УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Т.Бадамжунай-2", "Ц.Нямдорж-2"

Өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт /2023.12.22/ "нүүрсний хулгай"-н гэх хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өндөрлөсөн. Хамгийн сүүлийн өдөр гэрчээр дуудагдсан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ирээгүй.

Улмаар Төрийн ордонд түүнийг "нүүрсчин" хэмээн цоллосон.

Сонсголын сүүлийн өдөр “Админерал” ХХК-иар дамжуулан “МТАС” түншлэл “Бортээг”-ийн уурхайд 404 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олох боломжтой нүүрсний асуудал сөхөгдөв. “Админерал” ХХК-ийн дэд захирал Ц.Ламжавын төрсөн дүү Ц.Чулуунзагдтай нэгдмэл ашиг сонирхолтой этгээдээр Д.Амарбаясгалан нэрлэгдсэн.

Мөн эхнэрийн хамаарал бүхий “ЭСДЭ” ХХК гаалийн бүрдүүлэлтгүй 3.8 мянган тонн нүүрс хилээр гаргасан гэгдэв.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Өнгөн дээрээ ЭТТ ХК-ийн 700 тэрбумын нүүрс баяжуулах үйлдвэрийн тендер мэт боловч 404 их наяд төгрөгийн нүүрс борлуулах онцгой эрхийг ганцхан компанид өгсөн үйлдэл болж” хэмээн мэдэгдсэн.

Сонсголд ирээгүй ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Нүүрсний сонсголд улс төрийн захиалгаар миний тухай худал мэдээлэл гаргасанд харамсаж байна. Шүүхэд хандана” хэмээн цахим хуудаснаа мэдэгдсэн билээ.

Б.Энхбаяр сайд “Нүүрсний сонсголд гэрчээр дуудаад ирээгүй зугтсан нөхдүүд л дараа нь их юм бичих юм. Өөрсдөө ирээд тайлбалаа өгөх боломж нь байсан” гэж хариу барьжээ.

Тэд нүүрсний сонсголоос болж арсалдав.

“Д.Амарбаясгаланг хоёрдугаар Т.Бадамжунай. Б.Энхбаярыг хоёрдугаар Ц.Нямдорж” хэмээн ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин тодотгожээ.

Д.Амарбаясгалан бол ЗГХЭГ-ын даргын албан тушаал, генсекийн сэнтий давхар хашиж нам дотроо хүчирхэгжсэн дүр. Засгийн газрын гал тогоонд орохоосоо өмнө Тусгаар тогтнолын ордонд намынхаа гал тогоог баздаг байв. Төрт улсаа Төрийн ордноос биш Тусгаар тогтнолын ордноос засаглаж буй нь үнэн байв. Улмаар Засгийн газарт ороод намынхтайгаа баздаг болсон. Хоёр дахь “Жу” мөн.

Б.Энхбаяр бол Ц.Нямдоржийг “дисс” хийж гарч ирсэн дүр. “Ц.Нямдоржтой нам дотроо ил тод зөрчилдөж ирсэн ганц хүн” гэж намынхан нь ч, олон нийт ч хөөргөдөг байв. Ц.Нямдоржийг ЗГХЭГ-ын даргын суудлаас буух үес хоёрхон жилийн өмнө ч “Ц.Нямдорж бол “жаахан саатал” биш. Маш том саад” хэмээж байв. Хамгийн гол нь Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаас буусан цагаас яг таг биш ч түмэн баримт дэлгэж ярих зэргээр “шантаажист” байдал үзүүлэх болсон. Үүнийг нь “сайн хуульч”, “шударга улстөрч” гэж үнэлж ч байгаа юм. Гэтэл улс төрд хөл тэнцэх гэсэн арга саам байсан ч гэж хэлчхэд хол зөрөхгүй. Үүгээр Б.Энхбаярыг “хар хэрээ”, Ц.Нямдоржийг “цагаан тагтаа” гэж байгаа юм биш. Б.Энхбаяр нь Ц.Нямдоржоосоо нэг их хол зөрөхгүйд л байгаа юм.

