2024.01.08-нд нийтлэгдсэн хөрөг ярилцлагыг сэргээн нийтэлж байна.
“Манай гарагийн залуус” дууны жинхэнэ эзэн, бас жинхэнэ эр хүн таны өмнө байна.
“...дэлбээлж ургасан амьд цэцгүүд
Дэлхийгээ ээж шигээ хайрладаг залуус
Бүүвэйлж аялсан төрөлх гарагаа
Эвийн сэтгэлээр уярааж явна аа
Салшгүй мөнхийн заяа холбон гийгүүлсэн
Сайны ерөөл, баярын мишээл туяарсан
Саруул дэлхий нараа тойрон эргэж байна
Сайхан гараг чамдаа хэчнээн хайртай вэ...” гээд уншихаар шуудхан аялагдаад явчих энэ дуу магадгүй 21 жилийн өмнө, зохиолын залуу дуучдын сэргээн дуулснаар бидний чихэнд хоногшсон.
21 жилийн урд Бөхийн өргөөний гадна, “Манай гарагийн залуус” нэртэй тоглолт болох тухай томхон анонс хадсаныг харахдаа тэр эхнэртээ эм, тариа хайн алхалж явжээ. Хүнд үе байсан юм. Хослон амьдарч, хоршин дуулж байсан ханиа үхэл, сэхлийн зааг дээр тогтоон барихаар хичээж асан хүнд үедээ тэр “Надад ядаж утастаад хэлчихгүй дээ. Дуу маань дуулагдаж, амьдарч яваа бол л сайн хэрэг” гэж бодоод өнгөрчээ.
Ноднин С.Жавхлан, Т.Баясгалан тэргүүтэй зохиолын дуучид “Манай гарагийн залуус-20 жил” гэсэн баярын цэнгүүн зохион байгуулсан. Угтаа энэ дуу 40 жилийн түүхтэй. Тэр түүхийн эхлэлд цэл залуухан О.Болдбаатар, Н.Пүрэвээтэйгээ эстрадын урлагт ид гялалзаж явбай.
1.
1973 он. МУИС-ийн Эдийн засгийн тэнхимд элсэн орлоо. Түүнээс өмнө О.Болдбаатар ээжийгээ тавхан настайдаа алдаж, найман ч сургууль дамжин суралцаад байв. Ээж нь О.Болдбаатарыг ачааны машины тэвшин дээр суулгаад, өөрөө араас нь гарах гэж байгаад халтирч, дугуйн дор орчихсон гэдэг. Аймгийн төвөөс ах нь мотоциклтой давхиулан ирж, “Ээж хаана байна!” хэмээн хоолой мэдэн чарласан тэр мөчийг сайн санадаг.
Хүнд дурсамж тээсэн, дуулах хуурдах дуртай тэвхгэр товир эр харин эдийн засагч болохоор МУИС-т хөл тавимагцаа Урлагийн наадам дээр дурлажээ. Дарханаас ирсэн юм гэнэ. Цацаг чимэг болсон хувцастай тэр охиныг үзэгчид долоон удаа дахиулав. О.Болдбаатар луу нэг их дулаан харцаар харахад нь л тэр учралыг хувь тавилан өгчилгөсөн гэдэг нэгэнт тодорхой болоод явчихав. Хуулийн ангид элссэн мөнөөх дуучин охиныг Н.Пүрэвээ гэнэ. Дарханд гэртэй ч хотод, долоон буудалд эмээтэйгээ байдаг гэнэ.
Утас гэж байхгүй. Уулзахаар олоод очиход нь Н.Пүрэвээ хөдөө явчихсан байж. Тэгэхээр нь унтдаг орон дээр нь хэвтээд дугжирчээ. Охин шөнөдөө ирээд гайхсан ч бас их баярласан байна. Тэр цагаас бага багаар дотносож, гэр бүл болж, бас хоршин дуулдаг боллоо.
МУИС-ийн Урлагийн наадмыг тэдний хоршил алгасна гэж үгүй. Нэг өдөр, наадмын дараа үүдэнд үсээ дэгжин гэгч самнасан залуу дурлалт, дуут хоёрыг хүлээгээд зогсож байв. “Би Улсын филармонийн Уран сайхны удирдаач Д.Ухнаа байна. Та хоёр филармонид дуулбал ямар вэ?”. Нэг нь эдийн засагч, нөгөө нь хуульчийн мэргэжлээр сурч байгаа ч дуу хуураар амьдралаа холбосон бас хөглөсөн залуу халуун хоёрт энэ санал гайхамшигтай тусав. Хүлээж авалгүй яах вэ!
Тэр үед “Муурын байшин” хэмээн хочлогддог, одоогийнхоор бол заазууран барилгын ойролцоох хоёр давхарт байшинд Улсын филармони байжээ. Хичээлээ тараад, заримдаа чөлөө аваад О.Болдбаатар, Д.Пүрэвээ хоёр филармонид очиж дуулдаг болов. Тэнд Х.Төмөр, М.Янжиндулам, Н.Гэрэлт-Од нарын томчуудтай тааралдана, нэг тайзан дээр гарна. Бригадаар ч явна. 1974 оноос хойш ийн 15 жил тэд филармонид дуулсан юм.
