Тодруулга: Нийслэлийн татварыг нэмсэн эсэх талаар ирэх долоо хоногт нийтэд танилцуулна
Бид нэг хувийн татвартай хотод амьдарч байна. Тэгвэл энэ татварын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх буюу хоёр хувьд хүргэх гэж байгаа талаар 2023 онд яригдсан. Ингэхдээ, 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ гэж албаныхан мэдээлээд байсан билээ.
Тус татварыг бүх төрлийн тамхи, согтууруулах ундаа, баар, ресторан, зочид буудал, автомашин угаалгын газар болон засвар үйлчилгээний газрууд, түүгээр үйлчлүүлэгчдээс авдаг байв. Одоогийн байдлаар уг татвартай холбоотой эцсийн шийдвэр, мэдээллийг нийслэлээс олон нийтэд хүргээгүй байна. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан ямар байдлаар нэмэгдүүлж байгааг Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодрууллаа.
Тэрбээр "Нийслэлийн татварыг нэмэх тухай нэмэлт өөрчлөлтийг олон нийтэд зарлах арай болоогүй байна. Ирэх долоо хоногт НИТХ-д танилцуулагдана. Үүрээг дэмжигдвэл олон нийтэд танилцуулна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийслэлийн татварыг иргэнээс шууд авахгүй бол иргэд мэдрэхгүй үр дүн гарахгүй байх.Зохион байгуул�##�т болон торгуулийг тойруу замаар олон утгатай хийх буруу.Татвар 100К сар, торгууль 20К өөр утга хэрэггүй. 20-200К гэхэээр дунд нь авилга үүсээд иргэд хохироод, төр хоосроод байна.
Хотын татвар нэмэх юм бол МАН-ынхан 24 оны сонгуулиар жинхэнээсээ лааз өшиглөнөдөө. Тиймээс татвараа нэмээд 4 жил лааз өшиглөөд амьдр�##�ыг мэдэрсэн дээр шүү.
Bishrelt restoran 2 huvi avsan shde. Heregjeegui bhad avsan bn gomdol gargahaas