсаалтад найдаад тойргоо “услалгүй” орхигч

2024 оны УИХ-ын сонгуульд гол нөлөөллийг үзүүлэх чадамж бүхий улс төрийн намуудын жагсаалтыг хэн хэн тэргүүлэхээр яригдаж буй талаарх прогноз хүчтэй өрнөж буй цаг үе.
Тойргоо "услалгүй" хаясан Т.Доржханд одоохондоо жагсаалтаар гишүүн болох хувилбарт найдаж яваа.
ХҮН нам удирдлагын багаа шинэчилж, "боловсролтой" имидж бүрдүүлж байгаа гэх тусгалаар олон нийтэд харагдахыг хичээх болсон. Хөшигний ард уг намыг аль нэг улс төрийн намтай нэгдэж, сонгуульд өрсөлдөх хувилбар нэлээд яригдсан. Гэвч намын пи-арыг нь харахад тэд дангаар орохыг чухалчлах өнгө аястай.
Нөгөө талаар 2016 оны сонгууль холимог тогтолцоогоор явагдахаар яригдаж байх үед шинэхэн байгуулагдсан ХҮН-ынхан жагсаалтын эхний таван эрэмбээ 3-5 тэрбумаар үнэлж, уг операцыг Т.Доржханд удирдсан талаар нам дотроос нь мэдээлэгдэж байв.
Тийм үнэ цэнэтэй суудлаа энэ удаа намын даргын хувиар Т.Доржханд тэргүүлэх хувилбар яригдаж буй. Тэрбээр Хан-Уул дүүргээс УИХ-д сонгогдсон хэдий ч С.Одонтуяа гишүүний нэгэн адил тойргоо "услалгүй" хаясан тул судалгаа нь нэлээд муу гарсан гэгдэж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ха ха
Зөв байна ямар усны машин ажиллуулах гэж гишүүн болсон биш нийт монголын эрх ашгийн төлөө их хур�##�д суудаг
Зөв зөв