Дуулж байна, дуучин боллоо гээд тэд элссэн сургуулиа хаяагүй, эзэмшсэн мэргэжлээ орхиогүй.
Н.Пүрэвээ шүүгч болсон. О.Болдбаатар Нийтийн ахуйн үйлчилгээний яаманд эрдэм шинжилгээний ажилтнаар орлоо. Атал цэрэгт дуудах юм болов. Цэргийн алба чилийсэн гурван жил. Түүнд цэргээс халшрах ганцхан шалтгаан байсан нь дурлал халуун Н.Пүрэвээ нь. “Дэргэдээс нь хором ч холдож чадахгүй байхад юу, яасны гурван жил вэ. Гурван жил орхиод явна гэхээр ой тойнд багтахгүй. Тэгээд л аавдаа, аавын найз Л.Дандар баатарт хандсан даа”.
О.Болдбаатарын аав бол цагдаагийн байгууллага дахь Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн анхны дарга нарын нэг байсан юм. Ачааны машины тэвшин дээр ачигдаж, ер хөдлөхийн даваан дээр “Болдбаатар буу!” гэж дуугарснаар тэр дууч хайрттайгаа үлджээ. Ингээд цэргээс мултарсны хариуд цагдаагийн байгууллагад ажиллах сонголт сонголтгүй тулжээ. Октябрийн районы цагдан сэргийлэхэд өмчийн төлөөлөгчөөр хуваарилагдан, аав нь “Зөв хийвэл сэргийлэх сайхан ажил. Муу хийвэл түүн шиг муухай нь үгүй” хэмээн захисан тэр жил бол 1980 он.
Хожим тэр ЦЕГ-т дэвшин ажиллаж, тэндээс гавьяаныхаа амралтад гарсан байна. Н.Пүрэвээ нь ч тасралтгүй шүүгчээр ажилласан. Хамгийн сүүлд Нийслэлийн шүүхэд шүүгч хийж байгаад тэнгэрт дэвшсэн юм. Харин тэд дуулахаа болиогүй. Учраагүй л бол дуу хуурыг сэтгэлийнхээ нэг хэсэгт нандигнаж орхиод, тус тусынхаараа замнах байж гэмээр. Учирсан л болохоор алтан үеийн эстрадын дуучдын дунд гялалзаж, монголчууддаа хүндлэгдэн, хайрлагдаж гэмээр. Тийм сонин учрал төгсдөг, бас үргэлжилдэг юм байна. Төгссөн тухай нь сэтгэлийн хүнд нурмыг онгичин дурсаж, үргэлжилсээр буйг нь нүдээр үзэн гэрчилснээр энэ хөрөг ярилцлага бүтэв.
2.
Урлагаар амьдарсан хос заяа тэднийх байлаа.
Нэг нь цагдаад, нөгөө нь шүүхэд ажиллах ч ажил тараад л дуу бичүүлэхээр хамтдаа алхана. Бичлэг заримдаа шөнийн 03.00 цагт дуусна. О.Болдбаатар хаана, хэн шинэ дуу бичүүлнэ, тэр бүрд л шимтэнэ. Заримдаа бригадаар гадаад, дотоодод явах болно. Цагдаагийн алба бас тэр бүр чөлөө өгөхгүй. Тийм тохиолдолд Н.Пүрэвээгээ явуулчихна. Хамтдаа л учраас тэд урлагаар амьдарч байв.
Ийм жилүүдийн нэгэнд буюу 1982 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Алтанхуяг дууны нь хөгжмийг бичсэн, “Хуучин сүмийн нууц” кино хийгдсэн. Түүнд О.Болдбаатар, том охин Б.Ариунаатайгаа тоглосон юм. Охин нь тэгэхэд гурван ой өнгөрч байжээ.
Киноны дуу “Шөнийн эргүүл” нэртэй. Хоёр хүн дуулж бичүүлснийг О.Болдбаатар сонсоод “Ямар сайхан дуу вэ. Би дуулах сан” гэхэд нь найруулагч, “Эрт хэлэхгүй дээ. Бичүүлж л орхи” гэж хариулсан байна. Тэр дагуу нь бичүүлж л орхиж. Ингэж “Шөнийн эргүүл” дуу Соёлын яамны Уран сайхны зөвлөлд хоёр хувилбараар очсон байна. Харин зөвлөл О.Болдбаатарын ганцаар дуулсан хувилбарыг сонгожээ.
