Нийгмийн
“MR.DO” буюу О.Зундуйдоржийг АЗХ-ны дэд ерөнхийлөгчөөр сонгожээ
Ардчилсан залуучуудын холбооны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Олзвойн Зундуйдоржийг сонгожээ. Тэрбээр Олон улсын Эрх зүйч, Улс төр судлалын магистрантын зэрэгтэй бөгөөд "Өмгөөллийн АСИОН фирм"-д судлаач, "ХӨХЭ хараат бус судалгааны төв"-ийн улс төр нийгмийн мэргэшсэн судлаач, ДҮН НҮД ххк Гүйцэтгэх захирал, "Өмгөөллийн Хюман Райт" ХХК-д судлаач шинжээчээр тус тус ажиллаж байжээ.
Тэрбээр УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшиж байсан бөгөөд цахим орчинд “Mr Do” нэрээр олонд танигдсан билээ. О.Зундуйдоржийн фейсбүүк хуудсыг 200 мянга гаруй хүн дагадаг бөгөөд нэг пост нь дунджаар 5000-15000 хандалт авдаг аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.