УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Томчуудаас мандат авч чадах ч, том тойрогт “живэх” дүрүүд

2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж буй хүмүүс оны өмнө эрхэлж байсан ажлаа өгч албан тушаалаасаа чөлөөлөгдсөн.

Сонгуулийн тухай хуулийн 29.4-т Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна хэмээн заасан байдаг. Энэ хуулийн заалт доорх гурван статуст л үйлчилнэ. Үүнд:

  • 29.4.1.төрийн жинхэнэ албан хаагч
  • 29.4.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан
  • 29.4.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нар хамаарна.

Тэгвэл дээрх хуулийн үйлчлэлд хамаарах арав гаруй хүн он солигдохоос хэдхэн хоногийн өмнө эрхэлж байсан ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Тэдгээр хүмүүс хэний холбоо хамаарлаар энэ удаагийн сонгуульд нэр дэвшихээр шийдэв гэдгийг тайлбарлая.

-Ерөнхийлөгч найздаа итгэж нэр дэвшихээр шийдсэн Ж.Энхбаяр, Н.Хүрэлбаатар-

  • ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр

2020 оны УИХ-ын сонгуулийг Я.Содбаатар, Ж.Энхбаяр, генсек Д.Амарбаясгалан нарын хүмүүс өнжиж, сонгуульд намаа удирдаж оролцсон. Тэдний хувьд ЖДҮХС-аас зээл авсан гэх асуудалд холбогдсон учраас “өнжсөн”. Ж.Энхбаярын хувьд сонгуулийн дараа улсын томоохон ТӨХК-иудын аль нэгэнд захирлаар очих, сайдаар томилогдох хувилбарууд яригдаж байсан ч тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахлах зөвлөх болсон. Улмаар Ерөнхийлөгч болоход нь дагаж, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга болсон билээ. Оны өмнө албан тушаалаа орхисноор Ерөнхийлөгчийн зөвлөх статусаар сонгуульд нэр дэвших юм.

  • АШУҮИС-ийн захирал асан Н.Хүрэлбаатар

Түүний хувьд мөн л Ерөнхийлөгчийн сайн найз гэгддэг. Тэрбээр авлигын хэргээр шалгагдаж байсан бөгөөд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байх үед гэрээс нь их хэмжээний сейфтэй мөнгө олдсон гэх дуулианд нэр холбогдож байв. 2020 онд АШУҮИС-ийн захирлаар томилсон бөгөөд оны өмнө ажлаа өгчээ. Шалтгаан нь сонгуульд нэр дэвшихтэй холбоотой гэх.

-УИХ-ын даргын мандат өгөхөөр амласан хүн-

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ удаагийн сонгуульд Аудитын газрын дарга Д.Занданбатад мандат авч өгөхөөр өөрөө хөөцөлдөж буй тухай мэдээлэл улстөрийн хөшигний ард дуулдав.

  • Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбат

Түүний хувьд, ХУД-ийн Засаг дарга, СБД-ийн Татварын хэлтсийн дарга, ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, ТЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчээр тус тус ажилласан. 2019 онд ҮАГ-ын дарга болсон. Эл албан тушаалд томилуулахад УИХ-ын дарга Г.Занданшатарыг нөлөөлсөн гэх мэдээлэлд хэвлэлд гарч байв. Томилогдсоныхоо дараа элдэв улс төр, бизнесийн агуулгаар тохироо хийж, алдаа зөрчлүүдийг нуун дарагдуулж буй тухай асуудал ил далд яригддаг ч, албан тушаалаа хашсаар суусан. 30 жил төрд зүтгэхдээ 3.5 сая төгрөгийн зангиа сольж зүүдэг болсон тухай бичлэг нь, цахим орчинд шүүмжлүүлсэн билээ.

-Ерөнхий сайдын нутгийн хоёр-

  • "Эрдэнэс Оюутолгой" компанийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнбат

Түүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэмжлэг үзүүлж байж болох талтай. Учир нь М.Энхболдын фракц хагарч, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар гар барих үед тэдэн дээр үлдсэн. Бүлгийн дотоод уулзалтад "БОАЖ-ын сайд болмоор байгаагаа" илэрхийлээд сайд болж байсан. Гэсэн ч 2020 оны Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нартай баг болж Увсын тойрогт дэвшсэн ч гарч чадаагүй. МАН дотор аль ч талд нөлөөлөл үүсгэж чаддаг улс төрч гэдгээ харуулж, 2021 онд ХХААХҮ-ийн сайдын зөвлөх болсон. Дараа нь эл албан тушаалд ирсэн билээ.

  • Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Ганбямбын Дөлгөөн

Түүний аав Н.Ганбямба Хэнтийнх. Энэ утгаар түүнийг Ерөнхий сайдад хамаатуулж харах боломжтой. Өмнөх сонгуулиар түүний аав Хэнтийд рейтинг өндөртэй, гарах магадлалтай хүмүүсийн нэгээр нэрлэгдэж байсан. Гэвч МАН-ынхан түүнийг дэвшихгүй байхыг зөвлөж, хүүг нь дараа сонгуульд дэмжих агуулгаар тохирч үлдээсэн гэгддэг. Г.Дөлгөөн орон нутагт төдийлөн танигдаагүй дүр учир Хэнтийд биш нийслэлд нэр дэвшүүлэх сурагтай байна.

-"Хөтөл"-ийг орхиж нэр дэвшихээр шийдсэн Л.Наранбаатар-

  • Хөтөлийн "Цемент шохой" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Л.Наранбаатар

Тэрбээр одоогоос тав хоногийн өмнө үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж буйгаа мэдэгдсэн. Ажлаа өгсөн шалтгаанаа "Хөтөл"-ийг луйвардсан хүмүүст хариуцлага тооцуулж, тэдний эсрэг тэмцэнэ гэх агуулгаар тайлбарласан. Гэвч сонгуульд нэр дэвшихийн тулд гаргасан улстөрчийн шийдвэр гэж харж болох. Л.Наранбаатар нь Д.Амарбаясгалангийн хүн бөгөөд Ардчилсан намаас МАН-д урвасан намтар түүхийн хувьд сайн биш нэгэн билээ.

  • "Эрдэнэс Монгол"-ын С.Наранцогт

"Эрдэнэс Монгол"-ын С.Наранцогт Дундговийг зорино. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Ч.Хүрэлбаатарын нөлөө өндөр байгааг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирлаар С.Наранцогт томилогдсоноор нотолсон. Тэрбээр Ч.Хүрэлбаатарыг хэдэн жил дагаж яваа. Хөдөлмөр, Боловсролын чиглэл хариуцсан яамдад ажиллаж байгаад, Сангийн яамыг Увсын фракцийнхан удирдах болсноор тийш шилжиж байсан намтартай. Улмаар Сангийн яамны ТНБД-ын албан тушаалаас ЭЗХ-ийн дэд сайд болж, түүнээсээ "Эрдэнэс Монгол" ХХК руу шилжсэн. "Эрдэнэс Монгол" нь "Эрдэнэт үйлдвэр", "Эрдэнэс Тавантолгой", "Эрдэнэс Оюутолгой" зэрэг монголын томоохон 10 гаруй ТӨХК-ийг удирдлагаар хангадаг. Төсвийн бус, ТӨХК-иудын хамгийн их мөнгөний урсгалтай газар MCS, Таванбогд групп гэсэн том бүлэглэлүүдийн төлөөлөл очсон хэмээн шүүмжлүүлж байв.

  • Татварын ерөнхий газрын дарга Д.Заяабал

Д.Заяабал сайн Ч.Хүрэлбаатарын сонгуулийн менежрээр ажиллаж байсан бөгөөд Увсад нэр дэвших сураг бий. Учир нь түүний өөрийнх нь ажиллаж байсан тойрог учир боломжтой хэмээн үзэж буй. Тэрбээр 2004 онд АНУ-ын Калифорнийн их сургуульд суралцахдаа Боловсролын зээлийн сангаас 34 мянган ам.доллар буюу 117 сая төгрөгийн зээл авч байсан намтартай.


Сэтгүүлчийн тэмдэглэл: 2023 оны сүүлийн өдрөөс урьтаж ажлаа өгсөн хүмүүсийн дийлэнх нь төрийн агентлагуудад өндөр албан тушаал хашиж байсан дарга нар байна. Нөгөө талаас тэд төрийн гурван өндөрлөг болоод улстөрчид, сайд нарын менежер, туслах, зөвлөхөөр нь ажиллаж байжээ. Энэ дүр зургаар нэр дэвшигчид өөрийнхөө хүслээр биш томчуудын түлхээсээр УИХ-ын сонгуульд хүч үзэх нь гэхэд буруудахгүй. Энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр гарч ирэх 126 гишүүн томсгосон тойргоор буюу багадаа 3-4 аймгийн сонгогчдын саналыг авах юм.

Дээрх хүмүүсийн олонх нь нэг аймагт нэр дэвшсэн ч гарах хэмжээний нөлөөтөй биш. Зөвхөн салбартаа танигдсан хүмүүс байгаа юм. Төрсөн нутагтаа танигдсан ч, томсгосон тойрогт нь багтаж буй бусад 2-3 аймгийн иргэдэд танигдахын тулд ажиллаж таарна. Энэ хэмжээгээр сонгуулийн зардал өснө. Иймээс л томсгосон тойргийг шинэ залууст эрсдэлтэй гээд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 3, 2024 10:01

Дур эзнээ голохгүй дунд чөмөг сүлжээ голохгүй үнэндээ 1 нь ч гарахгүй

Монгол
Монгол
1 сар 3, 2024 15:49
Reply to  Зочин

Гарч л таараа та нартай т.наргүй

Дачин
Дачин
1 сар 3, 2024 23:44
Reply to  Монгол

????????????????????????????