Үүнээс хойш О.Болдбаатар хөгжмийн зохиолч Г.Алтанхуягтай ойр нөхөрлөх болов. “Аль нь вэ” гэж, дараагийн киноны дуу бүтэж буйг улмаар сонслоо. Очоод чих тавибал энгүүн, сайхан дуу. “Бидний өмнө олон салаа зам байна” гэдэг үгтэй. Атал Уран сайхны зөвлөл хянаад “Манай залуусын өмнө ганцхан зам бий. Тэр нь коммунизм” гэж хэлээд мөнөөх дууг хасчихжээ. Хассан сургаар нь О.Болдбаатар Г.Алтанхуягтай уулзаад, “Тоогүй юм болжээ. Тэгвэл надад хөгжмийг нь өгчих л дөө. Би үг хийлгээд, дуу болгоё” гэж гуйхад зөвшөөрсөн байна. Тэр өдрөө студиэс дан хөгжмийг нь бичүүлж аваад, нэг салбарт ажилладаг яруу найрагч Г.Баярхүүгээр үг бичүүлж авчээ.
Шууд маргааш нь л студид очих юм болов. “Чи хамт явах уу?” гэхэд нь Болгар луу нислээ гээд Г.Алтанхуяг халгаасангүй. Харин “Цэнхэрхэн гараг” гэсэн үгийг нь “Сайхан гараг” болгож өөрчлөөд л яваад өгч. “Болгараас ирэхэд нь дуу хэдийнэ хит болчихсон байсан”.
-Энэ дууны нэр юу вэ?
-“Манай гарагийн залуус” шүү дээ!
Хиргүй тунгалаг, цэл гэгээн энэ дууг О.Болдбаатар Н.Пүрэвээтэйгээ амилуулав. Н.Пүрэвээгүй дуулна гэж байхын учиргүй.
Нэг удаа Г.Алтанхуяг тэднийг “Ажлаа тараад драм дээр хүрээд ир” гэжээ. Хүрээд ирвэл УДЭТ-ын тайзан дээр Г.Алтанхуяг, найруулагч Г.Доржсамбуугийн хамт зогсож байна. “Буцах хаяг” жүжгийн бэлтгэл. Дууг нь дуулуулах, яг одоо бичүүлэх юм болов. “Сураагүй ш дээ” гэвэл “Одоо сурчихгүй юу” гээд төгөлдөр хууртай орхичихож. Тэгж сураад л, тэр оройноо бичүүлснээр О.Болдбаатар, Н.Пүрэвээ нарын бас нэгэн хит “Янзага” дуу төрсөн байна.
О.Болдбаатар бидний мэдэх “Гацуурхан” дууг ч “Өргөө” хамтлагийн ахлагч И.Болоожийн зургаан настай охины хамт дуулсан нь өдгөө хэзээний л байсан мэт дуурьсан, түүх бас дурсамж болон үлдэж дээ.
1979 онд Эстрадын дуучдын улсын уралдаан зохион байгуулагдахад Н.Пүрэвээ нь хоёрдугаар, О.Болдбаатар өөрөө тусгай байранд орсон сайхан түүхийг бид сөхөв. Тэгэхээр тухайн цагтаа хэдий хэрийн дуучид байсныг нь одоо бид барагцаалж болж байна.
1989 онд Д.Ухнаа санаачилж, Эстрадын ахмад дуучдын концерт зохион байгуулсанд О.Болдбаатар, Н.Пүрэвээ нар багтсан юм. Соёлын төв өргөөнөө хөл гишгэх зайгүй хүн цуглуулж, нийтдээ 512 удаа тоглогдсон нь Монголын түүхэнд рекорд юм. Дарханы “Залуучууд” театрт тоглосон тоглолтын үеэр эгээ л найр наадам аятай юм болж, үүдний шилэн хаалга нь хага үсэрч байсан талаар О.Болдбаатар дурслаа.
Социалист нийгэмд тэд орос дуу ч их дуулна. Тийм ч болохоор Ю.Цэдэнбалын гэргий Анастасия Ивановна Филотова тэдний хуримд зориулан өдөрлөг зохионо, элчин сайдууд урилга заллага явуулна.
1970, 1980-аад онд урлагаар амьдарсан хос заяат О.Болдбаатар, Н.Пүрэвээ хоёр гялалзаж явлаа. Б.Ариунаа, Б.Халиунаа хэмээх хоёр охин тэдэнд заяалаа. Амьдрал дуутай хууртай, бас хуулийн байгууллага дахь үндсэн ажилтай, аз жаргалтай үргэлжилж байвай. Гэвч өвчин! О.Болдбаатар шиг хайранд үнэнч эр өвчнийг, үхлийг л дийлсэнгүй. Тэр харин бусдыг нь эргэлзээгүй дийлж чаджээ.
3.
Элэгний церроз тэмдгэрч эхлэхэд “Өнөө шөнө тэсэх эсэхийг хэлж мэдэхгүй байна” гэдэг үгсийг эмчийн амнаас сонсоно чинээ санасангүй. 2003 он. Тэгэхэд Хөгжим бүжгийн коллежийг (Одоогоор Монгол Улсын Консерватор) төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн, бага охин Б.Халиунаа, том охин Б.Ариунаагаа дууч хос заяандаа нэмж, тэд дөрвүүл “Бид” хэмээх гэр бүлийн хамтлагаа эхлүүлээд байв.
