Улс төрийн халуун сэдэв

ЧУУЛГАН: 21 аймгийг ДОЛОО, хотыг ЗУРГААН тойрогт хуваасныг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг  хэлэлцэж байна.

УИХ-ын сонгуулийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 тойргоор явуулахаар төсөлд тусгаад байгаа юм.

21 аймгийн тойрогт хуваасан байдал:

  1. Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1-р тойрог;
  2. Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2-р тойрог;
  3. Баян-Өлгий аймаг 3-р тойрог;
  4. Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4-р тойрог;
  5. Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5-р тойрог;
  6. Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6-р тойрог;
  7. Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7-р тойрог;

Нийслэлийг тойрогт хуваасан байдал

  1. Баянзүрх дүүрэг 8-р тойрог;
  2. Баянгол дүүрэг 9-р тойрог;
  3. Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10-р тойрог;
  4. Сонгинохайрхан дүүрэг 11-р тойрог;
  5. Хан-Уул дүүрэг 12-р тойрог;
  6. Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13-р тойрог байхаар тооцсон байна.

Чуулганы эхэнд УИХ-ын гишүүд Баян-Өлгий аймгийг тусад нь нэг тойрог болгон хуваасныг шүүмжилсэн бол зарим бүсчлэлийг хуваалт хэт эрх баригч хүслээр хийгдсэнийг хөндсөн юм.

Тойргийн бүсчлэл хэлэлцэж буй чуулганы нэгдсэн хуралдааны шууд дамжуулалтыг хүлээн авна уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 21, 2023 12:57

За за одоо бүүр ЧӨТГӨРИЙН 13 ТОЙРОГ-той болох нь ээ

зочин
зочин
12 сар 21, 2023 13:40

баянөлгийг нэг торойг болгохыг эсэргүүцэж байна

Холбоотой мэдээ

Back to top button