З.Энхболд: Намайг жил байцаалаа. Үнэндээ гишүүд хуулийнхантай нийлж зохиосон гүтгэлэг

ЕТГ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр эхэлсэн ч гэрчүүд болон иргэдийн төлөөлөл ирээгүй шалтгаанаар шүүх хурлыг нэгдүгээр сарын 18-ныг хүртэл хойшлуулсан.
З.Энхболд шүүхээс гарч ирээд "Монголын MCS Хятадын Шин хуатай нийлж, Тавантолгойг үнэгүй авахаар 100 жилийн гэрээ хийсэн байсныг 2015 оны хаврын чуулган эхэлсэн 04 сарын 06-ны өдөр би зогсоосон. Тавантолгой Монголд хамаг булхайг хийсэн. Тэрнээс хойш Страто гэх юмыг зохион намайг хамааралтай гэж зүтгэсэн. 2020 оны сонгуулиар намайг Стратотой хамаагүй гэсэн хуулийн байгууллагын шийдвэр гарсан.
Жилийн өмнө нүүрсний хэргийг зарлахад бас намайг холбоотой гэж үзэн бүтэн жил мөрдөн байцаалт явуулсан. Би бол үүнийг нүүрсээ Хятад руу хамгийн богино замаар гаргаад Баяннуурт аваачиж боловсруулах зорилготой Хятадын нүүрсний бүлэглэл, УИХ-ын гишүүд болон хуулийн байгууллагууд нийлж зохиосон гүтгэлэг гэж үзэж байгаа. Тэр нь шүүхийн хаалга даваагүй тул би нүүрсний хэрэгт хамаагүй болж байна" хэмээн тайлбар өгчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чи ганцаараа энхийн цагаан тагтаа байж харагдаач, муу гөлөг !
ЭНХИЙН ЦАГААН ТАГТААТАЙ БАРЬЦААД ЧИ БАРАХ УУ, ШУНАЛЫН ХАР ХЭРЭЭ МИНЬ! К КК
Чойр Өмнөговийн байг�##� орчныг б�##�ласан гөлөг дөө.
Монголдоо үлдээж чадсанд т�##�архая.
Та лархая.баярла лаа
Дуртай хүнээ шоронгоор айлгаж, төрийг айдаст автуулж байсан хүн өөрөө одоо торны цаана сууж дэ. Түүний хэрэг гэвэл д�##�ай шиг их юм бгаа, насаараа ш�##�гагдах байх.