“Өнөө шөнийг хэлж мэдэхгүй” гэдгийг дуулахад О.Болдбаатар Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн жоом гүйлдсэн шалан дээр эхнэрээ босгоно гэж нэгэнт шийдээд, сахин хэвтэж байлаа. Жоом нүүрэн дээр гүйвэл гарынхаа араар шударчихна. “Босгоно, босгох л болно!” Энэ удаад бол босгосон юм.
“Манайд энэ тариа л алга. Яаж ийгээд олоод ир” гэсэн эмчийн тушаал аваад О.Болдбаатар хоосон халаас тэмтэрч, шатахуун дууссан машиныг орхиод Улаанбаатарын гудамжаар тэнэж гарлаа. Ухаан барагтай алхсаар нэг мэдэх нь ээ 3, 4-р хороололд явж байх юм. Нүдний үзүүрт “Орос...” гэсэн үг уншигдмагц зогтусав. Хүнд үед нь ОХУ-ын Элчин сайдын яамнаас Н.Пүрэвээд нь 10 ширхэг альбумин авчирч, Анастасия Филатова зургийн альбум бэлэглэж, бас хоёр биенээ орос дуугаар жигүүрлэж байсан хуучин цагийн дурсамж нь энэ үед итгэл найдвар болж тэмдгэрэв.
“Орос...” гэсэн үг нь “Экстра” орос худалдааны төвийн хаяг байсан юм. Мөч эргэлзэлгүй О.Болдбаатар тавьж ороод, захиралтай нь уулзжээ.
Учир явдлаа яривал “Экстра” худалдааны төвийн захирал Д.Сувд түүнийг таньж байна. Газар дээр нь нягтландаа үүрэг өгч, эм тарианы мөнгө босгоод, амжилт ерөөгөөд үдлээ.
Эмчийн захиасыг олов, амьдралын хань Н.Пүрэвээ нь эмнэлгийн орноос өндийв.
Ингээд дахин 10 жил тэд дуулсан, дуулахдаа дөрвүүл байсан.
Гэр бүлийн “Бид” хамтлаг энэ жилүүдэд мөн ч гялалзсан даа. Бас ёс суртахуунт үлгэр дуурайл байсан. “Архидалтгүй, аз жаргалтай гэр бүл” өдөрлөгийг Нийслэлийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж, дүүрэг бүрд тоглохдоо тэд нэг зун л гэхэд 68 удаа гадаа тоглолт хийсэн удаатай. ШШГЕГ-тай хамтран, Монголын бүх хорих ангиудад тогложээ. Шинэ жилээр өдөртөө таван удаагийн тоглолттой. Зургааг дийлэхгүй. Тэр өдөр том тус хүргэсэн “Экстра” худалдааны төвийн шинэ жил дээр ч “Бид” хамтлаг дуулна. Нэгэнт амьдралд нь олон удаа дохио тэмдгээр аврал авчирсан тул Орос гэдэг агуулгыг мартаагүй. “Бид” хамтлагийн урын санд орос ч, украин дуу ч олон байв.
Харин 2013 онд тэд дийлсэнгүй. Бурхан нэгэнт шийдэж. Шийдэх шийдэхдээ ой тойнд багтамгүй хувь тавиланг хатуу зуржээ.
Хослон дуулж, хорвоог туулж байсан Н.Пүрэвээ нь тэнгэрт дэвшлээ. Хоёр, гуравхан жилийн дараа бага охин нь ээжийнхээ араас явлаа. Том нь ч ээж, эгч хоёрынхоо хойноос тэнгэр өөд нисэв.
“Бид” хамтлагаас О.Болдбаатар ганцаар үлдэв.
Юу болох нь энэ вэ. Архи уумаар санагдах ёстой.
Байн байн шил юм худалдаж аваад байвал анхаарал татахын төвөг. Нэг мөр хэд гурвыг нөөцлөөд залгилж гарлаа. Нэг мэдэхэд Гуравдугаар эмнэлгийн сэхээнд ухаан орж байна. Хэдийг, хэчнээн ихийг уусныг мэдэхгүй. Бүх зүйл ингээд уруудах юм гэж үү. Дурлалыг атгаж, дуугаар жигүүрлэж, гурван сайхан эмэгтэйгээр амьдрал нь дүүрч явсан он жилүүдийн төгсгөл ирсэн нь энэ гэхэд итгэмгүй, хүлээн зөвшөөрөхийн аргагүй.
Эмнэлгээс даруй гэртээ гараад байхад нь О.Болдбаатарын утас тасралтгүй хангинана. Уруу татах гэж үзнэ, биеэр туулаагүй зовлондоо эсэн бусын зөвлөгөө хэлэх гэж оролдоно. Утсаа салгачихаад, нэг залгахад нь ирсэн дуудлагыг харин яагаад ч юм авч таарав.
-Хэн бэ?