Харин Д.Амарбаясгалан, Б.Энхбаяр нарын адилхан нь нэг нь БЗС-аас болж, нөгөө нь “нүүрс”-ний асуудлаас бол сонгуульд нэр дэвшиж чадахгүй, дэвшлээ гэхэд рейтингээсээ чамгүй доош татуулахаар байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 26, 2023 11:58

Ирээд улсад ажилласан бол боловсролын зээлийг төлөхгүй гэж бодож бна

Орд
Орд
12 сар 26, 2023 13:35

Амарбаясгланг угаасаа сүүлийн 3 жил Жунай2 гэж нэрлээд бсан. Саяны сонсголоос харсан чин Жунай1 ээсээ аймаар нөхөр бна. ТТ н баяжуулах үйлдвэр, Бортээгийн орд, 30 сая доллар, нүүрсний хулгайн тээвэр, эхнэр- ах-эгч-Өнөрөө-Мандарбаяр-чулуунзагд-ламжав гээд аймаар сүлжээ мафи үүсгэчихсэн тонуулчин бна.

Зочид
Зочид
12 сар 26, 2023 13:55

Амарбаясг�##�ан бол төрийн ордноос буё тусгаар тогтнолын ордон гэгдэхард түмний хөрөнгөөр бамригдсан МАН-ын цагаан байрнаас �##�бан уша�##�ыг хахууь авч зардаг, ЖДҮ-ийн санга шул�##�цсан, 60 тэрбумын хэргийн гол гэрч, нүүрсний хулгайг гэр бүлийн гишүүин хамт идэлцсэн хамгин шун�##�тай этгээд мөн. Энхбаяр аяхав сургуульд сурна гэж хэдэн доллар аваад сургуульд сурах гэж байт�##� нь �##�бан туша�##�д томилсон тул мөнгийг нь буцааж төлсөн л нэгэн. Энэ 2 хүний хооронд �##�д дэлэм �##�с хол ялгаа зай бий. Амарбаясг�##�ангийн хмагийн ил тод хулгай бол эхнэр Бямбасүржщэн нь компаниаараа нүүрс хулгайлж га�##�ьд бүртгүүлэлгүй нүүрс хулгайлсан гэмтэн мөн шүдээ. Баримтыг я�##�тай билээ

ЗочинЗочин
ЗочинЗочин
12 сар 26, 2023 14:29

Амарбаясг�##�ангийн ярьж хэлж хийж байгаа зүйл муу биш, монгол улсыг хөгжүүлэх бодлогыг эмх цэгцтэй илэрхийлж намынхаа шугамаар зохион байгуулж санаачлагатай ажллаж байгаа лидер гэж хардаг. Нүүрстэй холбоотой асуудлыг ш�##�гаж буруу зөвийг нь тогтоох ёстой.
Б.Энхбаярын хувьд хариуцсан яамаа хэрхэн зохион байгуулж удирдах нь чух�##�. Ц.Нямдорж ЗГХЭГ-ын дарга байхдаа яамдуудын дотроос ХЗДХ-ын яамыг тэргүүнээр ш�##�гаруулж шагнаж байсан. Энэ үзүүлэлтээс дордуулж яамаа удирдв�##� тааруухан удирдагч болно. Хэлж ярьж байгаагаараа шударга харагдах гэвэл Нямдоржтойгоо адилхан үнэлэгдэнэ. Хийж бүтээж байгаа үзүүлэлтээрээ шударга байв�##� олон түмэн дэмжинэ.

Зочин
Зочин
12 сар 26, 2023 16:20

Жунай нар ч аргагүй л өлөн байна даа

Зочин
Зочин
12 сар 26, 2023 17:45

Нээрээ яасан адилхан юмбэ хамаатнууд юм боловуу бүгд л хулгайч болж харагддаг болчиж

Холбоотой мэдээ

Back to top button