Гадаад мэдээДЭЛХИЙ

Эргийн хамгаалалтын албаны онгоц хөөрөх зөвшөөрөл аваагүй байжээ

Мягмар гарагт /2024.01.02/ Токио хотын Ханеда нисэх буудалд хоёр онгоц осолдсон. “Japan Airlines” компанийн “Airbus A350” онгоц газардах үед нисэхийн зурваст Японы эргийн хамгаалалтын албаны онгоц байсан тул мөргөлдсөн.

Осол гарахаас өмнө нислэгийн хөдөлгөөн удирдлагатай хоёр онгоцны хийсэн харилцааны протоколыг албаны хүмүүс шалгахад эргийн хамгаалалтын албаны онгоц хөөрөх зөвшөөрөл аваагүй байсан нь тодорчээ.

Харин “Airbus A350” загварын онгоц газардах зөвшөөрлөө авсан байсан юм. Японы Тээврийн яам ослын өмнөх 4 минут 27 секундийн нислэгийн удирдлагын харилцааны протоколыг нийтэлсэн байна. Протоколоос харвал эргийн хамгаалалтын албаны онгоц хөөрөх зурвас дээр явгалж байсан бөгөөд нислэгийн хөдөлгөөн удирдах газар зогс шугам тэмдэглэл рүү очих зааварчилгаа өгсөн аж.

Зааварчилгаа өгснөөс хоёр минутын дараа хоёр онгоц мөргөлдсөн байна. Эргийн хамгаалалтын албаны онгоц хөөрөх тодорхой зөвшөөрөл аваагүй байснаас гадна нисгэгчдийг зурвас руу андуурч орохоос сэргийлсэн гэрэл ажиллагаагүй байсан нь осол гарахад нөлөөлсөн хүчин зүйл байж магадгүй юм.

Эх сурвалж: Japan Today

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 4, 2024 10:28

ЭРГИЙН ХАМГААЛАЛТЫН ОНГОЦНЫ ЭКИПАЖИЙН ГИШҮҮД БҮГДЭЭРЭЭ ЧАД БОЛСОН ОДОО ХЭНТЭЙ ЗАРГАЛДАХ УУ? ТА НАР ӨӨРСӨДДӨӨ ХАМААГҮЙ ХЭРЭГТ БҮҮ ОРОЛЦ

Зочин
Зочин
1 сар 7, 2024 12:25

Кишида АНУ гээд их д�##�даганаад байсан юм Америкчуудын нөлөө тусч хууль дээдлэхээ больж байнаа.ЯПОН урд нь хэзээ ч хууль зөрчсөн ийм том юм гарч байгаагүй.

Холбоотой мэдээ

Back to top button