-Сувдаа байна.
-Ямар Сувдаа?
-“Экстра”-гийн.
Чимээ тасрав.
-Чи ууж байна уу?
-Уулаа.
Д.Сувд тачигнаж гарчээ. “Чи тэгж болохгүй. Пүрэвээ үүнийг хүсэхгүй. Бос! Хоёр охиноо, Пүрэвээгээ бодож, арчаатай амьдарна шүү”.
Үүнийг сонсоод О.Болдбаатар сэвхийтэл өргөгдчих шиг л болж.
-Түүнээс хойш та уусан уу?
-Амсаа ч үгүй.
Бурхан түүний амьдралаас гурван даль жигүүрийг нь буцаан авсан. Гэхдээ буцаагаад нэг том далавч хайрласан. Тэр бол О.Болдбаатарын сүүлийн 10 жилийг хамтдаа үдэж буй, эхнэр нь, “Экстра” худалдааны төвийн захирал Д.Сувд юм.
“Сувдаа надаас гурав дүү л дээ. Гэхдээ миний ээж шиг, эгч шиг байдаг. Үзэл бодол нийлдэг. Зүрхнийх нь хандлага их зөв хүн дээ” гэж О.Болдбаатар түүний тухай дурсаж байна.
Амьдралдаа үзсэн хагацлуудынх нь тухай сүүлд түншиж үзнэ дээ гэж суухад О.Болдбаатар халгасан байртай ч бага багаар өөрөө хэлтлэн ярьж эхэлсэн юм. Учир нь, ярилцлага товлон гэрээс гарахынх нь алдад Д.Сувд “Пүрэвээгийнхээ тухай сайн яриарай. Хоёр охиноо, түүнийгээ сайн дурсаарай. Чиний уран бүтээлийн амьдрал бол бүхэлдээ тэд юм шүү” гэж захисан юм байна.
4.
“Би үнэхээр үзсэн. Гэхдээ бурхныг дийлдэггүй юм билээ”.
“Та энэ айхавтар хувь тохиолыг одоо өөртөө юу гэж ухаарч, шингээсэн бэ?” гэж асуухад О.Болдбаатар,
“Пүрэвээтэйгээ учраагүй бол би дуучин болоо ч уу, үгүй ч үү. Сувдаатай танилцаагүй бол би одоо байгаа ч уу, үгүй ч үү. Бурхан бүгдийг зохицуулдаг. Би бурхан байдаг гэдэгт итгэдэг.
Би мөн амласан амтлалтдаа хүрсэн эр хүн. Пүрэвээдээ анх л “Би өвдсөн ч, ядуурсан ч, ер ямарваа зовлон тохиосон ч чамайгаа бүтэн хайраар, дуусан дуустлаа хайрлана” гэж амласан. Тэр амлалтдаа хүрсэндээ баяртай явдаг. Одоо тоглолтоо хийх гэж буйг минь мэдээд тэнгэрт байгаа тэд минь маш их баярлаж байгаа. Бурхан надад гурван сайхан эрдэнэ өгөөд, үнэхээр л хэрэг болсон юм байлгүй, буцаагаад авсан. Хүн ер “Над шиг зовж байгаа нь алга” гэж хэлээд архинд ордог. Эр хүн нэг унасан бол хэцүү шүү дээ. Ер нь зовлон дотроос босож ирсэн хүнийг би эр хүн гэж боддог юм. Амьдралыг үнэлж, зовлон жаргалыг ялгаж чаддаг хүнийг эр хүн гэнэ” хэмээлээ.
Нүгэлтэй адилхан биш ч гэлээ төс ихтэй хүн тааралдвал одоо ч гол зурдаг. Заримдаа тэсгэл алдан уйлахад нь Д.Сувд “Тайвшир аа, миний найз” гээд нурууг нь илдэг.
“Таван буудлын галзуу нэртэй нэг хүн бидний багад байлаа л даа. Тэр хүн ганц хайртай хүүгээ алдаад галзуурсан. Байн байн энгэр лүүгээ нулимаад л. Тийм болж болохгүй байхгүй юу. Тэнгэр дэх гуравтаа нүгэл болно”.
Одоо О.Болдбаатар, Д.Сувд хоёр сайхан амьдарч байна. Тэдний ажилч, хөдөлмөрчийг яана. Зуслангийн хашаагаа эгээ л жуулчны бааз шиг тохижуулсан. Д.Сувд цэцэг тарих дуртай. “Хайтан” гэж цэцэгчдийн клуб байгуулан, олон жил ажиллуулж яваа. Усан оргилууртай, гүүртэй зуслангийн хашааныхаа бичлэгийг гар утаснаасаа үзүүлэхэд нэг өсвөр насны хүү нүдэнд тусаж байна.
“Энэ хүү хэн бэ” гэвэл зээ нь ажээ. Зээгээ БНХАУ-д сурсан, хятад, англи хэлтэй гээд магтаж байна.
