Нийгмийн

Олимпын эрх авсан Э.Дэлгэрмаа, Д.Отгонжаргал нар Загребт өрсөлдөнө

Хорватын нийслэл Загреб хотод чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох олон улсын тэмцээн нэгдүгээр сарын 10-14-нд болно. Энэ тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Т.Сүхбаатар, Ц.Цогтбаяр нарын удирдлага дор эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгонжаргал, 68 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт Э.Дэлгэрмаа нар зодоглох юм.

Дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд олимпын эрх авсан тамирчид оролцох, цаашлаад медаль хүртсэн тохиолдолд чансаа нь ахих ба чансаагаар дээгүүрт жагссан тамирчид олимпын наадамд хэсэг толгойлох боломж бүрддэг билээ. Өнөөдрийн байдлаар Э.Дэлгэрмаа дэлхийн чансааны дэд байрт, Д.Отгонжаргал дөрөвдүгээрт байрт бичигдэж байна. Тэд өнгөрсөн жил Сербийн нийслэл Белград хотод болсон ДАШТ-ээс хоёул мөнгөн медаль хүртэж, “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ авсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button