УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Шатахууны дамлан наймаа хэрээс хэтэрлээ, С.Ням-Эрдэнэ дарга ажлаа хийнэ үү

Өвлийн хүйтэн саруудад нийслэлчүүд шатахууны хомсдол, шударга бус түгээлттэй тулгараад удаж байна. Үнэ бүр хөөрөгдчихсөн. Одоо "шаглаж зарах" тухай зарууд цахим орчинд олширчээ.

Тухайлбал, "Нэг литр шатахууныг 2390 төгрөгөөр авчхаад 5500 төгрөгөөр худалдаж байна" гэх зар байгаа юм.

Өөрөөр хэлбэл, шатахуун дамлан борлуулалт ил цагаандаа гарлаа. "Зориудын хомсдол үүсгэж байгаа юу" гэх хардлага ч олон нийтэд бий.

Гэтэл хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хяналт шалгалтын ажлыг хийх чиг үүрэг бүхий Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Ням-Эрдэнэ таг чиг. Ажлаа хийж байгаа эсэх нь ч асар тодорхойгүй амар жимэр сууна.

Түүнийг Шадар сайд С.Амарсайхан томилуулсан.Тэрбээр өмнө нь Мэргэжлийн хяналт хийгээд Статистикийн газарт ажиллаж байсан.

ШӨХТГ гэдэг байгууллага энэ 2023 онд дөрвөн ч даргын нүүр үзчихсэн.

Энэ оны нэгдүгээр сарын 11-нд С.Мөнхчулууныг Засгийн газрын хуралдаанаар чөлөөлсөн. Түүний дараа НЗДТГ-т ажиллаж байсан Ц.Уртнасанг хоёрдугаар сард уг албан тушаалд суулгасан. Гурван сар ажилласан Ц.Уртнасанг "Хөгжлийн банк"-ны дарга асан Н.Мандуулаар тавдугаар сарын 22-нд сольсон. Улмаар Н.Мандуул 46 хоног ажилласны эцэст албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн юм. Наймдугаар сараас хойш С.Ням-Эрдэнэ ирчихсэн суугаа билээ.

Удирдлага нь тогтворгүй, хийж буй ажил нь ч таг чиг амар жимэр байгууллага нэг ширхэг байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сүржин нэртэй даржин газар гэж. Ажлаа хийж чадахгүй бол чаддаг нэгэнд нь өг

Зочинзочин
Зочинзочин

Энэ байгууллага одоо байгаа юмуу.дарга цэрэг арай цалин авдаггүй байлгүйдээ.

Зочин
Зочин

Шатахуун зарах борлуулахаа компаниуд л мэднэ.хагас ажил хаяж үнээ нэмэх санаа юмуу?төр хувьчлаад даатгачихсан.сайдад .хамаагүй..

Зочин
Зочин

Зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд нь орхих ёстой. Даанч нам төрд шургалсан олигархи нөхөд тийм боломж олгохгүй байна

Maшq
Maшq

Ийм лалрын ямарч үүрэггүй байгуулгыг нэн даруй татан буулгаач оюунэрдэнээ шудрага ёс яриад байх юм тэр чинь хаана бна

Зочин
Зочин

Төр засаг нь шатахуунаар хангаж чадаж байна уу.

Зочин
Зочин

Энэ байгууллага үнэхээр ажлаа хийхгүй бн. Ажлуулах талаар арга хэмжээ авмаар бн. Бас ажлаагүй үеийн цалинтай ярих хэрэгтэй. Ажлаад илрүүлсэн асуудлыг нь төрөөс дэмжлэг үзүүлж, шүүх хуулийн байгууллага шуурхай шийдэж өгдөг болмоор юм. Иргэдийн өдөр тутмын амьдралтай холбогддог хувийн компанийн эзэд, түүний төлөөллийг УИХ-д нэр дэвшүүлдэггүй болгох хэрэгтэй. Үүнээс болж хуулийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэх явдал газар авч байна. Үүнд Төрийн алба гэдэг байгууллага хамаатай.

Зочин
Зочин

Үгсэн хуйвалдаж зохиомол хомосдол үүсгээд байгаа аж ахуй нэгжүүдийн эздэд хуулийн хатуу хариуцлга тооцоочээ хомсдол үүсгэж нийгэмд тогтворгүй байдлыг өдөөж байна

Зочин
Зочин

Ажилаа хийж чадахгүй бол зайгаа тавиад зайлмаар юм хэний тавиул юум болдоо амаа үдүүлцэн. Магнай Мөнхчулуун эд нар бол хэл ам хийгээд явдаг л бсан шүү мах гурилын үнэ эд бараагы үнийн хөөрөгдлийг бодитой гаргаж тавих л зүрэгтэй биздэ уг нь ажлаа хийхгүй байгаагаас болж зах замбараагаа алдлаа

Холбоотой мэдээ

Back to top button