Д.Сувд бол Киевт Олон улсын харилцааны дээд сургуулийг нэг ч сайнгүй, дүүрэн онцтой улаан дипломтой төгссөн нэгэн. Түүнийгээ “Онц сурах л ёстой биз дээ” гээд ер тоохгүй.
О.Болдбаатарыг одоо өглөө бүр дагуулж дасгал хийлгэдэг. Эрүүл мэндэд нь анхаардаг. Эм уух бол “Цаг чинь боллоо” гээд араас нь бариад алхална.
Тэрбээр “Бид санаа, сэтгэл их сайхан нийлнэ ээ. Өөрийнх нь хүсэл эрмэлзэл, зүрхний хандлага их зөв хүн. “Экстра” төв энэ бүх хугацаанд нэг ширхэг ч тамхи, архи зарж үзээгүй. Хойшид ч зарахгүй. Сувдаа маань “Би өдийд архи, тамхи зарсан бол баяжчихсан байгаа. Гэхдээ Монголын ард түмний зовлон багадаагүй. Би нэмээд яах вэ” гэж хэлдэг” гэлээ.
О.Болдбаатар энэ хугацаанд зүгээр суусангүй ээ. “Орос дууны монгол нөхөд” хэмээх ТББ ч байгуулж. 250 уран бүтээлч цуглуулж, орос дууны хүндэтгэлийн тоглолт ч зохион байгуулж. Тооцоод үзэхэд гурван сая төгрөгөөр шатсан ч түүндээ харамсдаггүй гэлээ. Хамгийн сүүлд МУГЖ Ж.Уранчимэгийн зохион байгуулсан хандивын тоглолтод оролцон, тайзан дээр гараад амжжээ.
“Одоо хуучны дуунуудыг сэргээн дуулж байна. Бас их харамсмаар байдаг юм. Монголчууд бол дууч, хуурч ард түмэн. Ард түмний зүрх сэтгэлд хоногшиж үлдсэн, аялгуу нь оюун бодол, зүрх сэтгэлээс гардаггүй олон сайхан дуу, дуучид бий. Их олон хүн тэнгэрт байна л даа.
Би 1973 онд Нийслэлийн 28-р дунд сургуулийг төгссөн юм. 10 жилд бусад сургуулиудтай шифийн харилцаа сайн. Харилцан концерт хийдэг байсан. Тэр үед би Б.Цогоо багштай танилцсан юм. Намайг “Гоё хоолойтой, сайхан дуулдаг хүү байна. Уран бүтээл хойшдоо хийж байгаарай, багш нь чамд тусалъя” хэмээн, ихэд хүндэтгэн хүлээн авч билээ. Хүүхдийн дууны нэрт зохиолч шүү дээ. Тэр хүний олон дууг Ц.Өлзий-Орших, Н.Гэрэлт-Од нарын дуучид дуулж, хоногшуулсан. Б.Цогоо багш 32-хон насандаа тэнгэрт хальсан. Түүнийхээ дурсгалд зориулж, “Намрын шөнө голын эрэг дээр”, “Эхийн ерөөл”, “Эх орон танаа” гэх мэт хэд хэдэн дууг нь сэргээж дуулсан. Ах нь юм хийгээд л явж байна”.
5.
Гавьяа шагнал асуухад Соёлын тэргүүний ажилтнаа мартаж, “Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой” гэж эрс даруухан хариулах О.Болдбаатарт тийм амбиц алга аа. Тэр хэмжээний юмыг тоох хэрийн эр ч биш. “Өгвөл сайн, өгөхгүй бол тэр л биз” хэмээх О.Болдбаатар амьдралын буулганд дэндүү зөөлөрсөн нүдээр учирлан, учирлан элдвийг хуучилж сууна.
О.Болдбаатар тоглолт хийнэ гэхийг сонсоод түүний амьдрал, уран бүтээл рүү гүн шунгаж үзээгүй ч гашуун түүхийг сэжмээс дуулаад шуудхан утас цохисон юм.
“Тантай ярилцах цаг болжээ” гэхэд хүндэтгэн хүлээн авч, “Хэзээ, хаана уулзах вэ. Чиний цаг, завд тааруулъя” хэмээн ханддаг ярилцагч ч цөөн шүү. Ярилцлагын санал тавьж, дотоод ертөнцийнх нь хаалгыг татъя гэхэд тэр их баярлав даа. Тэгж утсаар холбогдсоноос ердөө хоёрхон цагийн дараа бид нүүр нүүрээ харан уулзаж суув.
Асуултад эс багтан, өнгөрсөнд чилийж үлдсэн хүнд хийгээд сайхан бүгдийн тухай өм цөм, өөрийн дураар хуучлахыг нь сонсож суухад энэ зүгээр нэг асуулт, хариулт буулгаад өнгөрөх хэрийн ажил бишийг ойлгосон юм.