Зочин
Зочин
1 сар 3, 2024 11:29

Яасан их дур вэ. Дурнуудыг бүү сонго.

Зочин
Зочин
1 сар 3, 2024 12:15

Myadagbadmaa naad Munhbatiigaa unsh geech. Uuruu tomilson l bolhoor uuriinh n hun bish sh dee. Gaigui yum uu geheer shal hudlaa hovoor tanaih ajillaad bhiin. Uursduu analyze hiisen halit um bicheed l

Зочин
Зочин
1 сар 3, 2024 13:27

МАН АН ын өлөн хулгайч луйварчдыг сонгосны лайг олон жил үүрлээ. Одоо болсон бус уу

0400
0400
1 сар 3, 2024 14:06

Энэ муу Данх Монголчуудын амьдр�##�ыг өөрийнхөө өсөж өндийсөн өлбөн амьдр�##� руу аваачлаа шүү. Хэн ялах нь хамаа �##�га Данхаас л с�##�ахсан

Зочин
Зочин
1 сар 3, 2024 14:41

Цэрэнбат хэнтийнх биш увсынх. Дөлгөөн гэгчийг хэнтийд хэн ч дэмжихгүй, эцэг ганбямба нь хүн муутай, тус мэддэггүй хүн гээд хэнтийнхэн ам муутай. Наранцогт гэгч Хүрэлбаатарын суганы үс бол �######�аа

Zangia zandanbat????
Zangia zandanbat????
1 сар 3, 2024 19:43

Zandat bol jiveeed dald oroh yum bn

Зочин
Зочин
1 сар 3, 2024 21:37

Олон долоон юм гаргаж бас нэг 4 жил солиорсон оос зүгээр МАН-аа эргүүлдээд сонгосон нь дээр байхаа

Зочин
Зочин
1 сар 3, 2024 21:48

Ах нар шигээ өлөн хулгайчууп уу. Нам дагаж пялдага царайлан хоолоо олж идэж буй новшнууд даам гарахгүй л боловуу

Зочин
Зочин
1 сар 3, 2024 21:58

Ж.Энхбаяр ЖДҮ чин, Хүрэлбаатар мэргэжлийн хулгайч боливол таарна. Энэ хулгайчуудыг бүү сонго гэж ури�##�ьяа. Монголын ар түмэн тэнэг биш шүү. Бүү басамжил

Зочин
Зочин
1 сар 3, 2024 22:52

Нүүрсний хамгийн том хулгайч Амарбаясг�##�анд намын дарга нь арайч тойрог өгчихгүй байлгүй дээ. Өөрөө бол авилга хээл хахууль, �##�бан туша�##�аа урвуулан ашигласан бол надад бүү гомдоорой л гээд байсан биз дээ уул нь. Ккк

Зочигиргэн
Зочигиргэн
1 сар 4, 2024 07:12

Ман ын суганы үснүүд бн бүгд л хулгайчуудын гар хөл бологчид бн манаас с�##�ахгүы бол хугай луйвар хэзээч үгүй бодохгүы шүү иргэд минь ухаан гаргаж сонголтоо хийцгээе

Зочин
Зочин
1 сар 4, 2024 11:20

Оюун хорол гэж нэг горьдсон мэгж байна

Зочин
Зочин
1 сар 4, 2024 13:00

Архаг хулгайчуудын гар хөлүүд нэр дэвших нь бнашдээ

Иргэн
Иргэн
1 сар 4, 2024 20:48

Ард иргэд ямар үзэл бонь долтой, сонгуульд ямар сэтгэгдэлтэй оролцох нь бараг тодорхой болсон. Одоогийн УИХ, Засгийн газрын гишүүдийн дунд итгэл найдвар хүлээлгэж болох ганц нэг хүн байгаа. Ард түмэн хэнд итгэл хүлээлгэх, хэн хэн вэ, хэнийг хэний дэмжлэгээр сонгуульд дэвшүүлэв, хэн нь олон олон жил биднийг хуурсан вэ, авилга авч �##�бан туша�##�аа хувийн эрх ашигт ашиглав гэдгийг мэдэж байгаа.

Зочин
Зочин
1 сар 10, 2024 10:19

Бүгд хулгай луйварийн сэжимээр холбоотой. Хулгайч нар бна монголчууд юм ойлгож байдаг л бол ямарч нэмэргүй хүмүүс бна

Холбоотой мэдээ

Back to top button