ХҮН нам Де факто Д.Жаргалсайханыг нэр дэвшинэ гэж худал мэдээ тараажээ

ХҮН намаас УИХ-ын сонгуулийн 13 бүсчлэлийг ахлан оролцох гишүүдээ зарласны дараа тухайлсан тойрог удирдан, сонгуульд оролцох дүрүүдээ зарласан.
Ингэхдээ ХҮН намын дарга Т.Доржханд Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн 10 мандат бүхий тойрогт нэр дэвшихээр дурдсан байв. Харин хотын бүсчлэлд ХУД-т Де факто Д.Жаргалсайхан, Баянгол дүүрэгт "Нээлттэй нийгэм" форум Д.Энхбатыг баг ахлан нэр дэвшин гэж зарласан юм.
Уг мэдээллийг ХҮН намаас хэвлэлийн урьдчилсан прогноз бичигдсэн хэлбэрээр тараасан. Үүнийг албан ёсоор намаас нь бэлтгэснийг эх сурвалжууд баталж буй.
ХҮН намаас бэлтгэн тараасан уг материалаас харахад, намын дарга Т.Доржханд орон нутагт нэр дэвшиж, уг намын санал авах хамгийн боломжтой цэг болох хотод Д.Энхбат, Де факто Д.Жаргалсайхан нар "чимэг" болгон өнгөлүүлэхээр тооцсон гэж ойлгогдож байна.
Гэвч ХҮН намаас бэлтгэсэн уг мэдээллийг Де факто Д.Жаргалсайхан үгүйсгэж, " ЗАЛРУУЛГА: "Намайг надгүйгээр гэрлүүлчихсэн байна" гэж орос зүйр үг байдаг. Тийм л юм болжээ энэ одоо. Юун нам мам болов оо. Би ямар ч намын гишүүн биш, бас сонгуульд орохгүй шүү" гэж өөрийн нүүр хуудастаа бичсэн нь анхаарал татав.
Дээрхээс харахад, ХҮН намыхан уг мэдээллийг бэлтгэж тараахдаа Де факто Д.Жаргалсайханыг ХУД-т нэр дэвшүүлэх талаарх дотоод яриа, хэлцлээ хийгээгүй ч түүний зургийг оруулан, сонгуульд оролцох хүмүүс дундаа нэрлэсэн болж таарав.
ХҮН намын тухайд,
2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн үүсэн байгуулагдаж, жагсаалт болон мандатаар парламентад бүлэг үүсгэх өндөр хүлээлтийг үүсгээд байв.
Гэвч сонгуулийн өмнөхөн АН-ын зүгээс холимог хэлбэрийг халах хуулийн өөрчлөлт хийсэнтэй зэрэгцэн, ХҮН-ынхан жагсаалтын эхний таван байраа 2-5 тэрбумаар үнэлсэн нь нийтийн сүлжээнд илчлэгдэж, улмаар намын удирдлагын баг нь хагарч байв.
Ингэж 2016 оны сонгуулийн өмнө дотооддоо бужигнаж бүтэлгүйтсэн түүхтэй ХҮН намаас 2020 оны УИХ-ын сонгуулиар Т.Доржханд парламентад суух эрхээ авсан байдаг. Эдүгээ ХҮН нам нь шинээр өнгө төрхөө засч, бие даасан байдлаар 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр ажиллаж буй нь энэ юм.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ичдэггүй л�##�рууд
Хүн нам бүтэхгүй шинжтэй энэ сонгуулиар....
Ээ хөөрхий ингэж нүд рүүгээ хөлөө хийх гэж
чи нүдрүүгээ хөлөө хийж чаддаг юмуу
Анх гарч ирэхэд дэмжиж байлаа. Удахгүй тар нь танигдсан даа
АШГҮЙ ДЭЭ ЭНЭ ДЕФАКТО ХУД ГАР ШДЭЭ, ГАЙ БОЛЖ СОНГОГДЧИХ ВИЙ ГЭЖ БОДОЖ БАЙЛАА
нүх намаас арай илүү нэр хүндтэй нөхдүүд нэрээ татаж бгаа нь сайша�##�тай. Хэсэг хужаа царайтай нөхөд байнга л гишүүн болох гэж зүтгэж бгаа нь цаанаа л аюултаЙ.Наранбаяр Гантулга бас х�##�зан нөхөр нэг жартгар шар авгай нар улайраад л бна даа