Уншигч та яг одоо “Манай гарагийн залуус” дууг сонсоод үзээрэй. Тийм гэгээн аялгуунд хоршин дуулж байсан хос заяа хорвоод торойж үлдсэн ч нуруун дээрх ачааг тэвхийтэл үүрч яваа эр хүний сэтгэлээр үргэлжилж байна гэдэг яасан яруу вэ. Тэр энэ хавар, дөрөвдүгээр сарын 12-нд тоглолтоо хийнэ.
О.Болдбаатар дуугаар хөглөгдөн 50 жил амьдарсан байна. Мөр зэрэгцэн дуулж явсан алтан үеийнхнээс одоо цөөхөн нь ч үлдэж дээ. Харин 70, 80-аад оны эстрад урлагийн түүхийг, хувь амьдралын асар хүнд буулгуудын хамт дурсамж болгон тээж, ерөөж, усалж, ургуулж, гэрэлтүүлж яваа жинхэнэ эр хүн О.Болдбаатарын хоолой яг хэвээрээ!
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Shan niitlel bn shan ch bichij
Saixan duuldag saixan zaluu baisan sain xanitai uchraad sain saixan amidarch baigaa yum baina daa
үнэхээр гайх�##�тай гэхдээ тэр зээ Болдбаатар гуайн охидынх нь хүүхэд үү? эсвэл одоогийн гэргий Сувдын охины хүүхэд үү?
Ohid n tus bur huuhduudtei bsan.1 ohin n manai humuunlegiin surguulid surch bsan ter ued huuhed gargasan bh shuu.ih l huurhun ohid baidag bsan.yagaad iim ert ungursiim boldoo.haramsaltai gehdee hoinoo uldeh ursuud n uvuuteiguu saihan amidarch bgaa um bn.
shuniin erguul
Өө энэ одоо эмгэн аваагүй бол бүр нэр хүндтэй байсын,ямар з�##�уу хүн бишдээ
Хүнийг сайханаар харж бахархаж сур! Энэ сайхан эмэгтэйтэй учирч нэг ч гэсэн эр хүн туг барьж амьдрана гэдэг аштай юу даа.
Юуг нь бахархах вэ дээ иим амьдр�##�ыг
биднээс 2 дээр анги байлаа. төгсөх ангидаа кинонд тоглож байгааг нь ангийн анд нь ярьж байсан. Оюутаны танилаа куугаар нь илүү таньдаг ш дээ . Эрүүл энхийг ерөөе
дуугаар нь таньдаг. ялангуяа орос дуунууд . Пүрвээг ч танина
Эхнэр нь хөөрхий өвдсөн юм байж.
2 охин нь яагаа вэ
Хоёр хоёулаа яачихдаг байнаа эвгүй л юм
Надад дөрвүүлээ дуулсан дуу нь дүрс бичлэгтэйгээ хадг�##�агдсан байдаг.
О.Болдбаатар, Н.Пүрэвээ хоёрыг маш сайхан дуулдаг тул их л сонсдог байсан. Надаас 2 насаар ах байсандаа. Хүний амьдр�##� хүнээс асуух биш хичнээн сайхан амьдарсанч зовлон гэж хэлэлгүй хүрээд л ирдэг шүү дээ. Болдбаатар минь хүний амьдр�##� богино шүү дээ. Чамайг "Экстра"-н захир�##� Д.Сувдтай хамтран амьдарч байгаад баярлаж байна. Би 6-р бичилд амьдардаг тул "Экстра"-аар байнга олон жил ордог ба 2003,2008,2016,2018 онуудад ач,зээ нартаа танайхаас бүх төрлийн суп, жижиг гоймонг бүтэн сараар авч шөлтэй хоол хийж өгч байгаад Д.Сувдаадаа т�##�архаж явдаг даа. Та хоёртоо эрүүл энх, аз жарг�##�, хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.
Сайхан дуулдаг, тухайн цаг үеийн одод байсан нь үнэн.
Харин гавъяат болоогүй юм байх да. Авах л дуучидын нэг шүү дэ.
Нээх гавъяат авараар дуучин биш л дээ уг нь
Харин тийм, зүгээр л уран сайханч шүү дээ.
Урт нас�##�ж удаан жаргаарай.тоглолт нь сайхан болох байхаа
Бага бхдаа дуунд нь их дуртай бсансан 4үүлээ хөөрхөн орос хувцас өмсөөд л дуулж бүжиглэдэг сайхан гэр бүл байлаа гоё тоглолт болох бхаа заав�##� үзнээ тоглолтонд нь амжилт хүсье ээ
Тиим сайхан 3 хүнээ булчихаад өөр �######� тэвэрч жаргаж яваа гэнэ үү
аймар юм
Аймаар хатуу хүн юмдаа тиим сайхан 2 охин бас ханиа �##�дчихаад өөр хүнтэй жарга�##� дуулж хуурда�##� өөриигөө шинэ эмгэнээ магта�##� гавъяат гордиол гайхмаар юмдаа новш гэж
T эгээд чинийхээр бол амиа хорлох уу. Өөрөө ёстой хатуу хүн бн
Маш сайхан нийтлэл дурсамж түүх өгүүлсэн байна. Бүх зүйл нүдний өмнө жирэлзээд нулимстай нүдээр уншиж дуусг�##�аа. Найзыг минь өлгийдэн авч түшиг тулгуур нь болж яваа Сувддаа маш их т�##�архаж явдагаа энэ дашрамд хэлье ээ.
Сайхан гэр бүл байсан шүү! Б.Ариунаа том охин нь сүүлд нас барсан. ????????????. Засаж оруулаарай.
Gehdee ene hew mayg ni Enkhtsetsegiig heterhii duiraichihsan uu?
Тэнгэрээс хараад гомдож л байгаа байхдаа
Хөөрхий дөө
ээжийнхээ дараа бага охин Х�##�иунаа нь нас барсан. аавыгаа гэр бүлтэй болсноос хойш 2020 онд байх том охин Ариунаа нь бурхан болсон байх аа. засах хэрэгтэй болов уу
Сайхан ярилцлага уншлаа. Таньд болон таны сайхан гэр бүлд сайхан бүхнийг хүсье. Тэнгис дүүд бас ажлын өндөр амжилт хүсье.
2011 онд хүүгийн маань хуриман дээр Бид хамтлаг ирж сайхан хөгжөөж бил ээ
доор нэг өмхий амтай ац байна аа амны өмхий хошногоны өмхий 2 нийлсэн юм шиг, хөөрхий сайхан эмэгтэйтэй учрахыг бодоход сайн л хүн байна гэхийн оронд
Соёлын яам!!! Өв соёл... уламжил�##�т урлаг уран сайханчдын түүхийг ярих дуртай...хөдөлмөр хөлс зүтгэлийг нь үнэлж гавьяат болгох цаг нь болсон ????
Сайхан хосууд байсан Пүрвээ нь ... ээж минь Алаг эрдэнэ эмээ минь Рэнчинлхүмбэ сумынх гэж нэг ярилцлга өгсөн Хөвсөлд нутагтаа очиход бие сайжирдаг .... гэсэн байсан .Зовлонд бууж өгч атаархуу өтнүүдин бах тав хангаагүй нь маш сайн байна: Хань ижил хоёр охин нь тэнгэрээс хараад баярлаж л байгаа ... эмэгтэй хүн өнгөрөхөөсөө өмнө надаас хойш яана даа .... гээд байдаг юм билээв Тиймээс ар гэр нь сайн явах ёстой.... Аз жарг�##� сайн сайхныг хүсье сайхан гэр бүлд 1979 оны МУИСн төгсөгч байна
Унах нэг өдөр байхад босох нэг өдөр байнаа! Тэр босгох ёстой хүн нь Сувд байжээ!! Тэгээгүй бол энэ сайхан эр хүн өвгөнтөд дуусах байсан биз. Би үүнд нь энэ эмэгтэйд т�##�архаж явдаг учраас та 2-ыг аз жарг�##�тай сайн яваасай гэж ерөөж байна. Үлдэж хоцорсон зээгээ ч өндөр боловсролтой хүн болгожээ. Бу�####�д хийсэн тус болон тэдэнд зориулсан сайхан сэтгэл хур бороо шиг эргээд ирдэг гэж ярьдаг үнэн шүү!!!
Үхсэний хойноос үхэх бишдээ. Үлдсэн зээ нарынхаа төлөө амьдарна. Насны эцэст аяга цайгаа хувааж уух хүнтэй болсонд буруутгаад яахав. Тэр тусмаа ганц бие эр хүнийг уруу татах хүн олон тэгээд л лонхтой найзлаа биздээ! Тэр хүнд үед татаж авсан буянтай эмэгтэй!! Өөрсдийгөө энэ хүний оронд яах байсан бол гэж тунгааж нэг бодоорой тэгээд буруу зөвийг тунгаан шүүгээсэй гэж хэлмээр байна!!
МУИС-ийн нэгэн ангийн анддаа баяр хүргъе. Гавъяат болоорой.
Энэ ахынх манай төмөр замд 52 дугаар байранд байдаг байсан
5 наснаасаа л амьдр�##�ын бэрхшээл туулжээ. Хүүхэд байхад тухайн үеийн од их гоё ах байсан. Нөгөө охид хүүхнүүдийн нүдний хор орно гэдэг болсон юм болов уу. Ёстой лам бөө энэ тэрээр явах ёстой байсан юм болов уу. Ядаж л 2 охин нь хүртэл үлддэггүй. Хатуу тавилан юм даа.
Сайхан хүмүүс шүү би хүндэлж явдаг. Пүрэвээ манай сургуульд бас байгууллагад ажиллаж байсан. Их зөөлөн эмэгтэй байсан. Сувд бас их сайхан эмэгтэй. Болдбаатар сайхан хүмүүстэй ханилж байна. Урт нас�##�ж удаан жаргаарай. Гэр бүлд нь жарг�##�ын үндэс дэлгэрч байхыг хүсье.